“Намайг Цэцэгээ гэдэг. Би 28 настай, нэг хүүтэй. Хүү маань дараа жил сургуульд орно. Саяхныг хүртэл амьдрал маань бусдын л адил хэвийн байв. Гурван сар орчмын өмнө юм уу даа. Миний сарын тэмдэг олон хоногоор ирсэн юм. Сэтгэл санаа тогтвортой, өөрийгөө ядраахгүй бол уг нь бага ирдэг л дээ. Гэтэл 10 гаруй хоночихлоо. Сарын тэмдэг яагаад дуусахгүй байгаа юм бол оо гэж бодохоос биш өөрийгөө цус алдаж байна гэж яаж мэдэх билээ.
15 дахь хоногтоо дүүргийнхээ эмчид хандахад төсөөлөө ч үгүй хариу сонсоод ихэд балмагдсан. Хүүгээ ямар нэгэн хүндрэлгүй төрүүлсэн ч дараагийн хүүхдээ амьдралын шаардлагаар гэх үү дээ, энэ хорвоод мэндлэх эрхийг нь өөрийн гараар устгасандаа их харамсдаг. Үүнээс болсон ч байж мэдэх юм. Гэхдээ өөрийгөө бие давхар болсон, тэр нь бүр умайн гаднах жирэмслэлт гэдгийг мэдээгүй” хэмээн Цэцэгээ өгүүлэв.
Өнөөгийн Монголд олон эмэгтэй түүн шиг умайн гаднах жирэмслэлт, умайн хүзүүний дутмагшил, өсөлтгүй жирэмслэлт, дутуу төрөлтөд өртсөөр байна. Жирэмсний үеийн зарим хүндрэл болон умайн гаднах жирэмслэлт, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, эмчлэх талаар дор өгүүлье.
Энэ эмгэг сүүлийн жилүүдэд ихсэж, хяналтад орсон эмэгтэйчүүдийн 1-2 хувьд тохиолдох болжээ. Эмгэг үүсэх гол шалтгаан нь эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинтэй холбоотой.
УМАЙН ГАДНАХ ЖИРЭМСЛЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ
Жирэмслэлтийн олон янзын эмгэг байдгийн нэг нь умайн гаднах жирэмслэлт. Манайхан үүнийг савны гадуурх жирэмслэлт ч гэж ярьдаг. Үр тогтсон өндгөн эс умайн хөндийд ороод, аль нэгэн хананд нь бэхлэгдэж, үр хөврөл бүрэлдэх ёстой. Тэгвэл умайн гаднах жирэмслэлт гэдэг нь үр хөврөл үр дамжуулах хоолойгоор умайн хөндийд оролгүй, үрийн хоолойд юм уу, эсвэл хэвлийн хөндийн зарим эрхтэнд бэхлэгдэж байрлахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, үр тогтсон өндгөн эс умайн гадна хэсэгт байрласнаар, савны гадуурх жирэмслэлт үүсгэдэг.
Өндгөн эс ихэвчлэн үр дамжуулах хоолойд байрласан байдаг ч, умайн гадна ямар ч хэсэгт томорч болдог. Энэ нь эх эндэх гол шалтгаан болдог учраас бүсгүйчүүд бие давхар болсноо мэдмэгцээ хэт авиан дуранд заавал харуулах хэрэгтэй. Хөл хүнд эмэгтэйчүүдийн нэг хувьд савны гадуурх жирэмслэлт тохиолддог. Энэ эмгэг сүүлийн жилүүдэд ихсэж, хяналтад орсон эмэгтэйчүүдийн 1-2 хувьд тохиолдох болжээ. Эмгэг үүсэх гол шалтгаан нь эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, үрэвсэлт өвчин, үр хөндөлт, зулбалт нэмэгдсэн нь нөлөөлж буйг эмч нар ярьж байна. Өөр шалтгаан ч бий. Үр дамжуулах хоолой нь төрөлхийн хэт урт, эсвэл нарийн байх нь нөлөөлдөг.
Түүнчлэн дааврын солилцооны улмаас, хүсээгүй бэлгийн хавьтал, хүүхэдтэй болохоос хэт айх зэрэг сэтгэл санааны тогтворг үй байдлаас үрийн сувгийн гүрвэлзэх хөдөлгөөн саатах, эрэмбэ дараагүй хөдөлгөөн хийх нь бий. Умайн хөндийд жирэмслэлтээс хамгаалах ерөндөгтэй байх нь заримдаа нөлөөлдөг. Умайн гадуурх жирэмслэлтийг эрт оношлоход түвэгтэй, аль ч насанд аюултай эмгэгт тооцогддог. Оношлогдохгүй явсаар үр хөврөл хэвлийд задарч, богино хугацаанд их хэмжээний цус алдах аюултай.
ХЭН ӨРТӨХ МАГАДЛАЛТАЙ ВЭ
-35-44 насны эмэгтэйчүүд
-Өмнө нь умайн гадуур жирэмсэлж байсан эмэгтэй
-Аарцаг болон хэвлийн хөндийн мэс засалд орж байсан бол
-Аарцагны үрэвсэлт өвчтэй бол
-Хэд хэдэн удаа үр хөндүүлсэн охид, эмэгтэйчүүд
-Ерөндөг тавиулсан үед хүүхэдтэй болвол
ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ
Сарын тэмдэг ирэхгүй байхад, тестээр үзэхэд эерэг хариу гарна. Жирэмслэлтийн хэвийн үеийнх шиг шинж тэмдэг илэрдэг ч хэвлийн доод хэсэг, гэдсээр хүчтэй хатгуулж өвдвөл умайн гадуур үр тогтсон байх магадлалтай. Заримдаа мөр болон хүзүүгээр өвдөх, толгой эргэж, ухаан алддаг. Мөн үтрээнээс сарын тэмдгээс хавьгүй их, эсвэл бага хэмжээний цус алдана. Хэрэв дээрх шинж тэмдэг танд илэрвэл эмчид яаралтай хандахыг зөвлөе.
ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ
Онош нь батлагдсан, хөврөлийн хэмжээ хэр зэрэг том, ямар багаж хэрэглэх боломжтой байгаа зэргээс эмчилгээний арга хамаардаг. Хэрвээ үр дамжуулах хоолой урагдаж, цус алдаж эхэлсэн бол яаралтай мэс засал хийхээс өөр аргагүй. Ингэснээр үр дамжуулах хоолойг гэмтээлгүйгээр жирэмслэлтийг зогсоож болно. Цөөн тохиолдолд мэс заслын аргаар үр дамжуулах хоолойг тэр чигт нь авдаг аж.
Хэрэв цус алдаагүй бол заавал мэс засал хийх шаардлагагүй. Эмчийн нарийн хяналт дор ажиглалт хийн хүлээж болно. Мөн зориулалтын эм, тариагаар ширгээх эмчилгээ хийдэг. Ингэснээр цусны урсгалд шимэгдэн орж эхэсийн эсийн өсөлтийг зогсооно. Хэсэг хугацааны дараа хөврөл шимэгдэн алга болдог байна. Эмчилгээ хийсний дараа цусан дахь гонадотропины хэмжээг дахин үзэж, жирэмслэлт зогссон эсэхийг тодруулна. Зарим тохиолдолд үр хөврөл томорч, өөрөө зулбаж гардаг. Ийм тохиолдолд эхэд дараа нь учирч болох хүндрэлээс сэргийлэх хэрэгтэй. Савны гадуур жирэмсэлсний дараа та hCG дааврынхаа хэмжээг 0 болтол нь байн байн шалгуулах хэрэгтэй. hCG дааврын хэмжээ өндөр байх нь хэвийн бус хөгжилтэй хөврөлийг бүрэн аваагүйг харуулдаг. Ийм эмгэгийн дараа дахин хүүхэдтэй болох магадлал 60 хувьтай байдаг учир биеэ гамнаж, эрүүл мэнддээ анхаарвал айх зүйл огт байхгүй.
ЯАЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ
Үүнээс сэргийлэх хамгийн энгийн арга бол эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөгөө хөтлөх. Хугацаандаа ирээгүй тохиолдолд цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр умайн гаднах жирэмслэлтээс бүрэн хамгаалж чадахгүй ч эхэд аюулгүй, үр дамжуулах хоолойг гэмтээлгүй эмчлэх бүрэн боломжтой. Түүнчлэн өөртөө хяналт тавьж бэлгийн харилцаанд хамгаалалтгүй орохгүй, олон дахин үр хөндүүлэхгүй байх хэрэгтэй. Үр дамжуулах хоолойд тогтсон өндгөн эс томорч, багтахгүй болоод ирэхээрээ хагарах юм уу эсвэл хоолойг урж, цус алддаг. Үүнийгээ мэдээгүйгээс дотуур цус алдаж, эх эндэх аюултай байдаг. Иймээс эмчид цаг алдалгүй хандан, эмчилгээ хийлгэж, үр хөврөл умайд орсон эсэхийг хэт авиан дурангаар шалгуулах нь хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга юм.
УМАЙН ХҮЗҮҮНИЙ ДУТМАГШИЛ
Умайн хүзүү нь умайн үтрээтэй харьцах хэсэгт байрлах хоолой хэлбэрийн нарийссан хэсэг юм. Энгийн үед умайн хүзүүний суваг эр бэлгийн эс нэвтрэх болон сарын тэмдгийн цус урсаж гарахуйц жижиг нээлттэй байдаг. Харин бие давхар болсны дараа умайн хүзүү шүүрлээр таглагдаж, гаднаас халдвар авахаас сэргийлэгддэг. Жирэмсний явц хэвийн үед умайн хүзүү урт, амсар хаалттай байдаг. Ингэснээр ургийг умайд хэвийн өсөж хөгжих нөхцөлийг хангадаг. Хоёр болон гурав дахь гурван сарын эхний үед ургийн жин нэмэгддэг. Энэ хэрээр түүнээс ирэх даралтаас болж умайн хүзүү зөөлөрч, богиносон нээгдэх эмгэг үүсч болдог. Үүнийг умайн хүзүүний дутмагшил гэж нэрлэдэг. Энэ нь хожуу үеийн зулбалт, дутуу төрөлт, ураг орчмын шингэн цагаасаа өмнө гарах зэрэг эрсдэлтэй.
Ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр хоёр дахь гурван сард хэд хэдэн удаа зулбах эсвэл дутуу төрвөл умайн хүзүүний дутмагшил байж болох юм. Жирэмсний 16-20 долоо хоногт хэт авиан шинжилгээгээр умайн хүзүү хугацаанаасаа өмнө богиноссон байвал дутуу төрөх юм уу, зулбана. Хэрэв ийм байдал үүсвэл урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрэв үтрээний ялгадасны байдал өөрчлөгдөж, салиархаг, усархаг болон цусархаг ялгадас гарах, сарын тэмдэг ирэх үеийнхтэй төстэй базалж өвдөх, аарцаг руу хүндэрч дарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
Хэрэв 24 долоо хоногоос бага байхад умайн хүзүү хэвийн биш байгаа нь хэт авиан шинжилгээгээр оношлогдвол эмч умайн хүзүүнд цагариг оёдол тавих мэс ажилбар хийхийг санал болгож болох юм. Умайн хүзүүнд тусгай зориулалтын утсаар оёдол тавьж боосноор умайн хүзүүг нээгдэхгүй бат бөх байхад дэмжлэг үзүүлдэг.
Хэдийгээр зарим талаараа энэ ажилбар дутуу төрөх, умайд халдвар орох, ураг орчмын шингэний бүрхүүл хагарч ус гарах, умайг цочроож базлуулах зэрэг хүндрэл үүсгэх шалгаан болдог ч тохирсон үед нь зөв хэрэглэж чадвал зулбахаас сэргийлж чаддаг. Харин жирэмсний хоёр дахь гурван сард хэд хэдэн удаа зулбаж байсан, эсвэл дутуу төрж байсан бол 13-16 долоо хоногтойд нь умайн хүзүүнд оёдол тавибал илүү үр дүнтэй байдаг аж. Жирэмсний хожуу хугацаанд умайн хүзүү нээгдсэн тохиолдолд оёдол тавих нь эрсдэлтэй.
ЖИРЭМСЭН ҮЕИЙН ДАВСАГНЫ ҮРЭВСЭЛ
Давсагны үрэвслийг шээсний замын халдварт өвчинд хамруулан авч үздэг. Бие давхар болох нь давсагны халдвар үүсгэх шалтгаан болдоггүй ч ийм эмэгтэйчүүдэд давсагны үрэвслээр өвдөх магадлал өндөр байдаг. Давсаг үрэвссэн тохиолдолд халдвар бөөр рүү дамжих магадлалтай. Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 2-4 хувь нь бөөрний үрэвслээр өвддөг байна. Хүүхэд тээх хугацаанд гарах дааврын өөрчлөлт болон шээс дамжуулах замын байрлал өөрчлөгдөх нь халдвар давсагнаас шээс дамжуулах сувгаар дамжин, бөөрөнд амархан хүрэх нөхцөлийг бүрдүүлдгийг шинжлэх ухаан баталжээ. Иймд жирэмсний хяналтын явцад шээсний шинжилгээ үечилсэн байдлаар авдаг.
Бие давхар эмэгтэйчүүдийн давсагны үрэвслийг эрт илрүүлэн эмчилснээр дутуу төрөлт болон бөөрний үрэвсэлд суурилсан хожуу үеийн хордлого зэрэг олон эрсдэлээс сэргийлж чадна. Зарим антибиотикийг хүүхдээ төртөл хэрэглэхийг хориглодог. Тиймээс давсагны үрэвслийн эмчилгээнд эмийн мэдрэг байдал, жирэмсний үе шат, эхийн эрүүл мэндийн байдал, урагт үзүүлэх нөлөө зэргийг анхаардаг.
БУЙЛНЫ ҮРЭВСЭЛ
Буйл улайж хавагнах, эмзэг болох, шүд цэвэрлэх болон угаах үед цус гарах нь буйлны үрэвслийн шинж тэмдэг. Жирэмсний хугацаанд элбэг тохиолддог. Ийм зовиур хөл хүнд эмэгтэйчүүдийн тал хувьд нь илэрдэг. Бие давхар үед прогестрон дааврын түвшин ихэссэнтэй холбоотойгоор амны хөндийн цусан хангамж нэмэгддэг. Үүнээс буйл бичил биетний нөлөөнд илүү мэдрэг болж үрэвсдэг байна. Мөн цус гарахын зэрэгцээ буйланд зөөлөн зангилаа маягийн үүсгэвэр үүсч болзошгүй. Энэ нь жирэмсэнтэй холбоотой үүсдэг идээт гранулома хэлбэрийн зангилаа бөгөөд өвдөлт, хор нөлөө багатай. Ийм зангилаа хүүхэд тээх хугацаанд биеийн аль ч хэсэгт бий болдог боловч ихэвчлэн амны хөндийд үүсдэг.
Бие давхар үед буйлны үрэвсэл хүнд хэлбэртэй явагдвал дутуу төрөлт болон преэклампси үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж зарим судлаач үздэг. Хэрэв буйлны үрэвсэл буюу гингивитийг эмчлэхгүй байвал үрэвсэл цааш даамжирч, эрүүний яс болон шүдний тулгуур эдүүдийг гэмтээж, периодонтит болж ноцтой байдалд хүргэж болно.
Иймээс амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахиж, шүдний эмчид тогтмол үзүүлж байх хэрэгтэй. Шүдийг өдөрт хоёроос доошгүй удаа (болвол хоол идсэний дараа заавал) зөөлөн үстэй сойз болон фтортой оогоор сайтар угаана. Өдөр бүр зориулалтын утас болон чигчлүүрээр шүдээ цэвэрлэх, шүдний эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байх нь чухал.
НУРУУНЫ ӨВЧИН
Бие давхар хүмүүсийн нуруу өвдөх нь элбэг тохиолддог. Хөл хүнд хоёр эмэгтэй тутмын нэгд нь ийм зовиур илэрдэг. Нурууны өвдөлт жирэмсэн эмэгтэйчүүдийн идэвхтэй байдал болон ажлын чадвар бууруулахаас гадна бөөлжис цутгах зовиурын томоохон шалтгаан болдог. Хэдийгээр нуруу өвдөх нь ураг тээх хугацаанд элбэг тохиолддог боловч зайлшгүй байх ёстой хэвийн зүйл биш юм. Нурууны өвд өлт мөн дутуу төрөлтийн шалтгаан болдог. Жирэмслэлттэй холбоотой нурууны өвдөлтөөс сэргийлэх зарим арга танд тус болно.
Хэвлийн булчингаа чангал. Хэвлийн булчин нуруунд дэмжлэг үзүүлж байдаг. Ураг томрохын хэрээр умай томорч таны хүндийн төв өөрчлөгддөг. Энэ үед хэвлийн булчин хүчтэй байх нь танд тус болно. Дасгал хийх, явган явах, усанд сэлэх, усны болон энгийн аэробэкийн дасгалуудыг жирэмсэн үед хийж болно. Биеийн зөв байрлал. Нуруугаа цэх болгож бөхийхгүй байх. Энэ үед мөрөө хойш болон доош болгоно. Хүнд болон овор ихтэй юм өргөхгүй байх, намхан, зөөлөн өсгийтэй гутал өмсөх. Удаан хугацаагаар зогсох эсвэл суухаас зайлсхийгээрэй. Суух үедээ ташаа өвдөгний үенээс доош байрлаж байх намхан сандал хэрэглэх, хажуу талаараа хэвтэж, унтахдаа дээд хөлөө нугалан доор нь дэр ивээрэй. Хатуувтар матрассан дээр унтах нь танд мөн тус болно.