Улсын нэгдүгээр төв эмнэлгийн (УНТЭ) ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал “Эмнэлгийн чухал салбаруудын нэг бол уушги, харшил судлалын төв юм. Манай эмнэлгийн уушгины тасгийнхан харьцангуй залуу хамт олон. Тэд орчин үеийн эмчилгээ оношилгооны технологийг санаачлан, төсөл бичиж, амжилттай нэвтрүүлсэн. Манай улсад тоосжилт, агаарын бохирдол их тул уушгины эмгэгтэй хүмүүс жилээс жилд нэмэгдэж байна. Тэр тусмаа халдварт, халдварт бус өвчнүүд, уушгины хавдар ихэссэн тухай судалгаа бий” гэв.
Тэрбээр УНТЭ, нийгэмлэг, холбоодтой хамтран ажиллахаар ирсэн Японы төлөөлөгчидтэй өнөөдөр уулазахдаа дээрх үгийг хэлжээ. Тодруулбал “EBUS-д чиглэсэн бронхоскопийн сургалт, техникийн сайжруулалт” төслийн уулзалт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт боллоо.
Уулзалтаар Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн Амьсгалын эрхтний дотрын тасгийн эмч Кусаба Юүсакү төслийн талаар танилцуулав.
Дараа нь АШУҮИС-ийн профессор, Уушги судлалын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Д.Ичинноров “Монголын уушгины дурангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал“ сэдвээр, УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг “Монгол дахь EBUS-ийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус мэдээл өглөө.
Уулзалтын төгсгөлд Монгол, Японы тал уушгины дурангийн чиглэлээр хамтран ажиллаж, төслөө цааш хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцсон гэж УНТЭ-ээс мэдээлэв.