gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.05
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОДРУУЛГА: Багшлах эрх олгох 45 хоногийн курсийн бүртгэл эхлээгүй

Б.Азбаяр
Боловсрол
2024-10-03
23
Twitter logo

Хичээл сургууль эхлээд бүтэн сар өнгөрсөн ч 4200 багшийн дутагдлыг нөхөөгүй байна. Энэ тоог Боловсролын яамнаас гаргасан бол Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос,

  • ЕБС-д 4292 багш,
  • СӨБ-д 3865 багш, ажилтан хэрэгтэй гэж танилцуулсан.

Аль нь ч зөв байсан Үндсэн хуулиар олгогдсон сурах эрхийн хүрээнд нэг ч хүүхэд багшгүйгээс болж “номын дуу” сонсож чадахгүйд хүрэх ёсгүй.

Орон тооны дутагдлыг түр хугацаанд нөхөх зорилгоор Боловсролын сайд П.Наранбаяр есдүгээр сарын 2-ны өдөр “Бакалаврын зэрэгтэй, 2.7-оос дээш голч дүнтэй бол 45 хоногийн сургалтаар багшлах эрх олгоно” гэх агуулгатай журам баталсан. Тэрээр энэ тухайгаа есдүгээр сарын 13-ны өдөр өөрийнхөө нийгмийн сүлжээгээр танилцуулсан юм.

Тус мэдэгдлийн дараа иргэд ч мөн адил нийгмийн сүлжээгээр "Богино хугацаанд хэрэгжих шийдвэр гаргахын оронд багш нарын үндсэн цалинг нэмэх хэрэгтэй. Тэгвэл бага цалинтайгаас болж мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон багш нар эргээд салбартаа ажиллаж эхэлнэ. Ийм багш нар маш олон бий" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.

Гэсэн ч П.Наранбаяр сайд есдүгээр сарын 16-ны өдөр хэвлэлийн хурлаар “Бакалаврын дипломтой дурын хүн бүрд багшлах эрх олгох гээгүй. Журамд олон шаардлага бий” гэдэг агуулгатай мэдээлэл өгч байлаа.

Мөн үеэр журмын хэрэгжилтийг хангуулахаар ажил хэсэг байгуулагдсан гэдгийг хэлж байв. Ажлын хэсэг нь багшлах сонирхолтой хүмүүс аль сургуульд, хэнд хандах, сургалтын төлбөрийн үнэтэй байх вэ гэдгийг тодорхой болгох юм.

Гэвч ингэж мэдээлэл хийснээс хойш даруй 20 орчим хонож байгаа ч сургалтын бүртгэл эхлээгүй байна.

Ажлын явцын талаар Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Отгонтуяагаас тодруулахад “Ажлын хэсгийнхэн их, дээд сургуулиудтай уулзаж, ямар боловсролын байгууллагаар сургалт явуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн хичээлийн хөтөлбөр, сургалтын төлбөрийн үнэ хэд байх вэ гэдгийг тохирч буй. Одоогоор бүртгэл эхлээгүй байна” гэсэн юм.

Ажлын хэсэг журамд тусгагдсан ажлыг л бодит болгон хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс журамд иргэдээс юу шаардаж буйг онцолъё.

Ямартай ч бид 2.7 голч дүнтэй, бакалаврын зэрэгтэй бол 45 хоногийн курст сураад цэцэрлэг болон ЕБС-д багшлах эрхтэй болно гэдгийг ойлгосон. Гэхдээ үүнээс гадна өшөө олон шаардлага хангах ёстой байна.

Богино хугацааны сургалтаа төгсөөд үндсэн багш болохгүй.

Математик болон байгалийн шинжлэх ухаан (хими, биологи, физик) анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос дээш голч дүнтэй төгссөн, бакалаврын зэрэгтэй иргэн. Эсвэл эдгээр  чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад мөн 2.7-оос доошгүй голчтой суралцаж буй 3-4-р ангийн суралцагч байж болно гэжээ.

45 хоногийн хугацаанд танхимаар нийт 20-25 кредит хичээл судална. Энэ нь тухайн чиглэлийн мэргэжилтэн багшлах арга зүйд суралцах хичээлийн кредитийг хэлж буй.

Богино хугацааны сургалтаа төгсөөд үндсэн багш болохгүй. Харин ажиллаж үзээд үнэхээр багш мэргэжлээрээ цаашид ажиллах бол хөрвөж, ментор буюу дадлагажуулагч багштай ажиллаж үндсэн багш болж болно. Тэр хүртэл гэрээт багш статустай байх юм байна. 

Суралцагчаас дараах зүйлсийг шаардана:

  • Авилга, албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээгүй гэдэг эрх бүхий байгууллагын тодорхойлолт.
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй гэсэн эрх бүхий байгууллагын тодорхойлолтоос гадна монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх ёстой.
  • Сургалтад хамрагдах болон багшлах эрхийн гэрчилгээний төлбөрийг иргэн өөрөө хариуцна.
  • Мөн багшаар таваас дээш жил ажиллаагүй тохиолдолд багшлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцно.
  • Түүнчлэн удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж, хүүхдийн эрхэд халдсан нь тогтоогдвол багшлах эрхийг түдгэлзүүлж, ёс зүйн сургалтад хамрагдсаны дараа эрх сэргээнэ.

Мэдээж, багшлах эрхийн гэрчилгээ, батламжийг хуурамчаар үйлдэж, ашиглахыг хориглоно гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан