gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Дэлгэрмөрөн: Би "Сэрүүлэг" сонинтой нэгийгээ үзнэ

Нийгэм
2009-02-12
0
Twitter logo

Хэдхэн хоногийн өмнө "Дуучин Т.Дэлгэрмөрөн нялх биетэй эхнэрээ хэвтэрт ортол нь зоджээ" гэсэн гарчиг бүхий нийтлэл гарсан. Тэгвэл энэ талаар түүнээс тодруулах гэсэн боловч сэтгүүлчдэд хандан хурал зарлахаар болсон юм. Хамгийн сонирхолтой нь хэвлэлийн хуралд өнөөх хэвтэрт ортлоо зодуулсан гэх эхнэр Д.Энхбадам нь хамт ирсэн явдал байв. Ингээд болсон явдал үнэн эсэхийг дуучин Т.Дэлгэрмөрөн болон гэргий Д.Жулейна нараас тодрууллаа.

-Сонин дээр гарсан материалын талаар тайлбар хийх үү?
-Тэгэх гэж л би сэтгүүлч та бүхнийг энд цуглуулсан. Би Монголын 21 аймгаар "Тэнгэрийн бүсгүй" нэртэй аялан тоглолтоо хийгээд ирлээ. Гэтэл бүсгүй хүнийг үнэн сэтгэлээсээ хүндэлдэг намайг ингэж гүтгэсэнд гомдолтой байгаа. Би энэ сонинтой нэгийгээ үзнэ. Заавал би учрыг нь олж хариугаа авна. Ийм ёс зүйгүй сонинг байхгүй болгоно.

-Энэ мэдээллийг гаргасан сонины газрынхантай уулзсан уу. Юу гэж байх юм?
-Бид нар очиж уулзах гэтэл ажлын цагаар сэтгүүлч нь шүдээ янзлуулах гээд явчихсан байна гэсэн хариу өгсөн. Тэгээд хариуцлагатай нарийн бичгийн дарга н.Жаргалсайхан гэж хүн "Ирэхээр нь дагуулаад очьё" гэж хэлээд таг боллоо. Тэд үнэхээр санаатайгаар гүтгэсэн юм болов уу. Тийм том мэдээг яахаараа анзааралгүй өнгөрдөг байна гэж бодохоор гайхаад байх юм. Хэвлэл мэдээллийнхэнд цензур гэж байдаггүй юм уу эсвэл. Иймэрхүү юмнууд хэвлэлийнхний нэр хүндийг маш их унагаж байна. Энэ бүхэн ганцхан надад тохиолдоогүй. Би маш их сэтгэлээр унаж байна. Тоглолт ч хийх хүсэл алга.

-Юу гэсэн үг вэ. Тэгэхээр удахгүй болох тоглолтоо цуцлана гэсэн үг үү?
-Мэдэхгүй ээ. Ямар ч байсан жаахан сэрмээр байна. Удахгүй бас миний "Охин тэнгэр" нэртэй шинэ цомог ирэх гэж байгаа. Уг нь уран бүтээлийн арвин олзтой л байна. Даанч миний хийсэн бүхнийг сэтгүүлчид уландаа гишгэж доромжиллоо. Гэхдээ бүх сэтгүүлчдийг хэлж байгаа юм биш шүү. Тоглолтыг хувьд хамтрагчид болон гэр бүл, найз нөхөдтэйгээ ярьж байгаад шийднэ.

-Энэ мэдээ танд хэр их нөлөөлсөн бэ?
-Д.Ж:-Үнэнийг хэлэхэд надад хэлэх үг алга. Би хувийн амьдралаа заавал хэн нэгэнд дэлгэх албагүй. Гэхдээ Дээгий хэзээ ч надад гар хүрч байгаагүй. Би үнэхээр гайхаж байн, энэ сэтгүүлчдийг.

Т.Шагай 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан