Шавьжны ертөнцийн амьдрал аа гэж... Ингэхэд өвс ургамлыг ой тайга гэж боддог гэмээр чулууны нөмөр, навчны сүүдрийг ихэвчлэн бараадаж амьдардаг, зорьж харахгүй л бол хүний нүдэнд бараг үл анзаарагдам хорхойны орчин сэтгэлд буудаг. Тэгээд амьд ертөнцийн оршин байх нэгээхэн хэсэг л юм болохоор тэдэнд өөрийн гэсэн эрх ашиг, ач холбогдол, тусгаар тогтнол гэж байдаг л байх. Энэ тухай К.Уликпан гуайтай уулзаж ярилцсанаа толилуулж байна. Тэрээр Москвагийн ШУА-ийн Амьтны экологи, бүтэц зүйн хүрээлэнд “Монгол орны нутаг дахь хөрсний сээр нуруугүй амьтад бүрэлдэн тогтсон зүй тогтол” сэдвээр Шинжлэх ухааны докторын цол хамгаалж байсан, өдгөө МУИС-ийн Биологийн хүрээлэнгийн Экологи, байгаль хамгааллын тэнхимийн эрхлэгчээр ажилладаг.
-Шавьжууд чухам юугаар хооллодог юм бол?
-Янз бүр л дээ. Цэцэг навчаар, бүр ургамлын үндсийг идэх дуртай сухайн шөвгөр хошуут гэдэг цох хүртэл бий. Тэр ч бүү хэл ургамлын үндсэнд өндгөө төрүүлдэг шавьж байдаг. Өндөг нь тэгээд авгалдайнаас хүүхэлдэйн үе шатанд шилжингүүтээ үндсийг нүхлээд гардаг юм.
-Ургамал нь сөнөх үү?
-Сөнөвөл сөнөнө. Ямар ч байсан муудна. Хатаж эхэлдэг. Үндэс бол амьд бие учраас дотор нь бүхэл бүтэн амьдрал үүсчихээд, амьтан үүрлэчихсэн байхад хавдар үүсдэг л дээ.
-Ийм хөнөөлтэй шавьжийг устгадаг уу? Үе үе царцааны нүүдэл, Сибирийн хүр эрвээхэйнүүд гээд хот суурингийнхныг багагүй сандаргадаг байсныг санаж байна?
-Хамгийн гол нь хүний буруутай үйл ажиллагаанаас алдагдсан байгалийн тэнцвэрт бус байдлаас үүдэж шавьж, хорхойны нүүдэл болдог. Амьдарч буй газар нь хүмүүс түймэр тавьж байна. Ингэхэд хэт олшрох нөхцөл нь бүрдээд, оршин байх газраа эрэлхийлж байгалиас заяасан зөнгөөрөө нүүдэллэж буй нь тэр.
-Царцаа бас адил уу?
-Адил байлгүй яах вэ. Хэт хуурайшилт, ган гачигаас л үүдэж байгаа юм шүү дээ.
-Эдгээр шавьжийг хүн өөртөө ашигтай бол устгахыг зорихгүй л байх даа?
-Тэгэлгүй яахав. Үүгээрээ хүн гэдэг их түрэмгий амьтан. Бүхнийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэх гээд зүтгээд байдаг.
-Нийцэж ирсэн амьтдын тухай яривал сонирхолтой байх даа?
-Энэ асуудал чинь шинжлэх ухааны тусгай салбар болтлоо хөгжсөн л дөө. Бионикийн шинжлэх ухаан гэдэг юм. Бионикийн шинжлэх ухаан бол амьтдаас "будаа идэж", заримыг нь бол дэндүү "хэрцгийлдэг". Аалзны тор нэхсэн тэр аргыг нэхмэлийн үйлдвэрүүдийн нэхдэс бэлтгэх технологид ашигласан. Өөрөөр хэлбэл, Бионикийн шинжлэх ухаан шавьжны биеийн бүтэц болоод үйлдэл, бүтээгдэхүүн гаргах аргыг нь нийгмийн үйлдвэрлэлд нэвтрүүлчихэж байгаа юм.
-Сонын нислэгээс санаас авч онгоц зохион бүтээсэн гээд ярьдаг шиг үү?
-Тийм ээ. Сонын урд зузаарсан толбо байдаг. Тэр толбыг онгоцны тэгшлүүр, залуурт завинд бол дайвалзах хөдөлгөөнөөс хамгаалах хүндрүүлэгч болгон хувиргасан. Торгоны хүр эрвээхэйн өндөр нь авгалдайнаас хүүхэлдэйд шилжих үедээ арьсаа мяндаслаг утсаар бүрдэг байгалийн нэг тийм зохилдолгоотой.
-Тэгвэл торгоны үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнууд эрвээхэйг нь өсгөж үржүүлдэг үү?
-Тэгэлгүй яахав. Тэр байтугай эм эрвээхэйг нь хүртэл үржлийн болгон хувиргаж байна. Өндөгнийх нь шатанд хүйсийг нь өөрчлөөд, өндөг их сайн гаргадаг эрвээхэй болгочихож байгаа юм. Зарим амьтдын хувьд их эмгэнэлтэй санагддаг. Жишээ нь, Английн цагаан гахайн гулууз мах нь 300 кг хүрдэг, хамгийн дээд амжилтыг үзүүлсэн амьтан гээд л сурталчлаад байдаг. Юуных нь дээд амжилт байхав дээ. Хөөрхийлөлтэй л амьтан болгож хувиргаж байгаа юм. Цагаан гахай тэр их лагс биеэ даадаггүй. Өөрийнхөөрөө хөдөлж чаддаггүй. Хүний дэмжлэгээр л босдог. Тэгээд арьс нь асар их нимгэрчихсэн, үс нь шингэрч, халуун хүйтнийг даах чадвараа алддаг. Бараг нэмэх таван хэмээс доош бол хатгаа авдаг юм билээ.
-Хөөрхий бараг тамлачихаж байгаа юм биш үү?
-Бас зөгий байна. Байгалиас нь гаршуулчихсан янз бүрийн үүлдрийн зөгийнүүд байнга арчилж байхгүй бол төрүүлсэн авгалдай нь янз бүрийн мөөгөнцөртөх өвчнөөр өвчлөх гээд байдаг. Хүнээр арчлуулсаар байгаад өөрөө үр төлөө арчлах байгалийнхаа зөнгөөс төсөөрсөн гэсэн үг. Би шавьж судлах гэж тамалж орхидог хүн шүү дээ. Хичнээн ч хорхойг хатгаж хатаав. Тоог нь алдсан. Мэргэжил юм чинь одоо яая гэхэв.
-Шавьж судалж байхдаа олон туршилт хийсэн үү?
-Говьд хилэнцэт аалз гэж бий. Үүнийг нутгийнхан ямаан ууцат, дигваранз гэх зэргээр нэрлэдэг. Уурлахаараа өөрөө өөрийгөө хатгаад алчихдаг гэсэн яриа сонсож байсан. Тэгээд би нэг удаа Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг гэдэг газарт судалгаа хийх гэж очоод байхдаа яг бодитоор шалгаж үзсэн. Шөнө задгай гал түлэхээр гэрэлт цох, аалз зэрэг амьтан ороод ирнэ л дээ. Тэгэхэд аалз зугатаахыг оролдоод, яалт ч үгүй тойрог гал асч байгааг мэдэрмэгцээ өөрийгөө хатгаад нам болдог юм билээ.
-Юугаар хатгадаг гэж?
-Сүүлнийх нь үзүүрт угаасаа хорт хатгуур байдаг. Ямар нэг аюул тохиолдонгуут сүүл нь нуруугаа нугалж байгаад шилээ хатгаад үхдэг юм шиг нам болдог юм билээ. Тэгээд л нутгийнхан ямаан ууцат гэж нэрлэсэн байх. Гэтэл гал унтраад 30-аад минут болсны дараа өмнөх хилэнцэт аалз яваад өгч байгаа юм даа. Өөрийгөө хамгаалах төрөлхийн совин нь л байх.
-Үр төлөө үлдээхдээ яадаг бол?
-Хилэнцэт аалзыг бол мэдэхгүй юм. Харин хэвлийдээ өндгөө тээж явдаг аалзыг бол сайн мэднэ. Өндөг нь нэг тийм бөөрөнхий уутан дотор байдаг. Уутыг нь хямсаагаар биеэс нь эвтэйхэн салгаж хаячихаад, аалзыг нь холдуулаад төөрүүлэхээр эрсээр байгаад заавал олоод, өндгөө өөртөө угсарч авдаг. Тэр үед нь ямар ч хямсаагаар айлгаад нэмэргүй. Үр төлийнхөө төлөө их эрэлхэгээр тэмцдэг.
-Яг л шоргоолж шиг үү?
-Тийм ээ. Шоргоолж бол үүрийг нь эвдэхэд хамгийн түрүүнд авгалдайгаа л зөөдөг амьтан.
-Хатан шоргоолж гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Өндөг гаргах чадвартай шоргоолжийг хэлдэг юм. Хатан шоргоолж бол төрдөг юм. Бие томтой. Их өөр л дөө, ажиглах юм бол нэг үүрэнд нэлээд олон хатан шоргоолж бий болчихвол бүл сална. Энэ үед хатан шоргоолж өөр газар очиж, үүрээ бариад тусгаарлачихдаг. Ганцаараа шүү бүр. Хүнээр ярих юм бол өрх гэрээ бэлдэж байгаа юм л даа. Үүрэнд нь ажилчин шоргоолжнууд ирнэ. Эсвэл хатан шоргоолж өөрийнхөө өндгийг төрүүлнэ. Өөр үүрний шоргоолжийг өөртөө авчрахын тулд, газар нутгаа хамгаалахын төлөө байлдана гээд боддоо.
-Тэгэхээр боол шоргоолж гэж байх нь ээ?
-Ер нь шоргоолжийг хатан, хаан, ажилчин, боол гэж ангилдаг. Яг нарийн судлах юм бол дотроо бас хэд хэдэн зэрэг зиндаатай. Энд цэрэг шоргоолж гэж хүртэл бий. Цэрэг шоргоолж нь гол төлөв хамгаалах үүрэгтэй. Толгой нь том, найлзуур нь хүчирхэг, ажилчин шоргоолж бол өндөг авгалдайг арчилдаг. Бас шивэгчин шоргоолж гэж ч бий. Хөрсөн дээр хүйтэрхэд тэд үүрний доод тасалгаа руу өндгийг зөөдөг. Боол шоргоолж бол идэш тэжээлээ цуглуулдаг юм.
-Юу иддэг юм бэ?
-Янз бүрийн юм иднэ дээ. Ургамлын үр, жимсийг нь хүртэл иднэ.
-Хаан шоргоолж ямар үүрэгтэй байдаг юм бэ?
-Хаан шоргоолж гэж эр шоргоолж байна. Гэхдээ ихэнх эр шоргоолж үржлийнхээ үед далавчлаад, үүргээ гүйцэтгэчихээд үхдэг. Гэхдээ бас хаан шоргоолж болгон үхэхгүй. Удамшиж амьдардаг шоргоолж ч бас бий. Бас цэрэг шоргоолжнууд хатан шоргоолжийг үүрнээс нь хулгайлаад мордуулж ирэх ч тохиолдол гардаг. Хатан шоргоолж бол төрөөд л байдаг. Ингэхэд бусад шоргоолжнууд түүнийг асар их хүндэлнэ, арчилна, хамгаална. Ажилчин шоргоолж угаасаа бэлгийн булчирхайн дутуу хөгжилтэй байдаг. Шоргоолж чинь үүрэн дотроо тариа тарьдаг.
-Шоргоолжны тариалан гэж юу байхав?
-Ихэнхдээ мөөг тарьдаг. Чийгтэй нөхцөлд маш сайн ургадаг болохоор нь мөөг тарьдаг байна. Үрт биеийн нь тариан талбай дээрээ цувуулаад тарьчихна. Ургахаар нь дээрээс нь хяргаад л идээд байх нь тэр. Шоргоолжны үүр дотроо их олон өрөө тасалгаа, хонгил жимтэй. Бүр бохирын өрөө гэж хүртэл бий.
-Та ч их судалжээ?
-Манай хүү маш сайн судалдаг юм.
-Судалж байгаа шавьжнаасаа бараг таашаал авчихдаг юм шив дээ?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ Бионикийн шинжлэх ухаанаас ч бас кайф авна шүү. Тухайлбал, шавьжны харааны эрхтэн бол маш олон нүднээс тогтдог учраас бүлтгэр байдаг. Үүнийг шил толины үйлдвэрлэлд ашиглаж байна. Мөн хар ялааны нисэлтийн хурдыг орчин үеийн дуунаас хурдан онгоцны моторын цохилт ч гүйцэхгүй л байна шүү дээ.
-Тийм хурдан дэвдэг хэрэг үү?
-Далавч нь секундэд 300 гаруй удаа дэвнэ. Тиймээс онгоцны моторынх нь эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд ялааны далавчаа хөдөлгөх булчингийнх нь агшилт, сунгалтын онцлогийг судлах ажлууд хийж байгаа.
-Асар их ололтын санааг шавьж өгч ээ?
-Тэгэлгүй яахав. Аалзны хөдөлгөөнөөс л гэхэд "Сарнаа явагч"-ийн санааг сэдсэн. Өөрөөр хэлбэл, замын бартааг хялбар давах хөдөлгөөнийг аалз хэлж өгсөн байгаа биз дээ. Байгаль дэлхийн бодисын солилцоог хэвийн байлгахад шавьжны үүрэг их ээ.