gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Сумъяа: Тураах эм бэлдмэл, бүтээгдэхүүн зүрхний хэм алдагдах эрсдлийг нэмдэг

Б.Нямдарь
Эрүүл мэнд
Өчигдөр
28
Twitter logo
Б.Нямдарь
28
Twitter logo
Эрүүл мэнд
Өчигдөр

"Зунаас өмнө турна", "Шинэ жилээс өмнө турна" эсвэл "Яг маргаашаас турна".

"Турна, турна, турна..." эдгээр үгс бараг ихэнх эмэгтэйн амнаас гардаг гэвэл хол зөрөхгүй болов уу. Турахдаа эрүүл аргаар буюу дасгал хөдөлгөөн, зөв хооллолтоор жингээ хасах хэсэг байхад зарим нь тураах эм, бэлдмэл, баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэж, түүнээсээ болж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй.

Зүрхний хэм алдагдал, нойргүйдэх өвчинтэй болсон, дархлаа суларсан, даралт ихэссэн гээд олон сөрөг шинж тэмдэгтэй болсон тохиолдлууд бий.

Энэ төрлийн бүтээгдэхүүнээс болж эрүүл мэндээрээ хохирсон, амиа алдсан хүмүүсийн талаар Монгол Улсад албан ёсны нарийвчилсан статистик мэдээлэл байдаггүй. Олон улсад ийм төрлийн бүтээгдэхүүнээс үүдсэн сөрөг нөлөөллийн талаарх мэдээлэл хуваалцахад 2008 онд Японд хятад гаралтай тураах эмнүүдийн улмаас 600 хүн өвдөж зарим нь амь насаа алдсан тохиолдол бүртгэгдэж байжээ.

Эдгээр эмнүүд нь фенфлурамин зэрэг хортой бодис агуулж байв. Мөн Солонгос, Хонконг ийм төрлийн эмийн улмаас иргэд эрүүл мэндээрээ хохирч байжээ.

АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас мэдээлснээр (FDA) тураах бүтээгдэхүүнүүдийн улмаас жил бүр 50,000 гаруй гаж нөлөө бүртгэгддэг. Мөн Америкийн хордлогын төвүүдийн холбооны мэдээлснээр 2004–2013 оны хооронд нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотой 23 мянга гаруй яаралтай тусламжийн тохиолдол бүртгэсэн байна.

Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ эрсдэл дагуулдаг тул тураах зорилгоор эм, бэлдмэл хэрэглэхээс өмнө мэргэжлийн эмч, эм зүйчтэй зөвлөлдөх нь зүйтэй. Жингээ хасах хамгийн эрүүл бөгөөд үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт гэдгийг мэргэжлийн эмч, хоол зүйчид зөвлөдөг билээ.

"УУХААР ТОЛГОЙ ӨВДӨНӨ, ЗҮРХ ДЭЛСЭНЭ, ШӨНӨ НОЙР ХҮРЭХГҮЙ..."

Тураах эм, бүтээгдэхүүн хэрэглээд эрүүл мэндээрээ хохирсон иргэн Г...: 
Би өмнө нь кофе, цай хэрэглэдэг байсан. Уусны дараа толгой өвдөнө, зүрх дэлсэнэ, нойргүйднэ, ам маш их хатна, дотор муухай оргино, дархлаа унана гээд олон сөрөг нөлөө үзүүлдэг. Ихэвчлэн цахим орчин дахь зараас мэдээллийг олж хардаг.

Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглээд 3 орчим кг хассан ч хэрэглэхгүй болохоор эргэж бүр өмнөхөөсөө илүү таргалсан. Сүүлд худалдаж авсан гадаад бүтээгдэхүүний баталгааг шалгасан ба эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, зарж борлуулж болно гэсэн бичиг үзүүлж байсан ч бодит байдал дээр эсрэгээрээ буюу харин ч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм шиг санагдсан. 

"ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ЗҮРХНИЙ ХЭМ НЬ АЛДАГДСАН 20 ГАРУЙ ХҮН ИРЖ БАЙСАН"

Анагаах ухааны доктор, АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн багш, эмч Ц.Сумъяа:
Гарал үүсэл нь тодорхойгүй, нотолгоонд суурилаагүй тураах бүтээгдэхүүнийг зохих тунгаар бус хэрэглэсэн хүмүүст гаж нөлөө, хүндрэл цөөнгүй ажиглагдаж байна.

Амаас ам дамжсан байдлаар, хүнээс авсан мэдээллээр эмэн бүтээгдэхүүн хэрэглэснээс үүдээд зүрхний хэм алдагдалтай болсон өвчтөн над дээр цөөнгүй ирж байсан. Тодруулбал ийм шинж тэмдэгтэй 20 гаруй хүн ирсэн. Тэдгээрээс дурдвал нэг өвчтөн урд хөршөөс орж ирсэн гэх гарал үүсэл нь тодорхойгүй тураах бүтээгдэхүүнийг онлайн зараас харж худалдан авч хэрэглэсэн байсан.

Хэрэглээд эхний гурав дахь хоногоосоо тухайн хүний амьсгал бачуурч, зүрхний цохилт олширсон гэсэн өгүүлэмжтэй байлаа. Гэсэн хэдий ч гайгүй болчих байх гэж итгэн тураах эмийн хэрэглээгээ үргэлжлүүлсээр нийт 14 хоносон байсан. Тэгээд нөгөө эм зарсан хүндээ учраа хэлтэл "Хэрэглэхээ больчих" гэж хайнга хандсан байсан.

Тухайн хүн ийм зовууртай хоёр долоо хоног явсаар над дээр ирсэн. Шинжилгээ болон зүрхний бичлэг хийхэд зүрхний хэм алдагдалтай болсон байсан. 

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын чанарын хяналтын газрын дарга Ш.Энхтуяа:
2023 онд Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орсноор эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг импортлох, ханган нийлүүлэх, үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөлгүй болсон.

Эмийн тухай хуулиар Монгол улсад импортолж, ханган нийлүүлж, үйлдвэрлэж буй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг  улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байдаг.  Тухайн бүртгэлийн үйл ажиллагааг манай байгууллага хийдэг ба албан ёсны зөвлөлөөр хэлэлцэж бүртгэх эсэхийг шийддэг. Одоогоор манайд бүртгэлтэй 1800 гаруй нэмэлт бүтээгдэхүүн бий.

Тураах бүтээгдэхүүний тухайд зориулалт нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэсэн тохиолдолд манай хуулиар зохицуулагдана. Харин цай, кофе гэх мэтэд тураах бүтээгдэхүүн агуулж байгаа тохиолдолд хүнсний бүтээгдэхүүний тухай хуулиар зохицуулагдана. Харин манай байгууллага эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүндээ хяналт тавьдаг. 

Тураах эм, бэлдмэлийн олон улсын зохицуулалт улс бүрийн хууль, эрүүл мэндийн байгууллагын хүрээнд харилцан адилгүй боловч дараах нийтлэг зарчмууд мөрдөгддөг байна. 

БНСУ – MFDS (Ministry of Food and Drug Safety)

  • Жорын тураах эмийг зөвхөн эмчийн зөвшөөрлөөр өгдөг.
  • Онлайн, сурталчилгаагаар борлуулагдаж буй нэмэлт бүтээгдэхүүнд тогтмол хяналт тавьдаг.
  • Хэрэглэгчдэд зориулсан хар жагсаалт нийтэлж, аюултай бэлдмэлүүдийг зарладаг.

АНУ – FDA (Food and Drug Administration)

  • FDA зөвхөн цөөн хэдэн эмийг жин хасах зорилгоор баталсан (жишээ нь: Orlistat, Phentermine-topiramate гм).
  • Нэмэлт бүтээгдэхүүнүүдийг FDA өмнө нь шалгадаггүй.
  • Гэхдээ аюултай эсвэл хуурамч бүтээгдэхүүнийг зах зээлээс татан авах эрхтэй.

Европын Холбоо – EMA (European Medicines Agency)

  • Жин хасах эмийг хатуу шалгуураар баталдаг.
  • Зарим тураах эм (жишээ нь. Sibutramine) хүний биед хор учруулж байсан тул бүрмөсөн хориглосон.
  • Хүнсний нэмэлтийн зохицуулалт нь харьцангуй сул, гишүүн орнууд өөр өөрөөр хэрэгжүүлдэг.

Япон – PMDA (Pharmaceuticals and Medical Devices Agency)

  • Эмийн баталгаажуулалт маш өндөр шалгууртай.
  • Хүний биед хор хөнөөлтэй гэж үзсэн жин бууруулах бэлдмэлүүдийг зах зээлээс шууд татдаг.
  • Хуурамч тураах бүтээгдэхүүнтэй холбоотой асуудалд эрчимтэй хяналт тавьдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), мөн олон улсын эмийн зохицуулах байгууллагууд таргалалтын эмчилгээнд хэрэглэх бэлдмэлүүдийг зөвхөн эмчийн хяналтаар хэрэглэхийг зөвлөдөг. Интернетээр зарагддаг эм, нэмэлтүүдийн ихэнх нь:

  • Баталгаагүй найрлагатай
  • Стероид, сэтгэцэд нөлөөтэй бодис агуулсан байх эрсдэлтэй
  • Хуурамч хаяг шошготой байдаг

Тураах зорилгоор хэрэглэдэг эм бэлдмэлийн зохицуулалт өндөр хөгжилтэй орнуудад маш хатуу бөгөөд зөвхөн үр дүн, аюулгүй байдал нотлогдсон тохиолдолд зөвшөөрдөг. Харин нэмэлт бүтээгдэхүүн, интернетээр зарагддаг бэлдмэлүүд нь ихэнхдээ хяналт сул, эрсдэл өндөр байдаг.

Хэрэв та тураах бэлдмэл хэрэглэх гэж байгаа бол:

  • Эмчтэй зөвлөлдөх
  • Зөвшөөрөлтэй, найдвартай эх сурвалжаас авах
  • Сэжигтэй бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан