Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг гаргаж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байна.
Байнга оршин суугаа газраасаа өөр газар ажилладаг иргэдийн олонхыг ачаа тээвэр болон уул уурхай, эрдэс баялгийн салбарын компанийн ажилчид эзэлдэг. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос уул уурхай, ачаа тээврийн компанийн удирдлагуудтай уулзжээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.16 дах хэсэгт “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.” гэж заасныг хангуулах, мэдээлэл, зөвлөмж өгөх зорилгоор уул уурхай, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй Сонгуулийн ерөнхий хороонд, ачаа тээврийн компанийн төлөөлөлтэй цахимаар уулзалт хийв.
Уулзалтын үеэр Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, газрын дарга Н.Булгамаа, Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар уул уурхай, эрдэс баялаг, ачаа тээврийн компанийн удирдлага, хүний нөөц хариуцсан ажилтнуудад хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгөв. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвийн референт П.Алтанчимэг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн онцлох зохицуулалтууд”, Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн Боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ “Сонгох сонгогдох эрх” сэдвээр мэдээлэл хийсэн юм.
Уулзалтад оролцсон ачаа тээвэр, уул уурхай, эрдэс баялгийн салбарын төлөөлөгчид байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг сонгогчдоос урьдчилан санал авах, зөөврийн хайрцгаар санал авах зэрэг зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатайг онцоллоо.
Ачаа тээврийн салбарын аж ахуйн нэгж, компаниудад 20 мянга гаруй, уул уурхайн буюу эрдэс баялгийн салбарт 40 мянга гаруй ажиллагсад байнга оршин хаягаасаа өөр газар ажилладаг гэх судалгаа байна гэж СЕХ-оос мэдээллээ.