Манай улсад хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, шаардлага ба авлага, оюуны өмч барьцаалах замаар тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг дэмжих, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийн барьцааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тогтолцоог бий болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа.
Иймээс уг харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгож цахим бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлэх тал дээр Хууль зүйн яам ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Хууль зүйн яам хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны харилцааг зохицуулсан эрх зүйн орчинг боловсронгуй болгож, бүртгэлийн цахим мэдээллийн тогтолцоо нэвтрүүлэхэд Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллахаар боллоо.
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Олон Улын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Түeн Нгүен нар 2014-2019 онд хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үзэг зуржээ.
Ингэснээр хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн эдийн засгийн эргэлт сайжирна. Мөн хөрөнгийн бүртгэлийн механизм хурдан шуурхай болох, хөдлөх эд хөрөнгө, эрхийн барьцааг төвлөрсөн бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэж, тухайн эд хөрөнгө, эрхийн хувьд хүчин төгөлдөр барьцаа байгааг олон нийтэд мэдээлэх, уг мэдээллийг нээлттэй болгох зэрэг үр дүн гарах юм.