Монгол Улс багшлах боловсон хүчээр дутагдаад буйгаа нэгэнт зарласан. Үүнд чиглэсэн тодорхой хэдэн арга хэмжээ авахын нэг нь шинжлэх ухааны чиглэлийн буюу математик, физик, хими, англи хэл, технологийн мэргэжлээр гадаад дотоодын сургуулийг амжилттай төгссөн буюу 80 хувиас дээш үнэлгээтэй хүнийг богино хугацаанд сургаж, багшаар ажиллуулах богино хугацааны шийдвэрийн талаар Боловсролын Сайд П.Наранбаяр мэдээлсэн.
Нийгэм, эцэг эх цаашлаад багш нарыг ч талцуулаад буй энэхүү шийдвэрийг зарим мэргэжилтнүүд "байж болох хувилбар" хэмээн дэмжиж буй. Тэдний төлөөллөөс сэтгэгдлийг нь сонирхуулъя.
Боловсрол судлаач, менежментийн зөвлөх Б.Батаа:
45 хоногийн курсээр төгссөн хүнээр хичээл заалгана, заалгахгүй гээд маргаад байх шиг байна. Ер нь хэн ч хэнд ч хичээл зааж болно. Гол нь үр дүн нь ямар байх вэ гэдэг л их чухал. Үр дүн нь ямар байгааг, байхыг л их сайн хэмжих хэрэгтэй.
Гол нь монгол хүүхэд багшгүй байж болохгүй. Багш олдохгүй байна гээд тодорхой хичээлүүд нь орохгүй байгаа сургуулиуд олон байна
Ер нь тун удахгүй тэртэй тэргүй бидний хүүхдүүдэд "Хүн биш зүйл болох, ямар ч сургууль төгсөөгүй Хиймэл Оюун Ухаан" гэдэг цахим технологи хүртэл хичээл заана шүү дээ. Гол нь монгол хүүхэд багшгүй байж болохгүй. Багш олдохгүй байна гээд тодорхой хичээлүүд нь орохгүй байгаа сургуулиуд олон байна. Байгаа цөөн хэдэн багш нь илүү цагаар эцэж унтлаа ажиллаж байгаа сургуулиуд ч олон байна. Бас хүүхэд хөгжихгүй, дэмий сул яваад байх буруу. Тэд тухайн ангидаа тухайн хичээлийг дахин дахин үзээд байх боломжгүй. Тэдэнд хөгжих цаг хугацаа хүүхэд насанд нь ганц л олдоно.
Нэгдүгээрт, монгол хүүхдүүд бүх хичээлээр багштай байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, мэдлэг, чадвараар сайн багштай байх хэрэгтэй.
Гуравдугаарт, тэднийг хөгжүүлье гэж хичээх чин сэтгэлтэй багштай байх хэрэгтэй. Ийм 3 нөхцөлийг хангах багш байвал тэр нь 45 хоногийн курсийн багш байна уу, хиймэл оюун ухаан байна уу, гадаад багш байна уу хамаагүй. Хамгийн гол нь монгол хүүхэд бүр цаг алдалгүй хөгжих хэрэгтэй байна. Жич:
- Багшийн мэргэжлээр 4 жил хичээж сайн сураад ирсэн багш нь илүү гэдэг нь гарцаагүй л дээ. Учир нь юмыг багшлахуй, сургахуйн онолоор нь хийнэ гэдэг огт өөр шүү дээ.
- Сурганы онолоор нь төгсөөгүй ч гэсэн би практик орчинд нь өөрийгөө дайчлаад сайн суръя, мэргэжлийн хамт олноосоо сайн суралцана аа, сайн хичээнэ ээ, би үнэхээр багш болмоор байна аа гээд зүтгээд байх хүнийг хүний нөөцийн хомсдолтой энэ үед цаашаа гээд түлхээд байх нь буруу байх шүү.
- Хэрвээ боломж байгаа бол багш нарынхаа цалинг л өндөр болгочих хэрэгтэй юм даа уг нь. Тэгвэл чадвартай хүмүүс нь багш болохыг хүснэ. Бас багшийн хомсдол үүсэхгүй. Боломжгүй л байгаа юм байлгүй дээ
Нэрээ нууцлахыг хүссэн, дунд сургуулийн багш Г...
- Би мэдээлэл зүйн багш. Манай мэргэжлийн багш маш ховордсон. Ихэнх нь өөр салбарт IT хийгээд л яваад өгнө. Дөрвөн жил багшийн мэргэжлээр сурч төгсөөд хүүхдэд хүрч зааж чаддаггүй багш ч байна. 45 хоногийн курсэд суугаад сайн зааж чадах мэргэжилтэн ч бий.
Дөрвөн жил багшийн мэргэжлээр сурч төгсөөд хүүхдэд хүрч зааж чаддаггүй багш ч байна. 45 хоногийн курсэд суугаад сайн зааж чадах мэргэжилтэн ч бий.
Багшийн цалин, нийгмийн баталгаанд зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Нэг үеэ бодвол багшийн ажлыг маш сайн хийвэл цалин хангалттай авах ч боломж ч бас нээгдсэн шүү.
Яалт ч үгүй багш олдохгүй байгаа хэцүү үед ийм шийдвэр гаргахаас өөр гарцгүй л байна.
Зүгээр гудамжинд явж байгаа хүнийг биш мэдээлэлзүйн мэргэжлийн хүнийг багш болгоно гэж ойлгож байгаа.
Миний бодлоор гэрээт ажилтнаар ажилд ороход болохгүй зүйл байхгүй шүү.
Энэ олон багшийн цалинг нэмэх төсөв байгаа бил үү. Тэгэхээр 45 хоногийн курсийн гаргалгаа надад боломжийн санагдаад байна. Хэрэв багш өөрийгөө маш сайн хөгжүүлж, чадвараа нэмсэн байхад чамлахааргүй цалин авах тогтолцоо бүрдсэн. Түүнээс биш бүх бурууг төртэй холбох шаардлагагүй гэж бодож байна.