Сар шинийн баярын өдрүүдэд 1.3 их наяд төгрөг урагш валют болж гардаг тухай тооцоолол бий. Эдгээр шалтгааны улмаас “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж, дотоодын бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжийг иргэдэд олгохоор зохион байгуулж буйг албаныхан мэдээлээд буй.
Уг үзэсгэлэн Их наяд плазагын 5,6 давхар, Соёолж төвийн 2 давхарт болж байна. Тус хоёр төв гүүрээр холбогдсон бөгөөд хоорондын зай ойрхон. Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Энэ жилийн онцлог нь хотын А бүсэд болж буй бөгөөд талбайн түрээс урьдынхаараа үнэ, төлбөргүй хэвээр. Талбай үнэ төлбөргүй учраас борлуулж буй бүтээгдэхүүний үнэ хямд байх шаардлага тавьдаг аж. Бид үндэсний дээл хувцас, цагаан идээ, хэвийн боов, бэлэг дурсгалын үнийг судлахаар тус үзэсгэлэнг зорьж, ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөлтэй ярилцав.
Баясгалант брендийн үүсгэн байгуулагч О.Баясгалан “Манайх эрэгтэй дээлээ тав эмжиж, эмэгтэй дээлээ гурав эмжиж урладаг. Дээлээ урлахдаа өдөр, судраа харж исгэн, өнгө, тохируулгаа маш сайн бодож, торгоны сайнаар, үйлийн урнаар оёдог. Манайх ихэвчлэн хүр хорхой болон солонгос торго оруулж ирдэг.
Үнийн хувьд хүр хорхойн торгон дээл 850 мянган төгрөг гэж байгаа. Дээлийн дундаж үнэ 350 мянган төгрөг бөгөөд хүүхдийн дээл 130 мянган төгрөгийн үнэтэй. Бид нэг дээл урлахдаа маш нарийн нямбай гэгч нь оёон гурав хоног зарцуулдаг. Үйл мэддэг хүн бол хараад л шууд авчихдаг даа” гэлээ.

Дараагийн худалдаа эрхлэгч бол Дарханаас оролцож буй "Чахара" гэх хүүхдийн эсгий болон арьсан гутал үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрлэгчийн лангуу байв.
“ТАВАН ХОШУУ МАЛААСАА ГАРСАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХЭРЭГЛЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ БАЙГААРАЙ"

Чахара брендийн гишүүн Г.Буянтбилэг “Амар байна уу үзэсгэлэн худалдаанд Дарханаас зорьж ирэн оролцож байна. Бид хүүхдийн эсгийн гутал, арьсан гутал үйлдвэрлэж худалдаалдаг. Гар аргаар гутлуудаа хийдэг бөгөөд хавар, намар, өвлийн загвар бий. Эсгий гутлыг хийхдээ үйлдвэрийн ноосоо сайн самнаад олон удаа илж, таалан биежүүлнэ. Эсгий үрэлтдээ дулаацаж байдаг бөгөөд өмсөх явцад сунахгүй гэсэн үг.
Арьсан гутлаас илүү эсгий гутал хийхэд ажиллагаа ихтэй. Үнийн хувьд 60-65 мянгын үнэтэй бөгөөд орос ултай, халтирахгүй. Сүүлийн үед эсгий бүтээгдэхүүнийг иргэд маань маш их сонирхож байна. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд, таван хошуу малаасаа гарсан эсгий, тавчиг зэрэг бүтээгдэхүүнээ сайн эдэлж хэрэглээрэй. Хамгийн чухал нь эрүүл байх шүү” гэлээ.

Мөн цагаан сарын баярын үеэр зочид гийчдэдээ бэлэглэхэд тохиромжтой бурам худалдаалж буй Б.Мөнхтуяатай ярилцлаа.
“ТЭТГЭВРИЙН ХӨГШИД МААНЬ ЦАГААН САРЫГ ИХЭЭХЭН ЧУХАЛЧИЛДАГ ТУЛ АЧААЛАЛ ӨГӨХИЙГ ХҮСЭЭГҮЙ”

Тэрээр “Сүүлийн үеийн хүмүүс сахарын хэт их хэрэглээ биед маш муу гэдгийг ойлгож, эрс татгалздаг болсон. Бид уг үзэсгэлэн худалдаанд хоёр төрлийн бурам худалдаалж байна. Байгалийн модноос гаргаж авсан цэвэр бурам болон амтат бурам гэх хоёр төрөл бий. Цэвэр бурам маань нэмэлт сахарын найрлагагүй. Харин амтат бурам маань улаан чавга, цагаан гааны найрлагатай.
Бурмын ач холбогдлыг иргэд мэддэг болсон гэж бодож байна. Цус төлжүүлэх, хоолны шингэлтийг сайжруулах, даралт тогтворжуулах зэрэг маш олон ач холбогдолтой. Ахмад настан болон эмэгтэй хүмүүст нэн тустай. Төрсөн ээжүүд сүү оруулах гэж байна гээд гурилан боов идээд байдаг. Харин энэхүү бурмыг ууснаар маш сайн сүү ордог.
Үнийн хувьд 300 грамм нь 5000 төгрөг, 500 граммтай нь 8000 төгрөгийн үнэтэй. 500 граммын багц үнэ 16000 төгрөг гэж байна. Одоогоор бид үйлдвэрийн үнээр нэмээд бөөний үнийн урамшуулал зарласан байна.
Мөн ургамлын хандтай цайнууд худалдаалж байна. Монголд ургадаг эмийн ургамлууд орсон цай гэж хэлж болно. Цагаан сарын баярт ахмадууд маш ач холбогдол өгдөг. Тэтгэврээрээ баярынхаа хүнс, бэлэг гэх зүйлсийг бэлдэж, цагаан сараа тэмдэглэж өнгөрүүлдэг. Тиймээс бид ачаалал өгөхийг хүсдэггүй” гэлээ.