gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зүүн хойд зүгт

Нийгэм
2007-08-15
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-08-15

“Муу л бол зүүн хойд талын хар овоохой” буюу “Зүгийн муу зүүн хойд…” гэх мэтийн хэлц үг монгол хар ярианд олонтаа тохиолддог доо. Энэ ямар учиртай, хаанаас гарсан уг гарвалыг хэл шинжлэлийн эрдэмтэд тайлбарлах байх.

Эх орныхоо уудам нутагт хэсүүл хийх аян шалтаг чухам энэ зүгт тохиож сонин сайхан юм үзэж харж яваад ирлээ. Чингэс хаан ба түүний үр хүүхдүүд өнөөгийн Монгол орны зүүн хойд хавьцаа өсч төрснийг бодоход дээрх хэлц үгүүд “Манж байхад Монголоор яах юм, манжин байхад махаар юу хийваа…” гэдэг үед л тараа болов уу.

Манай нэг дотно андын садан энэ зундаа багтаж “чанар” хийх шаардлага гарсан юм. Чанар гэдэг нь бөө, удган болохоор тодорсон хүмүүсийн нэг ёсны цугларалт юм байна. Онгон савдагийн онцолж дуудаад байгаа тэр хүн нь 13 настай жаал охин тул ирээдүйн удган болох замыг нь засахаар хэдүүл мун­гинан хөдөлцгөөв. Улаанбаатараас Хэнтий, Хэнтийгээс зүүн хойш Тожил дарханы нутаг Батноров сумаар дайр­лаа. Батноровын захиргааны үүдэнд ардын хувьсгалын анхны долоогийн нэг, төр, нийгмийн зүтгэлтэн, цорж лам Лосолын дурсгалын самбарыг саяхан босгосон байна. Эндхийнхэн хоёр түмэн адууны их найр наадам хийхээр хөдөл­гөөнд оржээ. Яг хорин мянга дахь нь найман сарын 10-нд унагалж таараад энэ өдрийг сонгожээ дээ. Очих газар хол тул энэ сайхан баярыг шууд орхин Улз голыг уруудан буриад зоны нутаг руу улам гүн шургав. Гэр цөөрч оронд нь заамал дүнзэн байшин дүнхийн, байшингийн эргэн тойрон ажилч хичээнгүй хөдөл­мөрийн хөлсний үнэр ханхийнэ. Тогоо тогоогоор сүү, торх торхоор цөцгий савласан жирийн нэг айлд замдаа бууж цай уулаа. Хэнтийн хамгийн хойд сум Норовлингийн айл гэнэ. Гэрийн эзэн баавайг Цагаач гээш. Цагаач ахай халамцуухан ханхалзана. Улз гаталж хоёр хоног “ууж яваад” ирсэн хөгшнөө самган нь үл аашлах ажээ. Өвгөн маргааш хадландаа гарна. Дараа нь түлээгээ бэлдэнэ. Ар араасаа хөврөх ажлуудын завсар зайгаар хаа нэг уулгүй яадгийм зайлуул гээд харин ч өмөөрөх янзтай. Хөгшний хийж өгсөн давсгүй цайг ууж дуусаад аяганы ёроолыг харваас нэгэн урт бичиг бичжээ. Бэлгэ дэмбэ­рэлтэй уртын урт ерөөлийг айлтгаад эцэст нь Да.Ганболд гэсэн байв. Мөн тэр айлын хананд хадсан цагны дотор талд “…У.Хүрэлсүхээс бэлэглэв” гэх бичиг дурайна. Цагны зай дуусч зогсоод удсан бололтой.

Бидний яваа хэрэг зоригийг гэрийн эзэн асуултгүй мэдэж байна.

-Та нар хэдэн чанартай яваа вэ? Олон чанар хамтруулбал зардал бага гардаг юм гэх мэтчилэн “конкурс”-нд хүүхдээ авч яваа аятай энэ зүгийн нийтлэг яриа хэсэг өрнөв.

Бөө болох ардын зам цааш зурайж Норовлинг орхин Хэнтийгээс гарч Дор­нодын Баян-Уул руу хөдөллөө. Норов­лингийн төв дээр харин нэг сайхан байшин шинээр барьжээ. Эмнэлгийн шинэ байртай болж байгаа юм байна. Уг барилгыг барих хөрөнгийг босгосон хүмүүсийн нэрсийг томоо хулдаасан дээр ярайтал бичсэн харагдана. “…Буд­жав нэг үхэр, Дондог таван хонь…” гэх мэтчилэн тоочсон нэрсийн дотор эрхтэн дархтнуудаас гар бие оролцсон тухай үг үсэг алга. Оролцсон бол хамгийн дээр нь зураг хөрөгтэйгөө залрах ёстой доо.

Ульхан харуул гэдгээрээ танил болсон Баян-Уулын төвд оройхон хүрч ирж нэгэн баарнаас Цэрэн бөө агсны өвөлжөө хэр зайтайг сураглалаа. Тэдний орон суурин сумаас урагш хориод километр зайтай Хархираа гэдэг газар бий аж. Одоохондоо чанар цөөн байгаа. Хурдан очихгүй бол оочер хүлээгээд арав хонох энүүхэнд гэх мэдээллийг авмагц мань мөргөлчид сандуу мэндүү цааш довтолголоо. Хархираагийн уул нь араараа хус, улиасан ойтой намхан толгодын дунд орших аядуу сайхан газар юм. Голын ус ширгэж, бороо хур алсарч улаан тоос тэнгэрт хадна. Өвөлжөөний эхэн дээр холоос цэнхэртэн харагдах зүйлд ойртвоос асар том хадган бухал байлаа. Түүнд удган болохоо нотолж 81-хэн хадаг нэмэрлээд Дамбийжаагийн өргөөрхүү хээрийн дуган сүмийг нар зөв тойров. “Портер” голдуу хориод машин, мөн арав гаран отог хэдийнэ ирж тухал­сан байх агаад багашаархан сумын наадамтай дүйцэхүйц олон хүн хөлхөнө. Монгол оронд бөө мөргөл ийм хүчээ аваад байгааг өдий болтол ёстой ан­заарсангүй явжээ. Удган бөө болох ёслолын ажиллагаа таван сарын сүүлээс есөн сарыг дуустал тасралтгүй үргэлж­лэх юм байна. Урин дулаан цагт амжиж олон зуу, мянгаараа энэ газар цувралдан ирж тэнгэр, сахиус, эзэн савдагтайгаа харьцан онгод юугаан оруулж, бөөлж цамнаж байгаад буцдаг ажээ. Ирэгсдийг нэгэн тойн угтан авч “ажил явдалд” оролцсон лугаа хүндэтгэн тунхуутай рашаан гарт дусаан ариулж дотогш нэвтрүүлнэ. Гэр, майхан барих газрыг зааж машин унаа тусгай зогсоолд журамлагдлаа. Хажуу энгэрт хонин сүрэг хөдөлгөөнгүй хэвтээд байхаар нь нарийн ажиглаваас бүгд нэжгээд гадаснаас уяатай байв. Нэг чанар буюу бөө удганы хойлгонд дор хаяад хоёр эр хонь ордог юм байна. Хонь нь дутаад тэвдсэн хүмүүс ойр айлаас 50 мянгаар эр төлөг худалдаж авцгаана. Тэнд байх хугацаанд гурван ч чанарын уясан хонь гадсаа сугалан уул өөд цойлон дутаасан даа.

Манай “чанар шатар” хийх охиныг маань эгэл биднээс тусгаарлан авч одов. Илүү люкс өрөөнд оруулсан юм болов уу хэмээн сонирхон мөрдвөөс сүмийн баруун талд гадаа нэгэн гудсан дээр бусад бөө удгадын хамт шомбойтол суулган дотоод сургалтаа зааж буй бололтой. Тэгээд тайлга дуустал тэндээ бүхлээрээ хээр хонож байх юм гэнэ. Хад бүрийн хаад, бут бүрийн бурхад, даваа бүрийн эзэд, аян замын гүйдэл бүхнийг урин дуудаж аргадан идээ будааны дээжээр дайлж, мөнх тэнгэр, газар ус байгаль дэлхийтэйгээ өвөрмөц атлаа чин сэтгэлээсээ ээнэгшин үүрд нөхөрлөх монгол буриад зоны өнө эртний мөргөл бишрэлийн зан үйл дэс дараалан явагдаж эхэллээ. Гурван газар их түүдгийг асааж бүрийгээс үүрийн гэгээ ортол гал тас­лахгүй байх үүрэг дээрээс ирэв. Үүрэгтэй хамт модонд явах, мод зөөх халтуурны “портер” ч давхиад ирэв. Тэрүүхэн урд араад түймэр шатсан төгөл дотор хуурай улиас хөглөрөөстэй буй нь ажлыг хөнгөвчилж өгөв. Дараа нь шинэ удганыг дагаж бага насны гурван хүүхэд “ажил­лагаа” дуустал хамт гүйн балиашиглах орон тоо нэхлээ. Сурвалжлагч муу санаандаа бодохдоо энэ нь бөөг улам олон болгох бодлогын чанартай арга хэмжээ болов уу гэж хардсан. Удган болох охин өвч бүрэн хувцаслав. Түүний дээлний эргэн тойронд дэлэм урт могой­нуудыг зүүж, шар шувууны өд бүхий малгай өмсгөн, нүүр рүү нь цацаг унжуулж, гарт нь хэнгэрэг бариулж, энгэрт нь толь зүүж өглөө. Ингээд харсан чинь саяхан ойр зуурт зарагдаж явсан жаал охин сүрдэм, үе үе жихүүдэс төрөм дүрийг хэдийнэ олжээ. Энэ чинь ямар сайн дурын уран сайханч язгуур урлагт бүжих гэж буй биш гэж бодохоос улам их бишрэл оюун санаанд хуралдаж илүү хөдөлгөөн, дэмий үгээ дор бүрнээ цэнэцгээв.

Гурав гурван хүүхэд дагуулсан бөө, удгад 108 мод суулгасан том талбайг тойрон хэнгэргээ цохин цогирогнох темпээр гүйж эхлэв. “Аэхээ еохээ гэнээ гөө, Амар мэндээ байна уу хө…” гэж хүүхдүүд мөргөлийн шад бүрийн эцэст уянгалуулан гийнгоолох нь одоо ч чихэнд хоногшсоор л. Бүтэн гурван өдөр гурван шөнө ийн аялсан даа. Газар газрын бөө нарын уг гарвал өөр тул бурхдыг биедээ оруулж ирэх үг аялга ялгаатай. Ерөн­хийдөө буриад аялга зан үйл зонхилсон эртний Монголын хэллэгээр тууль хайлах учир яг юу гээд байгаа нь хялбар ойлгогдохгүй юм билээ.
Тэгж байснаа шарын шашны хэсгээс орж “Ум ма ни пад ни хум” гэнэ. Нэгэн хэвийн намуухан уянга бүхий аясыг өдөржин шөнөжин сонссоор байгаад ишгээ голсон борлон аятай яваандаа уярч дасан эрт урьдын ч юм бодогдох янзтай.

Манай удганы онгод хоёр дахь шөнөөс орж мэдэх нигууртай болоод явчихав. Ахмад бөө дээр тэнгэрийг тайх амьд хонийг хөтөлж авчрав. Хонины цочоог гартал хэнгэрэг нүдэж, уншлага үйлдээд ганга хутгасан тавагтай сүүг ам руу нь ойртуулж “Уу чи” хэмээн өндөр дуугаар зандрав. Хонь сүүнд хошуугаа хүргээд тургилан цахлав. Дараа нь хэсэг уншлаганы дараа аанай л их дуугаар “Одоо үх чи” хэмээн хүнгэнэлээ. Хонь энэ захирамжийг тун уриалгахан хүлээж авах шиг. Тусгай бэлтгэгдсэн “бойчин” төлгийг гялс манас тэнгэр харуулж голыг нь тасдахад ганцхан удаа эхэр татаад чад болов. Жамухын далан тогоог санагдуулам эгнүүлэн угсарсан том ширмэн тогоонуудын нэгийг сонгон авч өнөө хонио долоо хувааж юутай хээтэй нь буцалгаж орхив. Энд тэндгүй задгай гал дүрэлзэж хонины бүхэл мах пор пор буцална.

Тэр шөнө хамгийн түрүүнд манай удганыг шахаанд оруулахаар болжээ. Дөрвөн баганатай өндөр индрийн дээр идээ шүүсээ тахилга байдалтай тавьж тэр өөд авирах босоо шатны доор гэрийн буурийн хэмжээнд зай завсаргүй архины шил хагачин цацсан байна. Бөөгийн онгод үнэхээр орсон аваас тэр шилэн дээр дэвхцэж байгаад шатаар авирах ёстой. Оройжингоо дуулж гүйсэн охин индрийн дор ирмэгц хэнгэргийн дуу чихний хэнгэрэг хагалам чангарч хагалсан шил рүү аажмаар шахаж эхлэв. Эхний удаа зүрх алдсан ч хоёр дахь оролдлогын дараа шуудран шилэн дээр хэд дэвхц­сэнээ шууд шатаар авирч ид шидээ үзүүлж чадлаа. Бөө мөргөлийн сэтгэл догдлуулсан арга хэмжээ үүгээр үнд­сэндээ өндөрлөж бид бахардан унасан удганаа “матраасан” дээр тосон авч гоол оруулсан тамирчин лугаа дамжлан гүйцгээв. Тэрээр уг ёслолыг дахиад 12 зун энэ мэтчилэнгээр үйлдэж байж бүх чанар шатраа гүйцээх бөлгөө. Цаашид манай ард иргэдийн дотор маш олон хүн бөө болох хүсэлтэй яваа гэнэ. Энэ талаар алдарт зайран Цэрэн агсны хүү Ц.Оюунбаатар бөөтэй учирч таван хором хөөрөлдсөн юм. Дөч эргэм насны атлаа дун цагаан толгойтой энгүүн яриатай энэ эрхэм:

-Би аав шигээ тийм мундаг бөө биш ээ. Ер нь бөө удган болох гэдэг нь хэн болгоны хүслээр болдог эд биш. Бидний өмнөх хэдэн ч үед юм аль нэг цагт бөө байсан явдал дараа дараагийн үе удамд буцаж шингэхээр далдаас нөлөөлөөд байдаг. Энэ нь үргэлж азгүйдэх, учир нь үл ойлгогдох өвчин осол зэхийд байнга ороогдох гэх мэтээр илэрдэг. Бөө мөргө­лийг Монголд анх шарын шашин орж ирсэн цагаас эхлэн хязгаарлан улмаар ардын хувьсгалын жилүүдэд бүрмөсөн дарагдуулснаас ойролцоогоор 300 илүү жил тунарсан удам гарвал өнөө үед задгайрч ийн олширчээ хэмээн учирлав. Тийм ч учраас буриадууд өөрсдийн удам угсаагаа илүү сайн мэддэг дээрээ тулгуурлан хэн бөө болох, болохгүйг мэдэх өргөн боломжтой. Аа харин удам судар нь алсарсан нэгэн үнэхээр бөө мөн үү, биш үү гэдгийг их л олон сорилын дараа таньдаг гэв. Бөө нь бидэнд кино, орчин цагийн уран зохиол зэрэг танин мэдэхүйн хүрээнд авсан суртлын дагуу хүнийг харааж суудаг ад мөрийн мэр­гэжил биш бололтой. Юмыг хэт нарийн мэдэх дэмий гэсэн хувийн үзэл бод­лынхоо дагуу энэ талаар цааш тодруу­лаад тухалж төвдсөнгүй. Ер нь зүгээр сонин л юм билээ. Сониноос гадна орчин үеийн ийм цаг үед ард түмэн яагаад далдын хүч, нэн эртний бишрэлд ханаран хуйлрах болсон нь өөрийн эрхгүй ан­хаарал татсан юм.

-Одоогоор ард түмэнд сайн сайхан амьдрах, шударга үнэнч явах батал­гаатай төр засаг минь юу билээ. Өвчин зовлонд ороогдсон цагт төгс төгөлдөр эмнээд өгдөг сум, аймгийн эмнэлэг бий билүү. Чухам дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу энэ цаг үед сэтгэлийг орлох ядсан арга чаргыг хүн болгон хайж байгаагийн нэгэн илэрхийлэл энэ буюу. Зовлонгийн нь оронд ханын цаг өгч хуураад оддог шоу л манай хөдөөгөөр дүүрэн шив дээ. Саяын бөө болдог охины аав энэ хавар эдгэршгүй өвчнөөр өнгөрч уй гашуу болсон гэнэ. Уг нь амьд сэрүүнд нь бөө болчихоо гэж зөндөө ятгаад болоогүй гэсэн. Ажил явдал өнгөрсний дараа “үзүүлж харуулсан” чинь гай зовлонгийн төгсгөл бус эхлэл хэмээн төөрөгт буусны дагуу зүдэн ядан зүүн хойд зүгийг зүглэсэн нь энэ.

Жамбалын Гангаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан