gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энгийн паспорттай иргэд 90 хоногийн визтэй зорчино

Улс төр
2009-02-13
0
Twitter logo

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд С.Батболд “Иргэдийн зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хооронд солилцсон Ноот бичгийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барьж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээллээ.

БНСУ-д зорчих манай иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, зөрчил гаргах явдлыг багасгах, хөдөлмөр эрхлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авсны дүнд БНСУ-д 10 удаа зорчсон буюу сүүлийн хоёр жилд дөрвөөс дээш удаа зорчсон Монгол Улсын иргэд хоёр талын тохиролцооны дагуу БНСУ-д визгүй зорчдог. Харин Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын өнгөрсөн оны аравдугаар сард БНСУ-д хийсэн айлчлалын үеэр энгийн паспорттай хоёр талын иргэдэд 90 хоногийн хугацаатай зорчих виз олгох, мөн гадаадын иргэдийн бүртгэлд хамруулахгүй байх талаар харилцан тохирч, энэхүү тохиролцоогоо ойрын хугацаанд ГХЯ-д хооронд Ноот бичиг солилцох хэлбэрээр баталгаажуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу “Иргэдийн зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны яам хооронд солилцох Ноот бичиг”-ийн төслийг Засгийн газрын 2008 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2009 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж тус тус дэмжсэн байна.

Зарчмын энэ шийдвэрийг үндэслэн манай тал Ноотоо Солонгосын талд 2009 оны нэгдүгээр сарын 16-нд, Солонгосын тал хариу Ноотоо манай талд өнгөрсөн сарын 28-нд тус тус гардуулжээ.

“Хоёр улсын энэхүү тохиролцоо нь Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсэг, Засгийн газрын 2003 оны 168 дугаар тогтоолоор баталсан Гадаадын иргэдийг бүртгэх, гадаадын иргэн Монгол Улсад түр болон удаан хугацаагаар оршин суух, байнга оршин суух, цагаачлах журамд зааснаас өөр журам тогтоож байгаа тул Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийн дагуу уг Ноот бичгийг УИХ-аар соёрхон батлуулахаар ийнхүү өргөн барьж байгаа аж.  Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар энгийн паспорттай манай иргэд БНСУ-д 90 хоногийн визтэй зорчих, эмчлүүлэх, хөдөлмөр эрхлэх зэрэг боломжтой болохоос гадна БНСУ-ын цагаачлалын албанд хураамж төлж оршин суух хугацаагаа сунгуулах шаардлагагүй болж, хэтдээ хоёр улсын иргэнд харилцан визгүй зорчих зорилтод хүрэхэд чиглэсэн чухал алхам болох юм” гэдгийг Гадаад харилцааны сайд мэдээлсэн юм.

Манай иргэдийн зорчих нөхцөлийг ихээхэн дөхөмтэй болгож буй энэхүү хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар шуурхай хэлэлцэж шийдвэрлэх боломж бүрдүүлэхээ УИХ-ын дарга мэдэгдсэн.

Солонгосын тал хоёр ГХЯ-дын хооронд солилцсон Ноот бичиг буюу хэлэлцээр хүчин төгөлдөр болоход шаардагдах дотооддоо мөрдөж буй журмын шаардлагыг биелүүлсэн тухайгаа энэ сарын 9-ний өдөр манай талд мэдэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын иргэд харилцан зорчих нь нэмэгдэж, давхардсан тоогоор жилд 36 мянга орчим Монгол иргэн БНСУ-д, 44 мянга орчим Солонгос иргэн Монгол Улсад зорчиж байгаа.  Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа аж. Түүнчлэн манай улсын 32 мянга гаруй иргэн БНСУ-д амьдарч ажиллаж байгаагаас 14 мянга орчим нь хууль бусаар оршин сууж байгаа юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан