gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.22
Валютын ханш
$ 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мориныхоо сайныг унадаг нь биш, уядаг нь мэддэг

Боловсрол
2013-12-11
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2013-12-11
1.Хууч яриа

1940-өөд онд эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Монгол хэлэнд хэрэглэх орос үсгийн цагаан толгой зохиох даалгавар авсан. Үүнийгээ хэдхэн хоногт гүйцэтгэсэн. Яагаад гэвэл монгол бичгийн зүй тогтолд тулгуурлаж, зөвхөн орос үсгийн тэмдэгтийг ашигласан байсан. Тэгээд маршал Чойбалсанд танилцуулж, жишээ бичихдээ” мори” гэсэн үгийг сонгосон юмдаг.

Маршал “Би ямар орос үсэг мэдэх биш. Харин орос сургагчаараа уншуулъя” гээд уншуулжээ. Гэтэл цаадах нөхөр нь орос дуудлагаараа “мори” гэхийг “мории” гээд хэлж. Маршал, - Мории гэж юу гэсэн үг вэ? Би сонсоогүй юм байна. Дамдинсүрэн ч,-Мории биш ээ, мори гэсэн үг, монгол бичгийн уламжлалаар бичсэн юм. Гэтэл, -Орос хүн нь орос үсгээрээ уншаад байхад би лав ойлгосонгүй. Чи наадахаа зас. Юу зохиогоод ирчихсэн юм гэж уурсжээ.

Дамдинсүрэн маань засаж сайжруулахаар явлаа. Нэлээд хэдэн сар болсон дог. Шахаж шавдуулж авчруулаад, дахиад хэлэлцлээ.

“Мори” гэдэг үгээ “морь” гээд биччихэж. Орос сургагч түүнийг нь “мор” гээд уншлаа. Маршал, -Мор гэдэг чинь тэгээд мори гэсэн үг үү. Ямар хачин юм хийгээд байна аа гээд дүрсхийтэл мань эр ч, -Мор гэж хатуугаар дуудахгүй л дээ. Мори гэж зөөлнөөр дуудах ёстой. Ингэж зөөлрүүлж буй үсэг нь энэ “ь” зөөлний тэмдэг юм шүү дээ гээд өөрийгөө аварсан юм.

Тэнд байсан Намын Төв Хорооны хэд ч “За ингэвэл болмоор юм шиг байна. Наадахаа сайжруулаад ир. Бүх нийтээр хэрэглэх үсэг болгоно” гэж тогтсон. За ингээд “ь” зөөлний тэмдэг гэсэн үсэг мэндэлсэн юм гэж 1983 оны намар Ардын Гэгээрлийн сайд асан Машлай бидний хэдэн оюутанд хуучилж билээ.

Тэр жил 1983 онд эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Багшийн сургуулийн багш Б.Осортой хамтран “Монгол үсгийн дүрмийн толь” гэж хамгийн сүүлчийн хувилбараар сайжруулсан толь гаргасан. Энэ толь одоо хүртэл Монгол хэлний зөв бичих ёсыг зохицуулж байна.

2.Шинэ үсгийн давуу тал

-Монгол улсын албан ёсны төрийн үсэг бичиг
-Монголын шинжлэх ухаан, соёл урлаг, түүхийн нэгэн зурвас үеийг энэ бичгээр тэмдэглэж байна.
-1930-40 онд Монголчууд өөрийн төрийн бичиг үсгийг сонгох зайлшгүй түүхэн үе ирсэн.

Монгол бичиг, Латин үсэг, Орос үсэг гэсэн сонголтоос улс төр, нийгэм эдийн засгийн шаардлагаар энэ үсгээ сонгож авсан.

-1957 онд шинэ үсгийн комисс бичиг үсгийн сонголтын талаар дахин санал асуулга авахад монголын хүн амын 90 хувь нь “Энэ үсгээ хэвээр нь хадгалъя. Харин зөв бичих дүрмийг сайжруулах хэрэгтэй” гэсэн.
-1960 онд хүн амын 90 хувь нь богинохон хугацаанд бичиг үсэгтэй боллоо гэж ЮНЕСКО-ийн шагнал хүртсэн.
-Шинэ үсгээ заах арга туршлагатай. Арга зүйг нь сайжруулсан цагаан толгой, зөв бичих зөвлөмжийн олон арван ном гарсан. Зааж сургах багш нарын бүхэл бүтэн арми, хүлээж авдаг нийгмийн сэтгэл зүйн хөрс нэгэнт тогтсон.

3.Шинэ үсгийн дутагдалтай тал

-Монгол улсаараа зөв бичих дүрмийн алдаатай бичдэг. Энэ бол үндэстний эмгэнэл. Зөв бичих дүрмийн алдаагүй нэг ном, нэг сонин ольё гэвэл тэнгэрт залбирч, газарт мөргөөд ч олдохгүй. Энэ бол үндэстний гутамшиг. Олон улсын хэл шинжээч эрдэмтдээс нууж байдаг ичгүүр.
-Шинэ үсгийн дүрэм 100 гаруй үсгийн дүрэмтэй. Сурагчдад заахад хүнд сэдэв. Хэрэглээний сургалт биш харин академик нүсэр сургалт юм.
-Шинэ үсгийн дүрмийг сайжруулах гэж үе үеийн монгол хэл шинжээчид оролдож байсан ч нэгэн шийдэлд хүрдэггүй. Яагаад?
-Авиа-үсгийн аргыг гол болгож, ярианы хэлэнд суурилж зохиосон учраас үсгийн дүрмийн мөнхийн маргаан дэгдсэн.

Одоо Чингис гэхийг Чингэс гэж бичиж хэвшиж эхэлж байна. Удалгүй Чэнгэс болоход гайхах зүйлгүй. Товчхондоо энэ дүрмээр тэмдэглэсэн 20-р зууны бичиглэлийг 21-р зууны монголчууд ойлгоход хүндрэл үүснэ. Харин 22-р зууны монголчууд нь бүр ч лөөлөө. Учир нь ярианы хэлэнд зориулж гаргасан дүрэм шүү дээ.

Жишээлбэл, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 1983 оны толь бичигтээ “эрвээхий, дэгдээхий” гэж бичнэ гэж заасан. Гэтэл одоо “эрвээхэй, дэгдээхэй” гээд бичиж байна.
“Бөлөг гэж юу гэсэн үг вэ?” гэж нэг хүү асууж билээ. 1960-аад онд хэвлэсэн уран зохиолын номноос энэ үгийг уншиж. ”Бүлэг гэсэн үг чинь шүү дээ” гэж хэлэхдээ би цочирдсон.

Энэ дүрэм нь монгол хэл сурч байгаа гадаад хүнд толгойн өвчин. Тэд монгол ярианы хэл сурдаг. Зөв бичих дүрмийг сурч чаддаггүй. Залхдаг зарим нь сурахаа зогсоодог. Үсгийн дүрмийн тамын тогоонд толгойгоо дүрж, тарчлахыг хэн хүсээ аж.

Үргэлжлэл бий.

Хэл шинжээч З.Ганболд. \Ph.doctor\

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан