Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2024.12.26) Хавдар судлалын үндэсний төвийн хоёр дахь эмнэлгийг бүтээн байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажлын хэсгийг байгуулах захирамж гаргажээ. Энэ ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахлах аж.
Энэ ажлын хэсэг нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох, эмчлэх, эрдэм шинжилгээ, тандалтын судалгаа хийдэг, сургалтын цогцолбор бүхий орчин үеийн төв байгуулахад дэмжин ажиллах юм байна. Хавдрын хоёр дахь эмнэлэг СХД-т 95,308 метр квадрат талбайд байрлах бөгөөд хөрөнгийг 2025 оны төсөвт суутгажээ.
Ажлын хэсгийн гишүүн Эрүүл мэндийн сайд С.Мөнхсайхан “Эмнэлэг баригдаж дуустал 4-5 жилийн хугацаа шаардах болов уу гэж харж байна. Тиймээс одоогийн Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөн, тусламж үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Үүнд шаардлагатай мөнгийг ирэх оны төсөвт суулгасан байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Шинэ эмнэлэг бол Монгол хүн орчин цагийн дэлхийн хамгийн шилдэг технологийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх том амбицтай төсөл. Түүнээс жижигхэн эмнэлэг барих асуудал биш. Хамгийн их хөрөнгө шаардагддаг нь туяа эмчилгээний технологи. Олон улсын цөмийн энергийн агентлагаас хэрэв та нар шинэ эмнэлэг баривал үүнийг шийдвэрлэхэд тусалъя гэсэн хэлэлцээр, яриа бий. АНУ-ын Юта мужийн Сенатын ерөнхийлөгч Ж.Стрюарт Адамс Монголд өнгөрсөн 10 дугаар айлчилсан. Юта мужид хавдрын эмч нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн, гэрээг эцэслэх ажлаа хийхэд бэлэн.
Утааны асуудлыг ярьж байна. Түүхий нүүрснээс ялгардаг бодис Монголд оношлогдож байгаа элэгний хавдрын 4 тохиолдол тутмын нэгнийх нь шалтгаан болж байна. Тэгэхээр утаанаас салж, энэ өвчин буурахад дор хаяж 15-20 жил. Хавдар үүсгэж байгаа хүчин зүйл нэг жилийн дотор хавдрыг үүсгэдэггүй. Тийм учраас иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, орчноо сайжруулахад улс орон анхаарах зүйл бий” гэлээ.” хэмээв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Ерөнхийлөгч “Хавдар-II” төслийг ивээлдээ авч манлайлан ажиллах болсонд миний бие маш их баяртай байна. 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч бүхэлд нь хүчингүй болгосны дараа дахин нэмэгдсэн төсвийн нэг нь энэ. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч энэ төслийг авч явбал амжилтад хүрэх юм байна гэдэг гэрэл гэгээ харагдаж байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Эмнэлгийн газар байршил хоёр удаа солигдсон. Эцэст нь СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын ам буюу Найрамдлын наад талын аманд байршихаар 12 га газрыг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн. Ажлын хэсэг 3 га газрыг нэмж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн. Дэд бүтэц бүрэн шийдэгдсэн байгаа. Төвлөрлийг сааруулах хүрээнд энэ байршлыг сонгох нь оновчтой гэж үзсэн” гэв.