Улсын гуравдугаар төв эмнэлэг саажилтаас сэргийлэх Хөдөлгөөн заслын кабинеттай боллоо. Италийн АИФО төрийн бус байгууллага, Европын холбоотой хамтарсан төслийн хүрээнд энэ тасгийг байгуулснаа эмнэлгийн хамт олонд өнөөдөр хүлээлгэн өгчээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх сэргээн засах, цус харвалтын дараах эрт үеийн сэргээн засах эмчилгээ хийх боломжтой орчин үеийн стандарт хангасан тоног төхөөрөмжийг уг кабинетэд байрлуулжээ.
“Цус харвалт болон бусад өвчний улмаас хөдөлгөөн, ой ухаан, хэл ярианы бэрхшээлтэй болсон хүмүүс манай кабинетаар үйлчилнэ. Ямар нэг өвчний хүндрэлийн улмаас эмгэг согогтой болсон хүн цаг алдалгүй сэргээн засах эмчилгээг эхлүүлбэл хөдөлмөрийн чадвар алдалт бага байдаг.
Энэ кабинетээр өдөрт ийм өвчтэй 20-иод хүн үйлчлүүлэх боломжтой бөгөөд хөдөлгөөн, хэл яриа засах эмч, мэргэжилтнүүдийн баг ажиллаж байна” гэж тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч М.Ичинхорлоо ярилаа.