"Дотуур байр 2.0" Үндэсний зөвлөгөөн өчигдөр (04.09)-нд боллоо.
Уг зөвлөгөөний зорилго нь дотуур байрны хүүхдийн асран хамгааллын асуудалд оролцогч талуудын ойлголтыг нэгтгэх, бодлогын анхаарлыг хандуулахад чиглэж байгаа юм.
Монгол Улсын нүүдлийн соёл иргэншлийг дагаад бий болсон "Дотуур байр" нь хүүхдийн сурч, амьдарч, хөгжих нөхцлийг бүрдүүлж чадаж байна уу гэдэг нь анхаарал татсаар ирсэн. Ихэвчлэн малчин өрхийн хүүхдүүдийн хувьд жилийн 365 өдрийн 200 гаруйг нь өнгөрүүлдэг энэхүү газар нь хүүхдийн эрхийг хангасан, асрах тогтолцоотой, аюулгүй байх ёстой ч бодит байдалд тийм биш байна.
2024 оны байдлаар Монголд нийт 415 сургуулийн 528 дотуур байранд 42990 хүүхэд (ЕБС, МСҮТ) амьдарч, хөгжиж байна. 2024-2025 оны хичээлийн жилд дотуур байранд нийт 30,833 хүүхэд хамрагдаж байгаагаас 77,5 хувь буюу 23,898 хүүхэд нь малчин өрхийнх байна.

Бид хөдөөгийн боловсролоо ойлгож, сайжруулахын тулд дотуур байраа л эхлээд сайжруулах шаадрлагатай юм
Дотуур байр тутмын 1 нь 1980 оноос өмнөх байрууд байгаа нь сурагчдын эсэн мэнд амьдрах эрхийг зөрчсөн нөхцөл байдлыг бий болгож байна. Түүнээс гадна тэдгээр хүүхдийн асаргаа халамжийн тогтолцоо нь ойлгомжгүй буюу жишээ нь зургаан настан өөрийн хувцсаа угаадаг эсвэл арай ах эгч хүүхэд нь угааж өгдөг, өвдвөл, ахуйн осолд өртвөл яах эсэх нь тодорхойгүй хэвээр. Мөн хүүхэд хөгжих боломж хомс буюу чөлөөт цагаа өнгөрүүлэх анги танхим, хэрэглэгдэхүүн дутмаг. Тиймээс үүнд нэгдсэн загвар, тогтолцоо, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.
-120735-48063687720250410120743.jpeg)
2021 онд "Бүх нийтийн боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эсвэл, Монголын хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хороо болон "Хил хязгааргүй хуульчид" ТББ хамтран "Дотуур байр-Хүүхэд хамгаалал", 2023 "Сурч боловсрох эрх-Дотуур байр" үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байв. Үүний үр дүнд 2022 онд ЕБС-ын дотуур байрны судалгаа БШУЯ, ХЭҮК-оос хийж, холбогдох албан тушаалтанд санал зөвлөмж хүргүүлж тодорхой үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулж байв.
-121458-102720426020250410121732.jpeg)

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, боловсролын төрийн байгууллагын удирдалагууд, ХЭҮК, ОУ-ын байгууллага, ТББ-уудын төлөөлөл, дотуур байранд ажиллаж байгаа удирдлага, багш, ажилтнууд, мөн хуульчид, хүний эрх, хүүхдийн эрхийн мэргэжилтнүүд оролцлоо.
"ДОТУУР БАЙРЫГ БИД ДАХИН ЗАГВАРЧЛАХ ШААРДЛАГАТАЙ"

"Дотуур байр 2.0" Үндэсний зөвлөгөөнийг нээж "Бүх нийтийн боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Зохицуулагч Тунгалаг хэлсэн үгэндээ "Өнөөдрийн уг зөвлөгөөний зорилгыг цөөн үгээр тайлбарлах юм бол "Дахин загварчлах" гэж хэлж болно. Дотуур байр яг социализмын үеэрээ байгаад байна. Өдгөө сургуулийн анги танхим, үйлчилгээний газрууд, парламентын танхимууд ч өөрчлөгдөж өнгөө зассан. Гэтэл дотуур байр өөрчлөгдөөгүй. Нөгөө л хуаран, цэргийн анги шиг дотуур байр хэвээрээ байна Дахин загварчилна гэдэг нь орчин нөхцөл, үйлчилгээ, хүний нөөцийн хүртээмжтэй байдал, удирдлага зохион байгуулалт, эцэг эхийн хариуцлага ба үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой" гэсэн юм.
"БУСАД ОРНУУДЫН ХӨГЖЛИЙН НЭГ ХӨШҮҮРЭГ НЬ ХҮҮХЭДТЭЙ ТӨВТЭЙ БОДЛОГО"

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд:
Хүний эрхийн дэд хорооны зүгээс дотуур байрыг дахин загварчлах асуудалд онцгой анхаарч байгаа. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэдэг тодотголыг бий болгосон нь "Хүмүүнлэг нийгэм" маань хаана явна вэ гээд үнэт зүйлсийн түвшинд ярих цаг болсон. Тогтвортой судалгаатай бодлогоос илүүтэй сонгуулиас сонгуулиас хооронд, пиараас пиарын хооронд, сэтгэл хөдлөл давамгайлсан, улс төрчдийн хэв шинжид чиглэсэн засаглал бий болчихсон. Нийгмийн суурь тогтолцоо руу өнгийдөггүй, дуу хоолойг анзаардаггүй болсон. Тиймээс УИХ-ын түвшинд ч хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ баталсан ба үүнийг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Монгол шиг 3,5 сая хүн амтай бусад орнууд нийгмээ хөгжүүлж, чанараа ахиулж байгаагийн нэг хөшүүрэг нь хүүхэд төвтэй бодлого байна. Судалгаагаар хот, орон нутгийн сурагчдын сургалтын чанар, боловсрол харилцан адилгүй байна. Дотуур байранд ч бай, хот сууринд ч бай хүүхэд бүр ялгаагүй нөхцөлд сурч боловсорч, ижил түвшний үнэт зүйлсийг мэдэрч байж Үндсэн хууль утгаараа хэрэгжинэ.
ИРЭХ 2026 ОНЫГ "БОЛОВСРОЛЫН ЖИЛ" БОЛГОСОН НЬ САЙШААЛТАЙ
-090414-167406436020250410090419.jpeg)
БЕГ-ын дарга Т.Ням-Очир:
Өнгөрсөн хугацаанд дотуур байруудаар явж танилцахад засвар үйлчилгээ хийсэн, бүр цаашлаад шинээр баригдсан нь байхад хүүхэд амьдрахад хэцүү хүйтэн, тухгүй "яая даа" гэж халаглах дотуур байрууд ч байна. Сүүлийн 30 гаруй жилд хөдөөгийн боловсрол бараг орхигдсон. Хууль тогтоомжуудад соёл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний засвар үйлчлигээний төсвийг Засаг даргад хуваарилахаар заасан байдаг ч олон төрлийн татаастай үед сум, аймгийн Засаг дарга дотуур байрандаа хүргэнэ гэдэг мэдээж хэцүү. Бодлогын шийдлийг мэдээж "нэг амьсгаагаар" гаргах боломжгүй ч ирэх 2026 оныг "Боловсролын жил" болгон зарлаж буй нь сайшаалтай. Учир нь бид дотуур байрны нөхцөл байдлыг сайжруулах, шинээр загварчлахад "Баялгийн сан"-гаас дэмжлэг авч илүү сайжруулах боломжтой гэж харж байна. Бид хөдөөгийн боловсролоо ойлгож, сайжруулахын тулд дотуур байраа л эхлээд сайжруулах шаадрлагатай юм. Дотуур байр бол Монголд л байдаг зүйл. Дэлхийн улс орнуудад байна уу гээд судалсан ямар ч мэдээлэл алга. Элитүүдийн бэлтгэдэг буюу вакумжуулж, дараагийн шатанд сургадаг дотуур байрууд байдаг тул загвар нь манайхаас тэс өөр.
ДОТУУР БАЙРАНД АМЬДАРДАГ БАЙСАН ОХИН: ТЭНД СЭТГЭЛЗҮЙН БОЛОН БИЕ МАХБОДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ИХ БАЙДАГ

2023 онд Боловсролын сайдын А/135 тушаалаар “ЕБС, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага болон их, дээд сургуулийн дотуур байрны орчин, үйлчилгээг сайжруулах арга хэмжээ”-ний төлөвлөгөөг баталж, холбогдох төсвийг тусган баталсан. Мөн 2023 оны 7 сарын 9-ний өдөр Боловсролын багц хууль батлагдан, дотуур байрны асуудлыг зохицуулсан тодорхой хуулийн заалтууд орсон. Улмаар 2024 оны 9 сарын 1-ний өдрөөс эхлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэснээр хүүхэд хамгааллын тогтолцоонд боловсролын байгууллагууд, орон нутаг тодорхой чиг үүрэгтэйгээр уялдаа холбоотой ажиллах нөхцөл бүрдсэн билээ.

Энэ удаагийн үндэсний зөвлөгөөнөөр өмнөх хоёр удаагийн зөвлөгөөний үр дүнг эргэцүүлэх, цаашид дотуур байран дахь хүүхэд хамгааллыг сайжруулахын тулд хүүхдийн асаргаа-халамжийн асуудлыг үндсээр нь өөрчлөх бодлогын шийдлийг боловсруулах талаар зөвшилцлөө.

Энд "Эцэг эхчүүд малаа хайрладаг шигээ үр хүүхдээ хайхардаг болоосой" гэсэн яриа ч гарав.
Дотуур байрны асуудал дан ганц Боловсролын яам хариуцах сэдэв бус, ГБХНХЯ ч мөн үүнд анхаарлаа хандуулан, хуульд тусгах шаардлагатайг мөн дурдаж байв. Тэр дундаа хангалттай төсөв санхүүжилтийг олгох, уг асуудлыг чухалчилж холбогдох тогтоолуудыг цаг алдалгүй батлах, хэрэгжүүлэх, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг онцолж байсан юм. Мөн хэлэлцүүлгийн үеэр тусгай сургуулийн дотуур байранд амьдарч байсан /одоо оюутан болсон/ хүмүүс өөрсдийн амьдарч байсан нөхцөл байдлаа хуваалцаж байв.
Тодруулбал, тэнд хүчирхийлэл, үл хайхралт, хүүхдүүдэд сэтгэлзүйн дарамт их байдгийг хэлж байв. Мөн эцэг эхийн анхаарал халамж, эргэх холбоо дутагдаж буйг зарим жишээнээс харж болохоор байв. Зарим эцэг эхээс санал асуулга авъя гэхэд "Завгүй, мэдэхгүй" гэдэг, намар өгөөд хавар хүртэл дотуур байранд амьдардаг хүүхдээ төдийлөн анхаардаггүй "Мал хэцүүдлээ" гээд ирдэггүй эцэг эх байдаг гэв. Энд "Малаа хайрладаг шигээ үр хүүхдээ хайхардаг болоосой" гэсэн яриа ч гарав.

Мэдээж бүх дотуур байр яахаа алдсан муу биш, сайн жишээнүүд бий. Жишээ нь уг зөвлөгөөнд оролцсон Увс аймгийн Бөхмөрөн сумын ЕБС-ийн захирал Б.Ванчинхүү дотуур байрандаа тохижилт, засвар үйлчилгээ хийдэг, олон улсын дэмжлэг хөөцөлдөж эцэг эхтэй уулзах өрөөг тохижуулсан, хавар бүр эцэг эхчүүдийн өдөрлөгийг хийж хүүхэд нь ямар орчинд сурч, амьдарч буй танилцуулдаг гээд багагүй хичээл зүтгэл гаргадаг. Гэхдээ аливаа дотуур байр удирдлагын самбаачлага, идэвх зүтгэлээс үл хамааран бүгд нэг стандарт, менежменттэй, орчин нөхцөлтэй, хүүхдийг эрхийг хамгаалсан, хүүхдүүдийг хэн асрах нь нарийн тодорхой байх шинэ загварчлал шаардлагатай байгааг уг зөвлөгөөнөөр хэлэлцсэн юм.

Гэрэл зургийг: Г.Өнөболд, Б.Даваа