gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ногоон автобус: Тендерийн эхний баримтад Евро-3 хөдөлгүүртэй автобус авахаар тусгажээ

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
2025-03-06
49
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  14 цаг 27 минут
2025.03.06

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ногоон автобусны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр үдээс өмнө болов.

Шүүх хуралд Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг, хотын дарга асан Д.Сумъяабазарын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өмгөөлөгч нарын хамт оролцжээ.   

Ногоон автобус”-ны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг анх 2024.07.29-ний өдөр товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшилсон юм. С.Жавхланбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарыг дуудлага худалдаа явуулахдаа хууль зөрчсөн, "Тэнүүн Огоо" компанид давуу эрх олгосон хэмээн буруутгажээ.  

Нийслэл худалдан авах том оврын автобусны техникийн тодорхойлолтыг 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг боловсруулжээ. Гэвч шүүх хуралд зөвхөн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ирсэн байна. Түүнээс өмгөөлөгч "Техникийн тодорхойлолтод Евро5 түлшний талаар тусгасан байсан уу, та бүхэн ажлаа хийх явцад ямар нэг дарамт шахалт ирсэн үү? Аль компани тендерт ялах нь эртнээс тодорхой болчихсон байсан уу" гэж асуув. 

Гэвч Нарийн бичгийн дарга н.Чойжилсүрэн "Бид хэлэлцэн зөвшилцөөд ажилласан. Би бусад 8 хүнийг төлөөлж ганцаараа ярих нь тохиромжгүй" гэв.  

Эргэн сануулахад, нийслэлийн прокурорын газраас “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн өнгөрөгч гуравдугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.

Өмөөлөгч: "Тэнүүн Огоо" компанитай ашиг сонирхлын зөрчилтэй, н.Бямбаүрэнг ажлын хэсэгт оруулахад та нөлөөлсөн үү?

С.Жавхланбаатар: Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд намайг н.Бямбасүрэнтэй хамааралтай мэт дүгнэдэг. Худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан.  Манай газраас ажлын хэсэгт багтах хоёр ажилтны нэр, төрийн бус хоёр холбооны нэрийг хүргүүлсэн. Ажлын хэсэгт хэнийг оруулах нь Худалдан авах ажиллагааны газрын эрх мэдлийн асуудал.       

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар

  14 цаг 29 минут
2025.03.06

  15 цаг 01 минут
2025.03.06

С.Жавхланбаатарын өмгөөлөгч н.Ганбат ажлын хэсгийн гишүүн асан н.Бямбасүрэнгээс асуув:
-
Та миний үйлчлүүлэгчийг өмнө нь таньдаг байсан уу?
-Танихгүй
-Холбоо хамаарал бий юу?
-Байхгүй

-Ажлын хэсгийн 3-р хуралдаанаар ямар асуудал ярьсан бэ?
-"Тэнүүн Огоо" компанийн баримт бичигт 3-4 зүйл шаардлага хангаагүй тул тус компани  руу тодруулга явуулахаар шийдсэн. 4-р хурлаар шалгуурт нийцсэн байсан тул ажлын хэсгийн гишүүд ярилцаад, "Тэнүүн-Огоо" компанийг шалгаруулах болсон.
-С.Жавхланбаатар танд нөлөөлж, энэ компанийг сонгуулсан уу?
-Байхгүй.

Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга асан н.Чойжилсүрэн:
-Санал ирүүлсэн ААН-үүд Евро-3 хөдөлгүүртэй, эрс тэс уур амьсгалд тохирсон автобус оруулж ирнэ гэж саналдаа бичсэн байв. Ажлын хэсгийн ахлагч нь н.Батсуурь. Анхны болон дараагийн техникийн тодорхойлолтуудыг манай ажлын хэсэг боловсруулсан. Эхнийхэд Евро-3 хөдөлгүүртэй гэснийг дараагийнхад нь Евро-5 болгон өөрчилсөн юм. Учир нь НЗДТГ-аас ийм шаардлага тавьсан. Бусад үзүүлэлтийг өөрчлөөгүй. 

Ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдсан. Бүх хурлын тэмдэглэлийг би үнэн зөв бичсэн. Ажлын хэсгийн 3-р хуралдаанаар "Тэнүүн Огоо" компанийн баримт бичигт 3-4 зүйл шаардлага хангаагүй тул тус компани  руу болон Нийтийн тээврийн газар руу зэрэг тодруулга явуулах, хэрэв нийцүүлсэн баримтаа илгээвэл дэмжих тухай ярилцсан.

н.Түмэнжаргалаас асуув.

-Та өмнө нь Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатарыг таньдаг байсан уу?
-Үгүй
-Энэ хүн таны ажилд нөлөөлсөн үү?
-Үгүй. Техникийн тодорхойлолтод нийцсэн, эсэхийг хянаад "Тэнүүн Огоо"-г сонгон шалгаруулсан. Тендерийн тухай хуульд зааснаар үнийн санал өгсөн ААН-ээс үнэ, агуулгатай холбоотойгоор л тодруулга авдаг. "Тэнүүн Огоо"-гоос авах тодруулгыг хуульд тодорхой заагаагүй тул би яахыг мэдэхгүй байв. Иймд ажлын хэсэг ярилцаад тодруулга авахаар шийдсэн.     

-БНСУ-ын иргэн:
-Би "Дэү", "Тэнүүн Огоо" компаниуд хоорондын  уулзалтад  оролцсон. Бид зөвхөн шинэ автобуснуудыг Монгол руу тээвэрлэ ажлыг хийсэн.  Автобусны хөдөлгүүрээс хамаарч тээврийн үнэ өөрчлөгдөхгүй. Евро, Евро 3, Евро5 хөдөлгүүртэй автобуснууд бүгд ижил хэмжээтэй тул бид ижил төлбөр авдаг. Бид ажлаа цахимаар хийдэг. Олон улсын логистикийн хуулийн дагуу бид бүх бичиг баримтаа 5 жилийн турш хадгалах үүрэгтэй. Бидний тээвэрлэсэн автобуснуудын бичиг баримтал Евро-2 хөдөлгүүртэй гэж бичсэн байсан. Бид үүнийг өөрчлөөгүй. 

Бид Монголд "Хуандай"-гийн 50 ширхэг, "Дэү"-гийн 100 автобус авчирсан. Мөн Дэүгийн 10 автобус өнөөг хүртэл Хятадын гаалийн талбайд бий. Бид 2023 онд Вьетнамын боомтоос дахин 100 автобус авчрахаар усан онгоц захиалсан байв. 2023 оны 9-р сард "Тэнүүн Огоо" компаниас над руу холбогдож, автобусанд ноцтой асуудал үүссэн тул Монгол руу яаралтай ир гэв. Тухайн үед Өмнөд Солонгост Ургацын баяр болж, бүх нийтээрээ амарсан тул нийлүүлэгч компанийн төлөөлөл шууд ирж чадаагүй.  Гэхдээ би тийзний зардлыг гарган, Монголд хоёр хүнийг авчирсан. Учир нь Вьетнамаас дараагийн автобуснуудыг тээвэрлэх, эсэх нь тодорхойгүй болсон тул би өөрийн биеэр ирж, шалгахыг хүссэн юм.   

БНСУ-ын иргэн орчуулагчийн хамт шүүх хуралд оролцов.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан