Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Иргэний нийгэм, иргэний боловсрол” чуулган Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “иргэний боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор боловсруулна” гэж заасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Т.Билэгт чуулганы ажиллагааг нээж хэлэхдээ онцлов.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр: “Монгол Улс 1990-ээд оноос эхлэн нийгмийн бүхий л харилцаанд дэлхий дахины нийтлэг чиг хандлагыг баримжаалсан улс төр, эдийн засаг, оюун санаа, сэтгэлгээний цогц шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү шинэчлэлийн гол утга агуулгыг Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд "Монголын ард түмэн бид ...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно" хэмээн тодорхойлсон юм.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад ардчилсан нийгмийн тулгуур үндэс болох засгийн харилцан тэнцвэртэй салаа мөчрүүд, эрх зүйт ёс, ардчилсан сонгууль, зах зээлийн эдийн засгийн харилцаа, чөлөөт хэвлэл мэдээлэл зэрэг гол гол институциуд хэлбэрийн хувьд нэгэнт бүрдэн тогтсон боловч тэдгээрийн үйл ажиллагаа үе үе доголдож, хариуцлага нь сулавтар байгаа тухай олон түмэн шүүмжлэлтэй ярьдаг билээ. Үүнд олон учир шалтгаан бий гэдэг нь үнэн ч гол нь нийгмийн харилцаанд оролцох иргэдийн оролцоо хязгаарлагдмал байгаатай холбоотой гэж судлаачид дүгнэдэгтэй миний бие санал нэг байна.
Учир иймд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн ашиг сонирхлыг хөндсөн чухал чухал асуудлаар гарах шийдвэрт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд, мөн хэрэгжилтэд нь хяналт тавихад иргэдийн оролцоо ихээхэн хязгаарлагдмал байгааг засч залруулах нь тулгамдсан зорилт болж байна.
Энэ байдлыг засч сайжруулснаар дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, олон соёлт ертөнцийг ойлгон хүндэтгэдэг, өөрийн эрүүл саруул эрх ашгийг хамгаалах болон аливаа хүнд асуудлыг зөвшилцлийн аргаар, оновчтой шийдвэрлэх чадвартай, ирээдүй рүүгээ чиглэсэн тэмүүлэлтэй иргэний нийгмийг төлөвшүүлж чадна. Гэхдээ ийм иргэний нийгэм нь өөрийн эрхийг сайн мэддэг, эрх чөлөөгөө зөв эдэлдэг, амьдралын ачаагаа даах, улмаар нийгмийн хариуцлага хүлээх чадвартай, идэвхтэй байр суурьтай, боловсролтой иргэдтэй байж л жинхэнэ ёсоор бүрэлдэн тогтох билээ. Энэ асуудлын хүрээнд "иргэн"-ийг хаана, хэн, хэрхэн "бэлдэх вэ?" Энэ талаар төрийн ба төрийн бус, мөн боловсролын байгууллага, иргэд өөрсдөө ямар үзэл баримтлал, байр суурьтай байна вэ? Иргэдэд иргэний боловсрол олгох нь хэний үүрэг вэ? зэрэг олон асуулт урган гарч байна.
Бид иргэдээ төлөвшүүлэхийн тулд юуны түрүүн тэдний иргэний боловсролыг дэмжин дээшлүүлэх талаар анх удаа ярьж байгаа хэрэг биш ээ. Энэ тухай эрдэмтэд, судлаачид, боловсролын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. Мөн төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн зүгээс санаачилга гарч, иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг зохих хэмжээнд зохион байгуулж, зарим тодорхой ололт ахиц гарсан. Гэхдээ эдгээр нь өнөөг хүртэл ихэвчлэн олон улсын хандивлагчдын дэмжлэгтэй иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанаас цааш нэг их хэтэрч чадахгүй байна гэсэн шүүмжлэл байдаг нь нууц биш. Энэ тал дээр төр, засгийн зүгээс анхаарал хандуулж, дорвитой, бас тодорхой алхмуудыг төдийлөн хийж чадаагүй ирсэн нь ийм байдал үүсэх нэгэн гол шалтгаан болсныг үгүйсгэхэд хэцүү.
Тухайлбал, иргэний нийгэм байгуулах эрхэм зорилго дэвшүүлсэн Үндсэн хууль батлагдсан цагаас хойш Засгийн газрууд энэ асуудалд нухацтай хандаж, иргэний боловсролын цогц хөтөлбөр дэвшүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байсангүй ээ. Тийм учир иргэний боловсролын үзэл баримтлал өнөөг хүртэл бүрэн цэгцэрч амжаагүй байна. Чанартай ном, сургалтын материалууд бий болоогүй, мэргэшсэн багш, судлаачид ч бэлтгэгдээгүй, иргэд иргэний боловсрол олгох асуудалд идэвхгүй байр суурь баримталсан хэвээр байна.
Учир иймд миний бие Төрийн тэргүүний хувьд энэ асуудалд анхаарал хандуулах цаг болжээ хэмээн зарим төрийн бус байгууллагаас гаргасан санал санаачилгыг дэмжиж, иргэний боловсролыг дэмжих Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлыг өрнүүлж, энэ чухал үйл хэрэгт эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөгчид өөрсдөө идэвхтэй оролцох нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж, энэхүү "Иргэний нийгэм, иргэний боловсрол" форумыг өөрийн ивээл дор зохион байгуулж байгаа юм.
Иргэний боловсролыг дэмжих Үндэсний хөтөлбөр нь иргэний боловсролын талаар төрөөс баримтлах нэгдмэл бодлого, үзэл баримтлалыг боловсруулж, албан болон албан бус боловсролын тогтолцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан, иргэдийн өөрсдийнхөө боловсролыг байнга дээшлүүлэх хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан иргэний боловсролыг олгох зорилго, агуулга, хамрах хүрээг тодорхойлох, бас үүнтэй уялдаатай бусад холбогдох талуудын оролцоог хангаж, үр дүнтэй болгох зэрэг чухал ач холбогдолтой юм.
Ардчиллын боловсрол, хүний эрхийн боловсрол, эрх зүйн боловсрол, топгвортой хөгжлийн боловсрол зэргийн үндсэн ойлголт, зарчим, хандлагыг агуулсан олон талтай, өргөн хүрээтэй оролцоонд суурилсан иргэний боловсролын цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх эрхэм ажил нь манай иргэдийн санал санаачилга, оролцооноос ихээхэн хамаарна гэдгийг энд цохон тэмдэглэе.
Иргэний боловсролын Үндэсний хөтөлбөртэй болж, түүнийгээ хэрэгжүүлэх ажил амжилттай өрнөвөл гарах үр дүн нь нийгмийн харилцаа улам ардчилсан, мөн хариуцлагатай шинж чанартай болох явдал юм. Нийгмийн хөгжлийн үйл явцад иргэн бүр идэвхтэй оролцож, төрөөс, бусдаас болон өөрөөсөө тус тус юу шаардахаа ялган салгаж чаддаг болно, амьдрал нь зорилго, тэмүүлэлтэй болно, ахуй амьдралаа зөв төвхнүүлнэ, улмаар нийгэмд эв нэгдэл, найрсалын эрүүл саруул харилцаа зонхилно гэсэн үг юм” гээд
Монгол Улсад “иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх,” эрх зүйт төрийг төлөвшүүлэх гол нөхцөл болсон, ардчилсан үнэлэмж бүхий, улс төр, эрх зүй, эдийн засаг, соёлын харилцаанд оролцох чадвар бүхий иргэнийг төлөвшүүлэх асуудлыг зориуд анхааран хэлэлцэж буй “Иргэний нийгэм, иргэний боловсрол” сэдэвт форумын ажиллагаанд амжилт хүслээ.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Шоко Нода: “Олон оронд жинхэнэ ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн ашиг сонирхлыг төлөөлөх талаар иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй ажиллаж, нийгмийн амьдралын чухал цэгт өөрсдийгөө нотлон харуулж чаддаг. Засгийн газрууд үүнийг хүлээн зөвшөөрөх нь нэмэгдэж, иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэх олон янзын арга замыг эрэлхийлэх боллоо. Нийгмийн шударга байдлын төлөө олон олон дарлал, дарамтын эсрэг тэмцлийн өмнөх фронтод иргэний нийгэм зогсч байдаг” гээд Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд иргэний нийгмийн оролцоо чухал болохыг тэрбээр онцлон тэмдэглэв.
Өнөөдөр бүтэн өдөр үргэлжлэх тус чуулганд Иргэний нийгэмд иргэний боловсролын үүргийн талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал, доктор, профессор Б.Чулуундорж илтгэсэн бол Иргэний боловсрол төвийн захирал УИХ-ын гишүүн асан Р.Нарангэрэл ТББ-аас явуулж буй иргэний боловсролын туршлагаас үдээс хойш ярих юм. Мөн Иргэний боловсролын хөтөлбөрийн төслүүдэд хийсэн үнэлгээ, дүгнэлтээ Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Н.Бэгз танилцуулсан бол, Улс төрийн боловсролын академийн багш У.Туяа Иргэний боловсрол, ойлголт, хандлагын талаар лекц уншлаа.
“Иргэний улс төрийн боловсрол, төрийн хөгжилд үзүүлэх нөлөө” сэдвээр УИХ-ын даргын зөвлөх, доктор, профессор Г.Чулуунбаатар илтгэсэн бол Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундрал Иргэний нийгмийг төрөөс дэмжих бодлого сэдвээр үдээс хойш ярина.
Мөн Хууль зүйн дээд сургуулийн багш, судлаач Х.Тэмүүжин “Иргэний боловсрол ба үндсэн хууль” сэдвээр илтгэл тавьж, Иргэний нийгэм ТББ-ын гүйцэтгэх үүргийн талаар Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож танилцуулах юм.
Иргэний нийгмийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаархи дүн шинжилгээгээ Улс төрийн боловсролын академийн багш, доктор Ч.Бүжидмаа ярих бөгөөд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Иргэний нийгэм ба үйлдвэрчний эвлэл сэдвээр илтгэх нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Үдээс хойшхи хуралдааныг Ерөнхийлөгчийн төрийн бус бодлого хариуцсан зөвлөх З.Түмэнжаргал удирдана.