gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Эрдэнэчимэг: Хүлэрт намгийг хамгаалснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж чадна

О.Батхишиг
Ногоон дэлхий
2025-06-04
32
Twitter logo

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл сүүлийн хорин жилд хоёр дахин нэмэгдэж, байгаль орчны асуудал дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон. Тэгвэл хүлэрт намаг гэх байнгын чийгтэй, хагас ялзарсан ургамлын үлдэгдлээс бүрдэх хөрс нь нүүрсхүчлийн хийг шингээх чухал нөөцөд тооцогдох болжээ. 

Дэлхийн хуурай газрын ердөө 3 хувийг эзэлдэг ч хүлэрт намаг нь газар дээрх нүүрсхүчлийн хийн 30 гаруй хувийг хадгалдаг аж. Харин Монголд энэ үнэт нөөц хэр тархсан, хэрхэн хамгаалагдаж байгаа талаар “Дэ Нэйче Консерванси” (TNC) олон улсын байгууллагын уур амьсгалын төслийн менежер, доктор Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Монголын хүлэрт намгийн тархалт, онцлогийн талаарх мэдээллээр яриагаа эхэлье?                                                              -Хүлэрт намаг дэлхийн янз бүрийн бүс нутагт, тэр дундаа Орос, Канад, Индонез, Финланд зэрэг сэрүүн болон халуун бүсийн улс орны нутгаар хамгийн их тархсан байдаг. Монгол орны газар нутгийн 2 орчим хувийг хүлэрт намаг эзэлдэг гэсэн 2016 оны судалгаа байдаг. Хүлэрт намаг ихэвчлэн Монгол орны хойд бүс Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтайн уулархаг нутгаар тархсан. 

Хүлэрт намаг нь дэлхийн дулаарлын хурдасгуур гэгдэх хүлэмжийн хийг агаар мандлаас шингээх асар их нөөц бололцоотой. Мөн усны эх үүсвэрийг хангах, үерийн усыг шингээх, цэвдэг гэсэхээс хамгаалах, ой хээрийн түймрийн тархалтыг сааруулах зэрэг ач холбогдолтой. 

Хүлэрт намаг нь эмзэг бөгөөд ач холбогдол өндөртэй. Монголд хүлэрт намгийн талаарх ойлголт харьцангуй шинэ бөгөөд бага судлагдсан, мөн энэ чиглэлээр мэргэшсэн судлаач цөөн байна. Бид 2021 оноос эхлэн хүлэрт намгийн судалгаанд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд нэлээд судалгаа шинжилгээний ажлыг хийсэн.

Мөн 2025 оноос Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хүлэрт намгийн хамгааллын төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Хүний буруутай үйл ажиллагаа, дэлхийн дулаарлаас үүдэлтэй хүлэрт намаг хатсанаар хөрсөн дэх нүүрсхүчлийн хий агаарт дэгдэн эргээд дэлхийн дулаарлыг эрчимжүүлэх аюултай.Тэр утгаараа эмзэг бөгөөд ач холбогдол өндөртэй.

-Хүлэрт намгийн экосистемийн ач холбогдлын тухайд дэлгэрэнгүй тайлбарлаач?                                                                  -Хүлэрт намаг нь зөвхөн нүүрсхүчлийн хийг шингээхээс гадна газрын гүний усыг хадгалах, үерийн усыг өөртөө шингээж, шаардлагатай үед байгалийн урсгалаар буцаан гаргадаг. Үүнээс гадна олон зүйлийн амьтан ургамлын амьдрах таатай орчин болдог зэргээр экосистемийн тэнцвэрт байдалд онцгой ач холбогдолтой.

Монгол орны хүлэрт намгийн хувьд дэлхийн дулаарал, бэлчээрийн зориулалтаар хэт ашиглах, бусад хүний буруутай үйл ажиллагааны улмаас хүлэрт намаг хатаж доройтож байна. Ингэснээр нүүрсхүчлийн хий агаарт дэгдэж, дэлхийн дулаарлыг улам эрчимжүүлэх сөрөг нөлөөтэй. 

-Нутгийн иргэдийн оролцоог хэрхэн хангаж, хамгааллын ажлыг хийж байна вэ, мөн олон улсын ямар арга туршлагаас судалж байна вэ? 

-Манай байгууллага 2008 оноос эхлэн Монголд байгаль хамгааллын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд 300 гаруй байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулан нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгааллын ажлыг хамтран хийж байна.Малчид өөрсдөө байгалиа, нутгаа хамгаалах санал санаачилгыг гаргаж бид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тэдний ойлголт мэдлэг мэдээллийг сайжруулах тал дээр дэмжин ажиллаж байна.

Дэлхийн бусад улс оронд хүлэрт намгийг ашиглалтаас чөлөөлөх, хаших, хатаж хуурайшсан хэсгийг дахин усжуулах, мод бут тарих зэргээр хамгааллын ажлыг хийж байна. Монгол шиг хуурай нөхцөлд усалгааны нөөц хомс тул хэт доройтохоос урьтаж хамгааллын арга хэмжээ авах нь оновчтой гэж судлаачид үзэж байна.

-Хүлэрт намгийг хамгаалах, нөхөн сэргээхэд ямар төрлийн дэмжлэг хэрэгтэй вэ? Цаашид яавал зохилтой гэж үзэж байна? 
-Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн байдаг. Энэ зорилтыг хангахад хүлэрт намаг нь голлох нөөцийн нэг байж чадах бөгөөд суурь судалгаа, урт хугацааны санхүүжилт, бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. 

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан