С.Эрдэнэбат эмч мэргэжилтэй. Гэвч зургаан жилийн өмнө ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан. Нийгмийн эрүүл энхийн төлөө ажиллаж байсан бол одоо бусдын тусламжгүй л бол өөрөө хоолоо идэж, нүүр гараа угааж чадахгүй. Учир нь “Нугасны мэдрэл гэмтсэн учраас хамгийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй болсон гэж ойлгож болно” хэмээн өөрийгөө танилцуулав.
Тэрээр зургаан жилийн өмнөх үзэл бодлоо, одоогийн хүсэл зорилгоосоо хуваалцлаа.
Осолд орсноос хойш дөрвөн жил орноосоо ч босохыг хүсээгүй. Бүхнээ алдсан гээд бүх зүйлийг хаясан.
С.Эрдэнэбат “Хүний эрхийн талаарх мэдээлэл бага байдгаас ч юм уу эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нэг их анзаарч, ойшоодоггүй байснаас ч тэр үү, тэдэнд юу нь тэгтлээ их хэцүү байдгийг сайн мэддэггүй байж.
Осолд орсноос хойш дөрвөн жил орноосоо ч босохыг хүсээгүй. Бүхнээ алдсан гээд бүх зүйлийг хаясан. Хэзээ надад үхэл ирэх бол гэж л бодогдоно.
Ажил хөдөлмөр эрхэлж байсны хувьд найз нөхөд, хамаатнууд ирж тусалдаг байлаа. Гэхдээ тэд ч ардаа ажил, амьдралтай хүмүүс болохоор байнга намайг асрах боломжгүй. Сүүлдээ ирэхээ болино. Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүний ард 5-6 хүний хөгжих боломж түгжигддэг гэдэг үнэн.
Хүмүүсээс алсрах тусам нийгмийн харилцаанд орохыг хүсдэг юм билээ. Гэрээс гаръя гэвч орноосоо ч бууж чадахгүй хүн хаа хүрэх вэ? Тиймээс надад тусалж чадах хүмүүсийг хайсаар “Түгээмэл хөгжлийн төв” ТББ-тай цахимаар холбогдсон. Танайх ямар үйл ажиллагаа явуулдаг вэ, надад ямар боломжууд байгаа вэ гэдгийг лавласаар “Бие даан амьдрах хөтөлбөр” богино хугацааны сургалтад хамрагдсан.
Тэндээс л би өөрийнхөө эрхийг хэрхэн хамгаалах ёстойг, ямар орчинд амьдрах эрхтэйг, би юуг хийх үүрэгтэй вэ гэх зэрэг хууль эрхзүйн ойлголтууд авсан. Мөн надтай ижил бэрхшээлтэй хүмүүс тулгамдсан асуудлаа хэрхэн даван туулсан туршлагуудаа нэгэндээ хуваалцдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд гэртээ байхаас өөр нөхцөл байхгүй. Яагаад гэвэл гэрээс дөнгөж гараад л асар их саад бэрхшээлтэй тулгадаг. Хүний эрхийг хэрэгжүүлдэггүй учраас налуу шаттай, босгогүй албан байгууллага гэж үгүй. Хаанаас ч үйлчилгээ авахгүй, зүгээр л гудмаар явъя гэвч өндөр бордюр давах болно.
Тиймээс “Түгээмэл хөгжлийн төв” ТББ-аас ухаарсан зүйлс, бусдын туршлагаас сурсан бүхнээ өөрийн амьдралд хэрэгжүүлэхээр шийдсэн. Ингээд л гэр доторх саад бэрхшээлүүдийг шийдэж эхэлсэн.
Ухаалаг цоож суулгаж утастайгаа холбосноор зайнаас хаалгаа онгойлгодог болсон
Бие дааж гэрээс гарахын тулд орон сууцаа өөрчилсөн. Нэг давхарт, ямар ч босгогүй, илүү том байртай болсон. Байр томруулах шалтгаан нь хөгжлийн хөдөлгөөний бэрхшээлийн тохируулгатай ор, хэрэглүүрүүд бүгд энгийн тавилга хэрэгслээс том байдаг.
Гараа өргөөд хаалгаа онгойлгож чадахгүй болохоор хаалганыхаа цоожийг хүртэл сольсон. Ухаалаг цоож суулгаж утастайгаа холбосноор зайнаас хаалгаа онгойлгодог болсон. Гэхдээ эдгээр төхөөрөмж, хэрэгсэл бүр өртөг өндөр учраас нэг дор бүгдийг нь сольж, өөрчилж чаддаггүй. Жил бүр л нэг зүйлийг нэмэх өөрчлөх зэргээр ядахнаа гэр доторх бэрхшээлүүдээ шийдэж байна. Эдгээр техник, хэрэгслүүдээ зээлээр авсан. Улсаас өгдөг тэтгэмжээ зээлдээ өгчихдөг гэх үү дээ.
Гэр доторх асуудлаа бүрэн шийдэхийн төлөө хичээж л байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн харилцаанд бие даан оролцох хууль эрхзүйн орчин хангалттай бүрдсэн ч хэрэгждэггүй
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд бие даах тогтолцоо л хамгийн чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн харилцаанд ороход хувь хүний хүсэл эрмэлзлээс гадна, тэдний эсрэг байгаа орчны саад, нийгмийн ялгаварлан гадуурхлыг арилгах хэрэгтэйг ойлгосон.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн харилцаанд ямар ч саадгүйгээр бие даан оролцох хууль эрхзүйн орчин хангалттай бүрдсэн байдаг юм билээ. Гагц хуулийн хэрэгжилтийг хангадаггүй, санхүүжилтгүй байгаа нь л нийт иргэдийн хөгжлийн бэрхшээл болж байна. Тиймээс би хуулиар олгосон эрхээ эдлэхийн тулд өөрийн дуу хоолойгоо бодлого гаргагч, хэрэгжүүлэгчдэд хүргэх үүрэгтэйг ойлгосон.
Үүний нэг жишээ нь өнөөдрийн миний оролцож буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх, үр нөлөөг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудын нэмэр” хэмээх сургалтын хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд би Сүхбаатар аймгаас зорьж ирсэн. Зөвхөн сургалтын танхим руу орохын тулд бяр чадалтай хоёр эрэгтэй хүн намайг дагаж явах хэрэгтэй болсон.
Түрүүнд хэлсэнчлэн нэг хүн хөгжлийн бэрхшээлтэй болоход түүнийг дагаад 5-6 хүнд хөгжлийн бэрхшээл тулгардаг. Ухаан санаа, бие махбод нь эрүүл боловч сурах, хөдөлмөрлөх цаг хумигдаж, цаг үеэсээ хоцордог учраас.
Тиймээс л хөгжлийн бэрхшээлтэй хүнд бие даах тогтолцоо хамгийн чухал байдаг гэдийг дахиад хэлье.
Хуульд зааснаар бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд оролцоход туслах үйлчилгээний ажилтан байна гэсэн байдаг. Гэвч ийм ажилтан нь маш ховор. Ер нь байлаа ч ажил хийх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн өндөр төлбөрийг нь төлж чадахгүй.
Хүний эрхийг бүрэн хангадаг хуультай байгаад, түүнийг бодитоор хэрэгжүүлж чаддаг байсан бол би гэрийнхэндээ ч гэсэн төвөг болохгүй амьдрах бүрэн боломжтой байна.
Өөрөөр хэлбэл одоо тулгарч байгаа хамгийн том бэрхшээл бол хууль үл хэрэгждэг байдал юм. Нөгөө талаас ялгаварлан гадуурхалт байдал.
Нэг үеэ бодоход хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэм ойлгодог болоод л байна. Гэхдээ мөн ялгаварлан гадуурхсан хэвээр л.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд энэ байхад л болоо гэсэн шиг ажилладаг.
Би хөгжлийн бэрхшээлтэй болсноос хойш 2-3 удаа л нийгмийн харилцаанд орж, байгууллагаас үйлчилгээ авсан.
Гэтэл тэд “Гарын үсэг зурж ч чадахгүй байж яах гэж энд ирдэг байна аа” гэсэн янзаар хандсан. Маш муухай санагдсан. Үүнээс нийгэм өөрөө хүний эрхийн талаар мэдлэггүй байгааг ойлгосон.
Өөр нэг жишээ дурдахад дэд бүтцийн ажил буюу барилга байгууламж барьж, бүтээж байгаа хүмүүс “Энэ замаар бүх насны, ямар ч бэрхшээлтэй хүн алхана даа” гэж бодож ажлаа хийхгүй байна. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд энэ байхад л болоо гэсэн шиг ажилладаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан гэх зам, босго, шатаар таны алхаж сурч байгаа хүүхэд, жирэмсэн эхнэр тань, хөл нь өвдсөн, таяг тулсан аав, ээж чинь алхдаг гэдгийг бодож байгаарай.
Хүний эрх гэж юуг хэлдгийг бүгд мэддэг, бүгд эрхээ хангуулахаар тэмцдэг болоосой. Би хүний эрхийн төлөө тэмцсээр байх болно” хэмээн ярилаа.