Шинэ жил, шинэ он хаяанд ирлээ. Баярын уур амьсгал орж албан байгууллагууд баяраа тэмдэглээд эхэлжээ. Гэхдээ эдгээр өдрүүдэд гудамжаар дүүрэн хөлдүү бөөлжис, нус, цэр, согтууруулах ундааны шил энд тэнд хөглөрөх нь ихсэв.
Мөн түргэн тусламжийн төвийн дуудлага энгийн үеэсээ хэд дахин өссөн мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, зодооны улмаас гэмтэгсэд баяр ёслолын үеэр нэмэгддэг гэдгийг ГССҮТ-өөс мэдээлсэн юм. Арванхоёрдугаар сард 14 хүн осголт, хөлдөлтийн улмаас ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт тусламж, үйлчилгээ авчээ.
Тиймээс монголчууддаа баяраа зөв зохистой тэмдэглэх, архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэхийг уриалж байна.
ХАЛАМЦУУ НАЙЗ ТАНЬ "БИ ГЭРЭЭ МЭДНЭ ЭЭ" ГЭЭД ХАРАНХУЙ ГУДАМЖ РУУ АЛХАЖ ЭХЭЛБЭЛ, ТҮҮНИЙГ ДАРУЙХАН ХҮРГЭЖ ӨГӨӨРЭЙ
Шинэ жилийн баяр дөхөхөд гадаа халамцуу унтаж байгаад хөлдөж амиа алдах харамсалтай явдал цөөнгүй гардаг. Тиймээс хэрэв олноороо баярлаж дуусаад гэр гэртээ харих бол заавал нэгнээ итгэлтэй хүнд даатгах, гэрт нь хүргэж өгөхөд анхаараарай. Согтууруулах ундаа нь хүний судсыг өргөсгөж, дулаан мэдрэмж төрүүлдэг ч үнэндээ биеийн дулааныг хурдан алдахад хүргэдэг байна.
ШИНЭ ЖИЛИЙНХЭЭ БАЯРЫГ ДУРСАМЖ ДҮҮРЭН ӨНГӨРҮҮЛЖ, БУСДЫН АМАР ТАЙВАН БАЙДЛЫГ ХҮНДЭТГЭЭРЭЙ
Та бүхэнд нэгэн болсон явдлыг хүргэж байна. Үүрийн 04:00 цагт нэгэн айлын хаалгыг хүчтэй тогших нь сонсогджээ. Айлын эзэгтэй хаалганы цаана хэн байгааг мэдэхгүй тул нэрийг нь асуусан ч дугарсангүй. Дахин асуутал хаалгыг нь маш хүчтэй нүдэж гарчээ. Бага насны хүүхэдтэйгээ хоёулхнаа байсан тул хурдхан шиг цагдаа дуудав. Удалгүй цагдаа ирж хэрэг явдлыг тодруулахад байгууллагынхаа шинэ жилийн баяраа тэмдэглэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэх залуу гэрээ андуурч тухайн айлын хаалгыг онгойлгохыг шаардсан байв.
Энэ мэт үйлдэл нь унтаж буй бяцхан хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулаад зогсохгүй, маш бүдүүлэг үйлдэл юм. Тиймээс согтууруулах ундааг хэтрүүлэн бүү хэрэглээрэй.
ХОТЫН ГУДАМЖАА ХӨЛДҮҮ "ПИЦЦА"-ГААР ЧИМЭХЭЭ БОЛЬЁ
Арванхоёрдугаар сард хүйтний эрч чангарлаа. Хотын гудмаар алхаж явахад тань энд тэнд хөлдүү бөөлжис харагдаж байна уу. Баяраар хүмүүс өдөр бүр төдийлөн хэрэглэдэггүй төрөл бүрийн сайхан хоол, зууш, амттаныг ахиу хэмжээгээр хэрэглэж, баярлаж цэнгэдэг. Гэхдээ тохируулж хэрэглээгүйн улмаас хоолны болон архины хордлогод орсон хүмүүсийн тоо ихэсдэг. Тиймээс хотын гудмаа хөлдүү "пицца"-аар чимэхгүйхэн шиг шинэ жилийн баяраа тэмдэглэхийг уриалж байна.
Шуудхан хэлэхэд, нэгэнт та насанд хүрсэн хүн бол гэрээс гарахдаа /хаа нэг газраас гарахдаа/ идэж уух, бие дэх ялгадсаа гадагшлуулах асуудлаа зохицуулж сурах хэрэгтэй.
СОГТУУ ҮЕДЭЭ ЖОЛООНЫ АРД БҮҮ СУУГААРАЙ
Шинэ жилээ тэмдэглэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс “автомашинаа унаад явчихна”, “ойрхон замд болно”, “их уугаагүй юм чинь зүгээр” эсхүл “баригдахгүй байх” зэргээр хөнгөмсгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох зэргээр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Тиймээс дуудлагын жолооч дуудаарай. Эсвэл машинаа орхиод явах хэрэгтэй шүү.
УУХГҮЙ Л ГЭСЭН БОЛ УУХГҮЙ...
Баярын өдөр юм чинь гээд "уучих" гэдэг үгийг та сонсож л байсан биз. Гэтэл согтууруулах ундаа уудаггүй, уухыг хүсэхгүй хүмүүс байгаа шүү дээ. Бусдыг архиар шахаж, согтоох нь хуулиар ч хориотой.
Тус хуульд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно. Үүнийг зөрчсөн бол иргэнийг 10-15 мянга, албан тушаалтныг 45-60 мянган төгрөгөөр торгоно гэж мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан байдаг. Тиймээс бусдыг бүү согтууруулах ундаа уухыг тулгаарай.