Монголчууд бидний уламжлалт сар шинийн баяр удахгүй болох
гэж байгаатай холбогдуулан Бурхан Шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн гал
тогоог зорьсон юм. 16 жилийн турш монголын хамгийн том бурхан шашинтны төвийн
гал тогоонд ажиллаж, 500 гаруй лам, хуврагууд болон хийд, дугануудынхаа хурал номын
идээ, будаа, тавгийг бэлтгэж яваа нэгэн буянтай хүнтэй уншигч та бүхнийг
уулзуулья.
-Та манай уншигчдад өөрийгөө
танилцуулахгүй юу?
-Би бол Гандантэгчинлэн хийдийн ахлах “зам” Ё.Ядамсүрэн гэдэг хүн байна.
Ахлах “зам” гэдэг маань ахлах тогооч гэсэн үг шүү дээ. Би энд 16
дахь жилдээ ажиллаж энэ олон лам хуврагуудаа идээ ундаар таслахгүй юмсан гэж
зүтгэж явна. Уг нь би чинь эдийн засагч, хуульч мэргэжилтэй, ЦЕГ-ын өмчийн
хэлтэст ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарсан. 1991 онд тогоочийн дамжаанд
суралцаж мэргэжил эзэмшээд Гандантэгчинлэн хийдэд тогоочоор ажилд орсон.
Би социализмын үед гаднаа ил гаргадаггүй ч дотроо их сүсэг бишрэлтэй нэгэн
байлаа. Үргэлж хүнд сайн сайхныг хүсч хурал номоо айлдаж байдаг буянтай газрын
тогоочоор орохыг өөрөө хүсээд л ирсэн дээ.
-Танай хийд хичнээн дуган дацантай вэ,
Лам хуврагуудын идээ, ундыг танай гал тогоо бүрэн хариуцдаг уу?
-Манай хийд долоон дацан, хоёр дугантай. Энд нийт 500 гаруй лам, хуврагууд,
шашны дунд, дээд сургуулийн оюутнууд гээд нийт мянга орчим хүний идээ ундааг
бэлтгэдэг. Тэднийхээ манз, цавыг манай нэгдсэн гал зуух л хийнэ шүү
дээ. Манз гэдэг маань цай, цав гэдэг нь хоол юм. Цав маань дотроо
цагаан цав, бор цав гэж бий. Махан төрөл орсон бол бор цав, сүү цагаан
идээгээр хийсэн бол цагаан цав гэдэг.
-Лам нар голдуу бэрээс зооглож байгаа
харагддаг. Өдөрт нэлээд их хэмжээний бэрээс хийдэг байх даа?
-Зөвхөн бэрээс хийхэд өдөрт 60-70 кг цагаан будаа хэрэглэдэг. Үүнд чинь 15 кг
шар тос, 15 кг элсэн чихэр, найман кг үзэм ордог. Их бага хэмжээ нь хурлаасаа
болно л доо. Өдөр бүр ингэж бариад байхгүй. Махтай хоол хийлээ гэхэд бүх
дацангийн хэмжээгээр 120 кг орчим ястай мах хэрэглэдэг. Үргэлж бор цав бариад
байхгүй. Гол төлөв 29-ныхөө хуралд л барьдаг юм шүү. 29-ний хурал гэдэг бол
“Арван хангал” гэж их том хурал болдог. Энд манай бүх дацангийн лам нар
нийлж хурдаг учраас нэлээд цав, бэрээс ордог. Бусад өдрүүдэд бол
манайхаар хурал хуруулах гэж байгаа сүсэгтнүүд бүх дацан юмуу аль эсвэл
зөвхөн дуганд барих уу гэдгээс болдог л доо.
-Зарим үед цагаан хоол зооглох махан
хоолноос татгалзах нь элбэг байдаг уу?
-Дүйцэн өдрүүд болох шинийн 8, 15, битүүний хурлуудад бол цагаан цав барих
ёстой. Хурал хуруулж байгаа сүсэгтэн хүн өөрөөр хэлбэл жандаг, жандаг гэдэг
маань өглөгийн эзэн гэсэн үг. Ямар манз, цав барь гэж айлдах нь уу, тэрийг нь
барьдаг. Ер нь жирийн хуралтай үед зөвхөн манз өгдөг юм. Сүүлийн үед
жандагууд их болсон, барагтай бол жандаг тасрахгүй шүү. Өглөгийн эзэд маань
голдуу манай гал зууханд хүнсний зүйлээ авч ирж өгдөг. Түүнийг нь бид
хийж өгдөг дөө.
-Сар шинийн баяр дөхөөд ирэхээр
Гандангийн шар тостой боов үнэд ордог. Танайд одоо ч ачаалал ихтэй харагдаж
байна. Хүмүүсийн захиалгад дарагдаад байна уу?
-Хүмүүсийн захиалга авна гэвэл бүтэхгүй. Бид хийж дийлэхгүй шүү дээ. Ямар ч
байсан хийд, дуганууддаа тавгийн идээ болон хурал хурж байгаа лам нартаа барих
зорилгоор 5000-6000 хэвийн боов хийдэг. Үүнийгээ яг өвлийн адаг сарын шинийн
гуравнаас хийж эхэлсэн. Үүний хажуугаар бас хуучин, шинэ оныхоо хурлыг
хуруулах жандагуудын хурлын боовыг хийнэ. Хуучин оны хурлууд чинь 25-наас
эхлээд битүүн хүртэл болно. Үүний дараа цагаан сарын ерөөлийн 15 хоног гээд
үргэлжилдэг. Энэ олон өдрийн хурлын тавгийн боовонд гэхэд 5000 боов орох
жишээтэй. За тэгээд бас манай хийдийн 500 гаруй лам нараас гадна, шашны дунд,
дээд сургуулийн сурагч, оюутнууд хуралд суудаг, бүх хүмүүст хэвийн боовоо барих
учир тоо нь улам нэмэгддэг.
Урьд нь бид дуган, хийдийнхээ цагаан сарын хурлын идээг бэлтгээд сүсэгтэн олонд
үйлчилж чаддаггүй байсан бол энэ жил манай удирдлагуудад ард олон
хүсэлт тавиад, сар шинийн идээ будаа, боов хийж өгөөчээ гэсний дагуу
цагаан сарынхаа идээг хийхээс өмнө хөдөлмөрчдөд зориулж хэвийн боов хийж байна.
Хүмүүсийн хөл тасрахгүй юм. Яг захиалга авч хийнэ гэвэл хүчрэхгүй. Өөрсдийн
хүчин чадалдаа тохируулж боов хийж гал тогооноосоо зарж байгаа.
-Гандангийн боов үнэд орж нэг ширхэг нь
1800 болсон гэж сонссон. Үнэ нэмэгдсэн ч эрэлт ихтэй байна уу?
-Манай гал тогооноос гарч байгаа боов нэг ширхэг нь 1500 л даа.
Гадуур хувь хүмүүс, гандангийн ойролцоох зарим хийдээс шар тостой боов хийж
зарж байна гэж сонссон. Бид бол үнээ нэмээгүй.
-Танай хэвийн боов амт чанар сайтай, тос
даасан, амар хатдаггүйн нууц нь юундаа байна вэ?
-Алтан тарианы ширхэгтэй дээд гурил, шар тос, элсэн чихэр л ордог.
Тэгээд боовоо цэвэр шар тосонд чанаж болгодог. 100 кг гуриланд 12 кг шар тос,
есөн кг элсэн чихэр орно. Өөр ямар нэгэн найрлага энэ тэр гээд байх юм байхгүй
шүү дээ. Хамгийн гол нь боовны хольцонд орж байгаа шар тос цэвэр шар тос
байдаг. Бид боовны цэвэр шар тосоо худалдаж авдаг. Хөвсгөл, Архангай,
Өвөрхангай хойд талын сарлаг ихтэй нутгаас гэрээ хийгээд авчихдаг юм. Сүсэгтэн
олон шар тос авч ирдэг хэдий ч тэр нь голдуу цэвэр биш. Хольцтой, эсвэл маслыг
шарлаасан байх юм билээ. Тийм шар тосыг бэрээст хийхэд зүгээр байдаг. Одоогоор
өдөрт 300 кг гурилаар 900 ул боов хийж байна. Нэг кг гурилаар гурван ул боов
хийдэг юм.
-Далай багш танай хийдийн лам нарын
хурлын манз, цавыг үе үе даадаг гэж сонссон юм байна?
-Далай багш, тэдний туслах хүмүүс манай хийдийн зарим том хурлын манз цавыг
даагаад зогсохгүй зэд ч барьдаг юм. Зэд гэдэг маань цалин, мөнгө гэсэн үг л
дээ.
-Танай гал тогоонд нэлээд эртний
бололтой аварга том тогоонууд харагдах юм. Үүнийг захиалж хийлгэсэн үү?
-Манай гал тогооны хамгийн том тогоо нь 600 литрийн багтаамжтай хүрэл
тогоо. Энэ тогоо их учиртай. Тогооны гадна талд байгаа монгол бичгээр бичсэн
үсгийг уншиж үзсэн. Өвөрмонголын Идшэнбээлийн хошууны Дундад ганжуур сүмийн
зайсан Ёндонпэл, нярав Балдандаш нарын захиалгаар Хөх хотод манзны
зориулалттайгаар бүтээв гэж бичээд энэ тогоог хийсэн хятад хүний, хятад пүүсийн
нэр байдаг юм билээ. Мөн Манжийн бадрангуйд 28 оны найман сарын нэгэн сайн өдөр
бүтээв гэж. Энэ нь 1903 оны үед хамарч байгаа юм. Бусад хүрэл тогоо нь
1916, 1919 онд хамаардаг. 200 литрийн багтаамжтай. Ийм таван тогоо бий.
-Он жилийг элээсэн энэ тогоог
Ганданд хэн өгсөн юм бол?
-Чухам яаж орж ирснийг хэн ч мэддэггүй юм билээ. Мэдэж байсан нэг нь өөд
болоо биз. Дам сонсохнээ үхэр тэргээр ачиж ирж байсан гэсэн яриа
байдаг.
-Шанага нь бас ямар том юм бэ?
-Шанага нь хоёр литрийн гуулин шанага л даа. Зарим нь сүүлийн үеийн хөнгөн
цагаа ч байна.
-Хичнээн туслахтай вэ, Манз, цав, энэ
олон боовыг хийж амьжиж байна уу?
-Ганзориг, Машбат гээд хоёр туслах тогооч, хоёр үйлчлэгчтэй. Хурал ихтэй
үед жандагууд маань өөрсдөө гар бие оролцож тусалдаг. Хэвийн боов хийх
үеэр цалин хөлсөө аваад жил бүр ажиллаж өгдөг хүмүүс бий. Олон жил
хийгээд дадчихсан. Эмнэлэгийн үзлэгт ороод шинжилгээ хийлгэчихсэн улс байдаг.
-Өдөрт хичнээн цагаар ажиллаж байна вэ?
-Манайхан тогтмол өглөөний зургаан цагт ирдэг. Тэгээд л энэ том
тогоонууддаа манзаа чанаад л, тэр их цавны усыг буцалгах гээд цаг их ордог.
-Сар шинийн баяр өнгөрчихвөл ачаалал
гайгүй болчихдог биз дээ?
-Өө хүмүүс хүсэлт гаргасан гээд. Манай удирдлагууд биднийг хэвийн боов хий гэж
үүрэг өгсөн. Найр хурим, баяр ёслол, үхэл зовлонд идээ засдаг. Энэ үед
Гандангийн боов авах гэсэн хүмүүст хийж өгөх ёстой гэж байна лээ.
-Лам нарын манзны сүү, зуны айраг,
ааруул хуруудаа худалдаж авдаг уу?
-Хурлын цайны сүүгээ найдвартай хүмүүстай гэрээ хийгээд шууд авчихдаг. Айраг
авдаг хүмүүс ч бий. Олон жил авч өгөлцөөд сурсан хүмүүс бий. Их ажлын
хажуугаар цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Танай сониноор дамжуулан
Монголынхоо ард түмэнд сар шинэдээ сайхан шинэлж, идээ будаа, идэж уух бүхэн
чинь элбэг дэлбэг, бялхаж цалгиж байх болтугай гэж ерөөе дөө.
Д.Догсмаа