Гадаадад их зорчих болсон Монголчууд сүүлийн үед Шенгений орнуудын талаар их ярих болсон. Энэ Шенгений холбооны орнуудын аль нэгд зорьсон тохиолдолд бусад руу нь зүгээр л автобусаар зорчиж болдогтой ч холбоотой байх. Тиймээс ma бүхэндээ Шенгений орнуудтай холбоотой болон хэрхэн зорчих талаар хүргэж байна.
Яагаад Шенгений орнууд гэж нэрлэгдэх болов?
Шенген гэж нэрлэгдэх болсон нь Люксембургийн нутагт байрладаг "Shengen" хэмээн нэгэн жижг тосгоноос гаралтай юм байна. Тэрхүү тосгон нь Герман Францтай хил залган амьдардаг бөгөөд 400 гаруй хүнтэй, тэд нь дарс эсгэн түүнийгээ борлуулж амьдардаг аж. Тиймээс ч Шенген гэдэг нэр нэгдсэн хил хязгаартай, чөлөөтэй зорчиж болох орон зайг үүсгэсэн улсуудыг төлөөлөх болсон гэдэг.
Тэгээд анх 1985 оны зургаадугаар сарын 14-нд анх Бельги, Нидерланд, Люксенбург, Франц зэрэг 7 улс "Хил залгаа орших Европын орнуудын гааль, паспортын хяналт шалгалтыг цуцлах тухай" хуулийн заалтанд зөвшөөрсөн гарын үсэг зурсан боловч уг баримт бичиг 10 жилийн дараа буюу 1995 оноос хойш хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. Үүнээс хойш уг хэлэлцээрт дахин 8 орон нэгдсэн бөгөөд Европын холбооны бусад орнууд ч нэгдэхээр төлөвлөж байгаа юм байна. Харин Их Британи, Ирланд нь Шенгений оронд багтдаггүй аж.
Шенгений улсуудад хэрхэн зорчих вэ?
Шенгений улсуудад зорихын тулд тухайн хэлэлцээрт нэгдсэн аль нэг орны визийг авах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл энэ нь та аль нэг орны визийг авсан тохиолдолд бусад орнуудад ч гэсэн адилхан хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн үг юм.
Визийг авахын тулд та өөрийн Шенгенд нэгдсэн орнууд
1. Дани
2. Финланд
3. Итали
4. Грек
5. Люксенбург
6. Нидерланд
7. Норвег
8. Португали
9. Испани
10. Швед
11. Герман
12. Австри
13. Исланд
14. Франц
15. Белги
Нэгдэхээр зэхэж буй орнууд
1.Чех
2. Унгар
3. Латви
4. Литви
5. Слован
6. Словен
7. Польш
8. Эстони
9. Кипр
сонгосон орондоо зорчих өргөдлөө Элчин сайдын яаманд гаргана. Хэрэв та Герман, Бельги, Дани, Нидерланд, Латви, Португал, Испани, Ирланд, Швед, Финланд, Люксенбург зэрэг улсуудад зорчих гэж буй бол Германы элчин сайдын яаманд өргөдлөө гаргаж болох юм. Учир нь Германы элчин нь дээрх улсуудыг төлөөлж байгаа.
Өргөдлийн маягтыг Элчин сайдыг яамнаас биеэр болон цахим хуудаснаас нь үнэгүй авч болох юм. Өргөдлийн бөглөн, түүнтэй хамт 60 евротой тэнцэх мөнгийг ам.доллараар тушаах бөгөөд хэрэв өргөдөлд татгалзсан хариу ирсэн тохиолдолд таны мөнгийг буцааж олгохгүй аж. Виз мэдүүлэгч нь өөрийн биеэр өргөдлийг гаргаж, нэг ба олон удаа нэвтрэх визийг мэдүүлж болох ч нийт зорих хугацаа нь Шенгений орнуудад нэвтэрснээс хойш 90 хоногоос хэтрэхгүй юм байна. Харин 18-аас доош насныхан асран хамгаалагчийн нотариатаар батлуулсан зөвшөөрлийг авчирах шаардлагатай аж.
Элчин сайдын яам бусад мэдээлэлтэй холбоотой хуудсуудыг гаргасан байх бөгөөд зарим тохиолдолд нэмэлт зүйлс шаардагдаж болзошгүй юм. Визтэй холбоотой бусад асуудлыг Визийн тасгаас лавлах ба энэхүү тасагт даваагаас пүрэв гарагийн 9:00 цагаас 12:00 цагийн хооронд өргөдөл өгч, мөн өдрүүдийн 14:00 цагт паспортоо ирж авах боломжтой гэнэ.