Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн, “ПОМА” группийн Гадаад худалдаа, санхүү хариуцсан захирал Седрик Гендрон нартай уулзлаа.
Уулзалтын үеэр талууд “Улаанбаатар кабель кар” төслийн талаар санал солилцов.
Улаанбаатарын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэх, оргил цагуудад хамгийн их бий болдог, Яармагийн түгжрэлийг бууруулахаар “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/-ын төслийг Бүгд Найрамдах Франц улсын “ПОМА” групп хэрэгжүүлж буй.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах уг төслийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлсэн юм.
БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Себастиэн Сүрүн “Улаанбаатарын нийтийн тээврийг төрөлжүүлэх замаар нийтийн тээвэрт шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх бүтээн байгуулалтын санхүүжилт бүрэн шийдэгдсэн. Амжилттай хэрэгжиж байгаа төсөл" хэмээн онцолсон.
Хоёр орны Засгийн газраас өндөр ач холбогдол өгч байгаа энэхүү төслийн бүтээн байгуулалт хуваарийн дагуу өрнөж, төлөвлөсөн хугацаандаа амжилттай дуусах бүрэн боломжтой гэжээ. Мөн төсөлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС