Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 30-65 насны хоёр эрэгтэй, таван эмэгтэй эмч өнгөрсөн сарын 30-ны өдөр мандаринаас хордлого авсан тухай бид мэдээлж байсан билээ. Хордсон эмч нар дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь сайжирсан байна. Тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн газраас хүнсний захад худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс лабораторийн шинжилгээний дээж авч холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан юм.
Гэтэл шинжилгээнийх нь хариу одоог хүртэл гараагүйн улмаас хүнсний үүсгэгчээс эсвэл химийн бодисоос хордсон уу гэдгийг тогтоох боломжгүй байгаа аж. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтний ярьж буйгаар ирэх долоо хоногийн эхээр шинжилгээний хариу гарах юм байна. Хордсон эмч нар болон нэг гэр бүлийн дөрвөн хүний цусанд нь хордлогын шинж тэмдэг үлдсэн эсэхийг үргэлжлүүлэн шинжилж байгаа аж. Яг юунаас болж хордсоныг тогтоохын тулд олон төрлийн лабораторийн шинжилгээ хийж нарийн судлах шаардлагатай бөгөөд үүнд тодорхой хугацаа шаардлагатай юм байна.
Д.Тамир