gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
ГУТАЛ

ГУТАЛ: #32: “Хөхний чинь зураг байгаа шүү, хөөрхөн өө”

Г.Тэгшсүрэн
ГУТАЛ
2024-11-23
221
Twitter logo
Г.Тэгшсүрэн
221
Twitter logo
ГУТАЛ
2024-11-23

Гутал бүрийн цаана амьдрал бий...

Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.

Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк. Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа.

Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

“Танихгүй хүнээс найзын хүсэлт авч болохгүй. Таны хүүхэд хэнтэй нөхөрлөж, хаана, юу хийж явааг анхаараарай” гэх мэт сануулга, зөвлөмж цахим орчинд олон “таардаг”. Гэвч энэ бүхнийг амьдралдаа хэрэгжүүлж, үгчлэн санаж, болгоомжилдог бил үү, бид.

Танихгүй хүний найзын хүсэлтийн цаана ер юу болдог вэ?, яагаад бид болгоомжлох ёстой вэ?. Энэ удаагийн “ГУТАЛ”-аар дээрх асуудлыг хөндлөө.

Энэ гутлын эзэн өсвөр насны хүүхэдтэй. Охинд нь болоод өөрт тохиолдсон зүйлээс сургамж авсан, одоо үүнийгээ бусад хүмүүст хуваалцах чин хүсэлтэй.

Ээжийн гутал. Ээжийн гутал.

“Манай хүүхэд хэзээ ч тэгэхгүй” гэх бат итгэлтэй явсан ч нэг өдөр охиныхоо гар утасны зургийн цомгийг санаандгүй нээж үзтэл тэр өөрийнхөө цээж нүцгэн зургийг дарсан байжээ. Ингээд охинтойгоо ярилцав. Яагаад ийм зураг дарах болов, хэнд илгээсэн юм бэ, миний охин?. Энэ мэт асуултын хариуд эрс дургүйлхэж, “Та юу яриад байгаа юм, миний зураг биш” гэж уурлаж, хашхичив. Аргадаж, зөвлөж байж сая үнэнийг хэлүүлжээ.

“Би түүнтэй зүгээр л чаталдаг юм. Юу ч болоогүй, юу ч болохгүй. Та санаа зовохгүй байж болно” гэж. Харин нүцгэн зургийн тухайд “Би өөрөө хүссэн юм” гэж. Өөрөө хүссэн байлаа ч ингэж болохгүй гэдгийг тайлбарлаад, хэрэв чамаас дахиад нүцгэн зургаа явуул гэх мэт ямар нэг байдлаар садар, самуун агуулгатай зүйл хүсвэл шууд надад хэлээрэй гэж захиад, анхааралтай ажиглаж эхэлжээ.

Нэг орой амарч байтал охин нь өрөөнийх нь хаалгыг тогшоод “Ярилцах зүйл байна” гэв. Өнөөх этгээд эхлээд тун эелдгээр бэлэг эрхтнийхээ зургийг явуулахыг хүссэн байв. Үүнд нь татгалзтал харилцаа урьдынхаасаа өөр болж, шууд л “Хөхний чинь зураг надад байгаа шүү дээ, хөөрхөн өө” гэсэн байх бөгөөд “Тэгээд юу гэж” гэвэл “Одоогоор би л ганцаараа харсан, олон хүнд хуваалцвал чамд таалагдахгүй л байх даа” гэх мэт зүйл бичсэнээ уулзахыг хүссэн байв.

Ингээд байдал бүр ч хүндрэхийг мэдээд тэр охиныхоо өмнөөс харилцаж эхэллээ. “Бэлэг эрхтнийхээ зургийг чатаар явуулахаас илүү бодитоор харуулмаар байна” гэх мэтчилэн өдөөн хатгасан өнгө, аястай зурвас бичээд уулзахаар цаг тохиров. Уулзахын өмнө 102 дугаарт дуудлага өгөөд хэлсэн газарт нь цагдаатай хамт очоод хүлээжээ. “Чи хаана байна, би ирчихлээ” гээд охиныхоо өмнөөс цахим хаягаас нь чат бичсэн ч хүн гарч ирсэнгүй. Хэсэг хугацааны дараа амны хаалт зүүсэн эрэгтэй гар утсаа оролдсон байдалтай гарч ирлээ.

Цагдаа очоод эхлээд түүний биеийн байцаалтыг, дараа нь гар утсыг нь шалгаж түүний охинтой нь харилцсан зурвасыг олж тогтоон, баривчилжээ. Тэр этгээд хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, бэлгийн харилцаанд орохыг санал болгож хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож зохих шийтгэлээ сонсжээ.

Тэр этгээдийн гэм бурууг тогтоосон, тэр ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Нөгөө талд хэн, яагаад энэ мэт этгээдүүдэд олзлогдож, тэдний дүр исгэсэн хуурамч төрхөд хууртаад байна вэ?

Охины гутал. Охины гутал.

Хохирогч хэзээд буруугүй гэдгийг тодотгон хэлье. Ер нь хүүхдээ буруутгахаас өмнө тэдний зүрх, сэтгэлд, бодол, оюунд чухам юу болдгийг хэдүүлээ мэдрэх гээд үзье л дээ.

Энэ гутлын эзэн одоо 15 настай, аравдугаар ангийн сурагч. Тэр чухам яагаад хохирогч болчхов? Хэн нэгэнтэй ярилцах хэрэгцээ их, бага хэмжээгээр хүн бүрд л үүсдэг. Тэр дундаа өсвөр насныхан нууцаа ярьдаг найзтай, мэдрэмжээ хуваалцах, өнөөдөр болсон үйл явдлын тухай сонирхуулж зурвас бичилцэх нэгэнтэй байх сонирхол дүүрэн. Бас шинэ найз, нөхөдтэй болох, өөр хүмүүстэй харилцаа үүсгэж, алив юмсыг шинэ, соргогоор хүлээн авах мэдрэмжийг үргэлж эрж, хайж байдаг.

Хайрламаар, дурламаар, зүгээр л шохоорхмоор. Ярилцмаар, уулзмаар, зүгээр л халамж мэдэрмээр гээд олон өнгийн сэтгэл хөдлөлтэй өсвөр насныхан нүүр тулж байгааг тэр хэлж байна.

Бүр “Миний бие, эрхтний хөгжил хэвийн юм болов уу” гэж сониучирхан бусадтай харьцуулмаар, бусдынхыг мэдмээр санагддаг л юм" гэж тэр ярив.

"Хүүхдийн яг ийм эгзэгтэй, эргэлзээтэй, сониучхан насыг алдалгүй анаад сууж байдаг этгээдүүд цахимын ард нуугдаж байдаг юм билээ шүү. Жил ирэх тусам тэд олширч сүлжээ үүсгэж, арга нь бүр нарийсаж байгаа юм билээ. Тиймээс би үүнийг олон хүн мэдээсэй, ядаж л хүүхдээ хэнтэй чаталж байгааг анзаардаг байгаасай гэж олон хүнд хэлмээр байдаг” гэж ээж нь нэмэв.

Тэд хуурамч цахим хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой үеийнх нь хөвгүүний дүрд хувиран харилцана. Итгэлийг нь олж авна, халамжилна, сэтгэл санааны байдал тогтворгүй үед хамгийн тохиромжтой үгийг олж хэлнэ, тэгсээр тэгсээр хугацаа өнгөрөх тусам чухал хүн нь болж хувирна. Энэ үед өөрийн башир санааг илэрхийлж эхэлнэ.

Ямар нэг байдлаар хуурч мэхэлж, гоё сайхан зүйл ярьсаар хувийн нандин нууцад хамаарах нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь олж авна. Үүнээс хойш өнөөх сайн, сайхан хүний дүр санаанд оромгүй байдлаар өөрчлөгдөж эхэлнэ. Заналхийлнэ, айлган сүрдүүлнэ. “Нэг товч дарахад л танай сургуулийн бүх группт үүнийг түгээнэ, чи тэгээд л онигоо болно шүү дээ” гэх мэтчилэн сэтгэлзүй рүү нь дайрна. Тэдний арга ийм аж.

Фэйсбүүк, телеграмм гэх мэт цахим сүлжээнд маш олон нууц групп байгаа бөгөөд 10-аас дээш насныхан тухайн группт элсэж, бэлгийн мөлжлөгийн хохирогч болж насан туршийн сэтгэлийн “шарх”, амьдралын толботой үлдэж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг сүлжээ үүсгэх маягаар явдаг бөгөөд таслан зогсоох, илрүүлэхэд төвөгтэй байдгийг энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хэлдэг.

Тиймээс хүүхдээ хохирогч болгохгүйн тулд эцэг, эх, асран хамгаалагчид сонор, сэрэмжтэй, мэдлэг, мэдээлэлтэй байж, ийм гэмт хэрэгтнүүд цахимд нуугдаж байдгийг хүүхдэдээ ойлгуулж, цахим хэрэглээний “дархлаатай” болгох асуудал чухал байгаа юм.

ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ:

  • Таны хүүхэд цахим орчинд хэнтэй харилцаж байна, нэр нүүрээ нуусан бэлгийн гаж буруу зуршилтай этгээдтэй харилцаж, түүний санал болгосон үйлдлийг үг дуугүй даган биелүүлж байгаа юм биш биз гэдэгт тогтмол хяналт тавьж, учирч болох эрсдэлийг үнэн зөвөөр хэлж, ойлгуулъя. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхааръя. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.
  • Инстаграм, фэйсбүүк зэрэг хувийн цахим сүлжээнд нь сэжигтэй мэдээ, мессеж, хүсэлт ирсэн тохиолдолд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч өөрийн ойр дотно насанд хүрсэн хүнд заавал мэдэгдэж сургая. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад (Цагдаагийн ерөнхий газар: 102 утас, Хүүхдийн тусламжийн утас: 108, Итгэлийн утас: 1800-1903) хандах боломжтойг ойлгуулъя.
  • Үл таних хүнд хэзээ ч, ямар ч тохиолдолд өөрийн нандин нууцаа, дүрс бичлэг, зургаа (гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он, сар, өдөр, нүцгэн зураг, бие эрхтний зураг гэх мэт) илгээхгүй байхыг сануулъя. Үе тэнгийн гэж бодсон цахим хаягийн цаана хэн ч байж болзошгүйг ухааруулъя. НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилтээр “Цахим орчны хүүхэд хамгааллын талаар удирдамжууд”-ыг бэлтгэжээ.  Энэхүү удирдамжаас цахим орчинд хүүхдийг хамгаалах, хүүхэд өөрөө өөрийгөө хамгаалах заавар, зөвлөгөөг ойлгомжтой, сонирхолтой байдлаар хүлээн авах боломжтой.
  • Хүүхдийнхээ байршил, аюулгүй байдлыг хангах, зохисгүй хэрэглээг хязгаарлах боломжтой технологийн үйлчилгээг ашиглаж дадъя. (Хүүхдээ эрсдэлээс хамгаалахад туслах гар утасны АПП болон тохиргоонууд: https://gogo.mn/r/kl1yw )
  • Хүүхэдтэйгээ илэн далангүй сайтар ярилцдаг байя. Өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болъё. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрье Хэрвээ та хүүхэдтэйгээ ярилцахгүй бол цахим орчин таны хүүхдийг хүмүүжүүлнэ гэдгийг саная.

Төгсгөлд нь, арван найман насанд хүрээгүй хүн буюу хүүхдэд садар самууныг сурталчилж харилцсан, хүүхдээр садар самуун үйлдэл буюу цээж нүцгэн зураг өөрөөр нь авахуулж сүрдүүлэн өөртөө шилжүүлэн авсан болон бэлэг эрхтнээ гаргасан зураг өгөхийг шаардсан үйлдлийг хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эрх, ашиг сонирхол, нийгмийн ёс суртахуунд харш, нийгмийн зүй бус, гаж үзэгдэл гэж үздэг. (Эх сурвалж: Монгол Улсын шүүхийн шийдвэрийн сан ).

Хүүхэд 18 нас хүртлээ сэтгэхүйн болон биологийн хувьд бүрэн хөгжлийг олоогүй байдаг нь шинжлэх ухаанаар нотлогдож нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн. Ийм үе буюу 18 нас хүрээгүй хүүхдэд бэлгийн харилцааны шинжтэй ямарваа нэгэн ойлголтыг насанд хүрсэн хүн зориудаар өгч хэрхэвч болохгүй. 

Тиймээс насанд хүрсэн хүн ямар нэгэн байдлаар насанд хүрээгүй хүүхэдтэй харилцаа үүсгэж, дасгах замаар тухайн хүүхдийг бэлгийн харилцаанд болон садар самуунд уруу татсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар бүлэгт зааснаар ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ үйлдсэнд тооцож  ял оноодгийг цахимын ард нуугдсан дүрд хувирагсдад сануулъя.

#Мөрөөдлийнхөөзүг
#Өөдрөгамьдарөөрийгөөургуул
#Мэддэгмэдээлдэгбайя
#Бэлгийнмөлжлөгөөсурьдчилансэргийлье
#Тасланзогсооё
#Хамтдаадавантуулъя
#Хянамгайбайя

Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх өмнөх контентуудыг та эндээс хүлээн авах боломжтой. 

АНУ-Монгол Улсын хооронд байгуулагдсан Хүүхэд Хамгааллын Компакт гэрээний хүрээнд хийгдэж буй энэхүү аянд дурдагдсан үзэл бодол, мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан