gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     7.03
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 20
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол метротой болоход тулгарах хоёр БЭРХШЭЭЛ

Г.Тэгшсүрэн
Эдийн засаг
2024-06-04
22
Twitter logo

Улаанбаатар хот метротой болно. Тендер зарласан, Энхтайваны өргөн чөлөө дагуу инженер, геологийн судалгааны өрөмдлөг хийх цэгүүдийг ч тэмдэглэсэн. Өрөмдлөгийг  30, 50, 70 метрийн гүн хийх бөгөөд үүнтэй холбоотойгоор тодорхой хугацаанд авто замын хөдөлгөөн хааж болзошгүйг ч анхааруулж амжив.

Өрөмдлөг хийхэд техник хэрэгтэй. Техникийг оруулж ирэхэд, дараа нь метрогоо ажиллуулахын тулд бидэнд цахилгаан хэрэгтэй. Энэ бүхэн бэлэн үү?

Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр метроны төслийн ирээдүйг хэрхэн харж буй талаар бодлоо хуваалцлаа. Тэрбээр “Манай улсад хоёр бэрхшээл байна.

Нэгдүгээрт, өрмийн машин хэрэгтэй. Монгол Улсад байхгүй учраас өрмийн машиныг тээвэрлэж авчирна. Овор, хэмжээ нь маш том, 9 метрийн урттай, 6 метрийн диаметртэй. Үүнийг тээвэрлэж авчрах логистик маш хүнд.

Төмөр замаар тээвэрлэж болохгүй, тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэдэг. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгаа Салхит уулын салхин паркийн сэнсийг авчрахад тусгай зориулалтын зам барьж авчирсан шүү дээ. Тэр сэнс 10 гаруй метр урттай. Одоо өрөм авчрахын тулд дахиад тийм зам тавих шаардлага тулгарна. Учир нь Замын-Үүд боомтоор 6 метрийн өндөртэй ачаа орж ирэх боломжгүй. Тэгэхээр өрөм авчрахын тулд дэд бүтцээ дахиад шинээр бий болгох шаардлагатай.

Хоёрдугаарт, эрчим хүчний асуудал. Метро барих компани ажлаа дуусгаад хүлээлгэж өгнө. Тууз хайчиллаа, нэг удаа метро явлаа, ингээд л тэр компани гараад яваад өгнө. Үүнээс цааш ашиглалтын асуудал үүснэ. Анх удаа метро байгуулахад аюулгүй байдал хамгийн чухал. Метро газрын гүнд 40-50 метрт зорчих тул агааржуулалт маш чухал. Агааржуулалтыг сэнсээр, цахилгаанаар шийднэ.

Метро маш өндөр арчилгааны зардалтай. Газар дээгүүрх дэд бүтцээс өөр.

Цахилгаан тасарна, ийм тохиолдол олон. Саяхан ОХУ-д цахилгаан тасарч, метро зогссон. АНУ-ын Вашингтонд ч цахилгаан тасарч, метро саатдаг. Цахилгаан тасарсан хугацаанд хонгилд, метронд байгаа иргэн агаараар амьсгалах ёстой. Энэ аюулгүй байдлыг хангах чухал. Мөн тэнд гал зэрэг аюул гарлаа гэхэд тэндээс иргэдийг маш хурдан аюулгүй газарт гаргах ёстой. Тэгэхээр ганцхан хонгил байхгүй нь. Орчин үеийн бүх метро аюулгүй байдлаа хангасан аюулгүйн хонгилтой.

Энэ бүх шаардлага, нөхцөлийг хангаж байж метро аюулгүй болно. Мөн метро маш өндөр арчилгааны зардалтай. Газар дээгүүрх дэд бүтцээс өөр. Энэ бүхэнд бэлэн үү гэдгээ одооноос анхаарахгүй бол иргэдийн аюулгүй байдлыг хангах маш төвөгтэй асуудал” гэв.

Ташрамд сонирхуулахад, 1863 оны 1 дүгээр сарын 10-нд буюу 161 жилийн өмнө Лондон хотод анхны метро ашиглалтад орж байжээ. Харин өнөөдрийн байдлаар дэлхийн 61 орны 200 гаруй хот метротой болсон байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан