gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТЭХ-ний сайд Б.Эрдэнэбат: Нүүрсний үнийг чөлөөлчихөөр гэрлийнхээ мөнгийг төлөх нэг ч айлгүй болвол яах юм

Улс төр
2007-08-23
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-08-23
Өчигдөр ТЭХ, Сангийн сайдууд Ерөнхий сайдтай Засгийн газрын хуралдааны дараа биечлэн уулзаж нүүрсний үнийн өсөлтийн талаар ярилцахаар болсон байлаа.
Энэ асуудлаар олон талын хувилбарууд гарган Засгийн газрын хэмжээнд ярьж байгаа бөгөөд хэрвээ энэ асуудлаар тэд нэгдсэн байр суурьтай болмогцоо УИХ-аар оруулан эцсийн шийд гаргуулахаар болсон гэнэ. Харин тэд уурхайчдын тавьж байгаа зөв шаардлагуудыг хүлээж авах болохоос Засгийн газар хэлсэн ярьсан, хүссэн бүрийг нь биелүүлэхээр хүчлэн зүтгэхгүй гэдгээ ил тод зарлаж байгаа.

"Мэдээж хэрэг Засгийн газар өөрийнхөө өмчийн уурхайнуудыг харсаар байгаад дампууруулаад, өр авлагад оруулаад эдийн засгийн чухал салбараа хаячихгүй гэдэг нь тодорхой. Төрийн өмнөөс янз бүрийн санаа тавьж асуудалд хандаж байгааг нь бид зөв ойлгож байгаа. Харин байгууллага, хөдөлмөрчид хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээнийхээ асуудлаас болж ийм байдал үүсгэж байгаа бол энэ нь тохиромжтой зүйл биш. Дээр нь өнөөдөр эрчим хүчний үнэ нэмэгдлээ гэхэд хэрэглэгчдийн нуруун дээр ирэх ачааллыг бид тал талаас нь бодно. Өнөөдөр ажилгүйдэл ядуурал, өрхийн орлогийн хэмжээний асуудал ямар байгааг ойлгож байна. Эрчим хүчний үнэ нэмэгдлээ гэхэд хамгийн наад захын талх, уснаасаа авахуулаад бүгдийнх нь л үнэ нэмэгдэнэ, тэгэхээр энэ ганцхан манай яам бөгөөд Засгийн газар шиидэх асуудал биш" гэж ТЭХ-ний сайд Б.Эрдэнэбат удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.

Засгийн газар болон яамны зүгээс уул уурхайн салбар, станцуудаа аль болохоор санхүү эдийн засгийн хувьд чадваржуулах, техник технологийг нь шинэчлэн ажилчдынх нь мэргэжлийн боловсролыг нь дээшлүүлэхэд онцгой анхаарна гэнэ. Гэхдээ энэ бүхэн нь уурхайчдыг шаардангуут гэнэт хийгдэж байгаа ажил биш бөгөөд үе үеийн Засгийн газрууд, сайд нарын хийдэг, хийсээр ирсэн ажлууд ажээ.

Харин Засгийн газраар хэлэлцэгдэж байгаа гэсэн дөрвөөс таван асуудал тань ямарч байсан нүүрсний үнийг л чөлөөлөх асуудал уу гэж ТЭХ-ний сайдаас асуухад тэрээр "Үнэ чөлөөлнө гэдгийг дангаараа Засгийн газар шийдчих асуудал биш. Өнөөдөр дулаан цахилгаан хэрэглэдэггүй нэг ч айл өрх байдаггүй болохоор үнэ чөлөөлнө гээд хүссэн үнийг нь тавихаар тэрийг төлчих нэг ч айлгүй болвол яах юм. Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлээ татаад унагах гээд олон асуудал гарна. Ер нь аль ч улс оронд төрийн зохицуулалттай нүүрсний үнээ чөлөөлдөг гэж дураараа мэдэмхийрэн ярьж болохгүй. Өнөөдөр хувьчлах, төрийн оролцоотой хамтарсан хэвшилтэй орд газар, станцууд аль ч оронд байгаа.

Харин улс орон өөрсдийнхөө эдийн засгийн тогтвортой, үндэсний аюулгүй байдлынхаа талаасаа яг төрийн 100 хувийн мэдлийн уурхай, станцууд гарцаагүй байх ёстой. Энэ тал дээрээ ч бид бодож ярих ёстой шүү дээ. Одоо ганцхан Шивээ овоо л төрийн 100 хувийн мэдэлд байгаа. Бусад нь бүгд хувьчлагдах нь хувьчлагдаад, орон нутгийн өөрийнх нь мэдэлд шилжээд, Багануурын уурхай гэхэд 25 хувь нь хувийн компанийн мэдэлд байдаг. Тэгвэл тэр уурхай өөрийнхөө 25 хувийн хөрөнгө оруулалтын хийж гэрээгээр хүлээсэн хариуцлага хүлээх механизмд оролцох ёстой шүү дээ. Мэдээж төр 75 хувийг нь эзэмшиж байгаагийн хувьд Багануурын уурхай дээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар бодлого барина.

Нүүрсний үнийг нэмлээ гэхэд цахилгааны үнийг нэмэлгүй эрчим хүчний үнийг өсгөхгүй байх талаар нь нухацтай бодох хэрэгтэй байна" хэмээн хариулсан. Ингээд есөн сарын эхээр хуралдах УИХ-аар нүүрсний үнийн асуудлаар Засгийн газраас асуудал оруулан шийдвэрлэхээр боллоо.

М.Мөнх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан