Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/-ыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Үндсэн хуулийн 44.1 болон итгэл үзүүлэх хоёр зөрчилдөөд байна. Тодорхой бодлогын асуудлаар гэж Үндсэн хуульд заасан байна. Гэвч тодорхой бодлогын асуудал гацаад байгааг би хувьдаа ойлгосонгүй. Маш тодорхой асуултад хариулсангүй. Хаана гацаад байгаа нь тодорхойгүй үлдлээ.
Мөн Ардчилсан нам маш сайн ажилласныг хаа, хаанаа хүлээн зөвшөөрлөө. Эцэст нь, нэг сонин бодол надад төрлөө. Монгол Улсад төрийн залгамж чанар гэж байхгүй бололтой. Л.Оюун-Эрдэнэ МАН юм байна, Төр юм байна. Л.Оюун-Эрдэнэ гэж хүн байхгүй бол Монгол төрийн бодлого алдагдаж, гацах юм байна. Залгамж халаа, чанар гэж юу ч байхгүй юм байна.
Уг нь МАН 104 жилийн түүхтэй ууган хүчин, бас ч гэж тогтолцоотой байх учиртай. Гэтэл өнөөдөр ганцхан Ерөнхий сайд байснаар бүх ажил явж, эс бөгөөс гацдаг гэж ойлголоо. МАН-д маш их харамсаж байна” гэлээ.