УИХ-ын гишүүн Ч.Анар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудал болон нийгэмд өрнөсөн асуулт, намын бага хурал, хуралдааныг нээсэн Ерөнхий сайдын үг хоорондоо уялдаагүй байгааг шүүмжиллээ.
Тэрээр хамгийн эхэнд орлого нотлох асуудал үүссэн, үүний дараа МАН-ын бага хурлаар АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах асуудлыг хэлэлцэж улмаар Ерөнхий сайд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулахдаа улс төрийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн ч өнөөдөр хэлсэн үг нь парламентын дархлаатай холбоотой байна гэв.
УИХ-ын гишүүн Ч.Анар: "Парламентын гишүүд өнөөдөр яг юунд шийдвэр гаргах гээд байгаа юм бэ. Логик ойлгомжгүй байна. Олон нийт ил тод байхыг шаардсан. Бага хуралд оруулж ирсэн асуудал нь хамтарсан Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах эсэх асуудал. Харин таны өнөөдөр хэлэлцүүлж буй тогтоолын төсөл бодлогын дэмжлэг үзүүлэх. Энэ гурав ямар ч холбоогүй байна.
Бид өнөөдөр АТГ-ын ажлыг хийх биш, АН-г хамтарсан засгаас гаргах биш бодлогын дэмжлэгийг үзүүлэх юм байна. Улс төрийн нөхцөл байдлын үүднээс гэж байна. Ардчиллын үнэт зүйл парламентын дархлаа хөндөгдөж байгааг та бүхэн бодоорой гэж та үгэндээ хэлсэн. Энэ дөрвөн асуудал логик холбоогүй, уялдаагүй. Парламентын дархлаа, төгөлдөршлийг ярьж байгаа бол та бүхний таван намын төлөөлөлтэй, хамтарсан засагтай олон ургальч парламентын засаглалыг бүрдүүлээд явж байна. Энэ үнэхээр үнэт зүйл парламентыг хөндсөн акц байгаа юм бол яг тодорхой хариулмаар байна. Бид юунд үндэслэж шийдвэр гаргах юм бэ. Таны гишүүдийн асуултад хариулсан хариултаас хариулт олж авч чадахгүй байна" гэлээ.