Монголын банк санхүүгийн толгой лидерүүдийн нэг болох “Хас” банкны захирал Ч.Ганхуяг “Хас” банкийг удирдахаа болиод багагүй хугацаа өнгөрөөд байгаа аж. “Хас” банкийг үүсгэн байгуулсан цагаас хойш 10 гаруй жил энэхүү банкийг нэр төртэй удирдаж, тэргүүлэх банкуудын нэг болгосон түүнийг юуны учир ажлаа гэнэт хүлээлгэж өгөх болсон талаар болон одоо хаана ямар ажил хийж байгаа талаар өөрөөс нь тодруулснаа та бүхэнд хүргэж байна.
-Таныг “Хас” банкны гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгсөн тухай мэдээлэл авлаа. Эдийн засгийн хямрал бас бус юм нөлөөлөв үү?
-Тийм ээ. Миний бие “Хас” банкны гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэж өгсөн байгаа. Одоо “Хас” банкныхаа хөрөнгө оруулагч толгой компани болох “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн захирлаар дагнаж ажиллаж байна. 10 жил удирдаж явсан “Хөгжлийн алтан сан” түүнчлэн банкны гүйцэтгэх захирлын ажлаа банкныхаа ерөнхий захирлаар гурван жил ажилласан н.Болдод хүлээлгэж өгсөн.
Өөрөө гардаж үүсгэн байгуулаад, нэрийг нь хүртэл өгөөд өдийг хүргэсэн болохоор нэг ёсондоо хүүхдээ анх удаа биеийг нь даалгаж байгаа эцэг шиг л амьдралын нэг том шат ахисан үйл явдал болж байна. “Хас” банк миний анхны бүтээл гэх юм уу даа. Банк маань биеэ даагаад, өөрөө амьдралаа аваад явах цаг болжээ. Ажлын хувьд өөрчлөлт гарсан ч гэсэн энэ банк миний дотор сэтгэлд уяатай хэвээр байгаа. Банкныхаа хамт олноос салаад албан тасалгаагаа солиод, мянган хүнтэй биш гурван хүнтэй ажиллаж байна. Гол нь би өдөр тутмын менежер биш болсон. Хямрал энэ тэр асуудал хамааралгүй гэсэн үг. Мэдээж “Хас” банкныхаа удирдах зөвлөлийн хуралдаа суугаад хяналтаа тавиад мэдээлэл аваад, зөвлөгөө өгнө.
Шинэ ажлын хувьд Хятадад хөрөнгө оруулалт хийх үү, ямар банкыг авах вэ, Казакад хэнтэй, яаж ажиллах, ямар хүнийг тавих зэрэгт анхаарлаа тавьж байна. Хүн бүр айгаад хөдөлж чадахгүй болсон үед бид зоригтой, дайчин ажиллаж чадвал энэ тоосыг буух үед Монголд олон улсын эдийн засгийн томоохон төв ажиллаж байхаар төлөвлөж сууна. Уг нь банкны ажлаа өгч байгаагаа нийтэд зарлаад, тодорхой хэмжээний амжилтын түвшинд хүрээд бизнес явуулсан хүн ингэж буух ёстой юм. Дарга заавал хөөгдөж туугдаж, шоронд ачигдаж байж буудаггүй юм гэсэн мессэж өгье гэж бодож байсан. Гэтэл хямралын үед таарсан учраас магадгүй Ганхуяг ажлаа өглөө гэхээр буруу дохио авчихна гэдэг утгаар хэвлэлийн хурал, хүлээн авалтаа больсон. Банкны салбарт анх даруухан гарч ирж байсан шигээ даруухан л буулаа.
1998 оноос “Хөгжлийн алтан сан” буюу Хас банкыг үүсгэн байгуулалцаж, 12 жил банкны хамгийн залуу захирлаар ажиллалаа. Одоо мөн хамгийн залуугаараа бууж байна. Доороос илүү хүчтэй, эрчтэй залуу гарч ирэхээс өмнө ажлаа өгчихлөө.
Ө.Цэцэг