Орон нутгийн сонгуулиар улаан тойргийг цэнхэр болгож чадсан хүний нэг нь Да.Ганболд. Одоогоор Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа түүнийг "Ха дарга" гэх нь бий. Бас зарим хүн түүний овгийг мартаж, халзан Ганболд гэж дууддаг. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон "Хот ба сэтгүүлч" уулзалтад оролцож.
Энэ үеэр нэгэн сэтгүүлч түүнээс "Ажлаа юунаас эхлэв. Хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна" гэж асуухад Да.Ганболд дарга "Хийх ажил үстэй толгойноос их байна" гэж хариулжээ. Харин үгийн өө анддаггүй сэргэлэн сэтгүүлч түүний энэ үгийг өлгөн авч "Тэгтэл та чинь ажилгүй хүн юм биш үү" гэж хошигнож амжжээ. Харин эрхэм дарга энэ удаа зүйрлэлээ буруу сонгосондоо өөрийгөө зүхээд өнгөрсөн гэх.