Тун удахгүй монгол түмний уламжлалт баярын нэг цагаан сар болно. Монголчууд баярыг өргөн тэмдэглэдэг ард түмэн. Төрийн түшээдээсээ жирийн иргэд хүртлээ найрлаж цэнгэн, баярлаж хөөрөх дуртай болохоор ч тэр үү баяр ёслолыг тэмдэглэхдээ хүндрүүлэх гээд байдаг гэмтэй.
Гэхдээ болсон болоогүй олон баяраас Цагаан сар арай өөр. Тэр утгаараа ч нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ямартаа л гадны жуулчид "монголчууд цагаан сараар гурван сарын идэш уушаа гуравхан хоногт идэж баярлах юм" хэмээн гайхаж байсан гэдэг.
Сүүлийн үед телевизүүдийн гол сурталчилгаа цагаан сарын баярт чиглэх болж. Ихэнхдээ 50, 60 бүр 92 хувийн хямдралтай хэмээн зарлах тэдгээр сурталчилгаанд үнэн зүйл бараг байхгүй байх нь гайхмаар. Тэгээд ч худалдаа наймаа эрхлэгчдийн гол орлого бараа бүтээгдэхүүний үнэ, түүнээс унагасан ашиг болохоор ашгаас хэтэрсэн хямдрал цуурах байхад гайхах юмгүй ч юм шиг.
Өнгөрсөн ням гарагт хүнсний бүтээгдэхүүн нь хямдарсаар бараг үнэгүй зарагдаж байгаа гэгдэх болсон бөөний худалдааны төвүүдээр хэслээ. Амралтын өдрүүдээ ашиглаж, бас дээр нь орой бүр чихэнд хоногштол телевизийн суваг бүрээр цацагдах хямдралын тухай мэдээлэл тэдгээр төвүүдийг зорьж очих нэг шалтгаан болсон хэрэг.
Ууртайд нь чичлүүлж, омогтойд нь шахуулж багагүй бухимдсаны эцэст арай гэж хямдрал зарласан лангуунуудад нь хүрэв.
Харамсалтай нь их санасан газар есөн шөнө хоосон гэдэг л болсон нь суваг булаалдан цацагдаад байсан хямдрал тэнд л лав байсангүй. Нэр төдий хоёр төрлийн чихэрт л хямдрал гэдэг нь 450-800 төгрөгөөр байснаас бусад бараа нь хуучин үнээрээ худалдаалагдаж байв. Тэр ч бүү хэл зарим боодолтой, цаастай чихэр, жигнэмэг томоохон худалдааны төвүүдээс ч үнэтэй зарагдаж байх юм.
Нэрнээс цаашгүй хямдрал, худлаа амлалтаараа олныг цуглуулсан тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэд л лав сэтгэл хангалуун харагдсангүй. Харин ч яах гэж худлаа хэлж шоуддаг байна аа. Нэгэнт хаа холоос хэрэг болгож ирсэн юм чинь өөр газар руу явахаар цаг үрэхийн л нэмэр.
Авахгүй гээд яахав, аваад л гаръя гэсэн хүмүүс нэгнийгээ түлхэж, мөрлөж уцаарласаар үйлчлүүлсэн болоод гарч байв. Миний хувьд ч ялгаагүй. Хаа байсан Дарь-Эхээс хэрэг болгон машин хөлслөн ирсэн болохоор худал амласан хямдралд мэхлэгдсэндээ уур хүрсэн ч өөр газраас энэ үнээр авахаас хойш гээд чихэр жигнэмэгээ авсан болоод гарсан.
Энэ бүхнээс гадна, өөр нэгэн зүйл бас л бухимдал төрүүлж байна. Энэ бол цагаан идээний үзэсгэлэн худалдаа. Малчид хэцүү байна. Бэлэн мөнгөний гачигдалд орсон малчид маань зун намрын зургаан сард бэлтгэсэн цагаан идээгээ борлуулж мөнгөтэй болж цагаалах гэж байна.
Алив хотынхон та бүхэн тэрхүү цагаан идээг нь худалдан авч ядарсан малчдад тус бол хэмээн хоолойгоо цахиртуулан сурталчлах болсон болохоор нээрээ ч цэвэр бүтээгдэхүүн ховордсон энэ цагт болдог наймаа хэмээн сонголтоо хийж байгаа нийслэлчүүд олон.
Харамсалтай нь бас л сэтгэлд хүрэхгүй худалдаа нийслэлчүүдийг угтаж байна. Түүхий гурил аарцтай багсарч хэвд цутгаснаа ааруул, сүүнд ус самарч хөлдөөснөө сүү хэмээн хэлж, нийслэлчүүдэд шахдаг болж, малчид маань. Хэзээнээс малчин монголчууд хярамнаас шингэн сүү үнээнээсээ саадаг болсон юм.
Хэдийнээс малчин монголчууд хазахад гурил амтагдаж, идэхэд гэдэс дүүргэдэг ааруул үйлдвэрлэдэг болчихов доо. Монголчууд боохой борооноор гэдэг. Хэцүү байна гээд цагаан идээ рүүгээ хар ус самарч, хүнд зарах юм гээд аарцаа түүхий гурилтай багсардаг хүмүүсийг малчид гэх үү, луйварчид гэх үү.
Хөдөө хэцүү байна, хөдөөнийнхөн хэцүү байна гэцгээдэг. Ингэхэд хотынхон тийм сайхан байгаа гэж үү. Бас л идэж уух нь хомсдож, эдэлж хэрэглэх нь хуучирсан л байгаа. Тэглээ гээд хэцүү байна гээд хошуугаа дэвсээд халамж нэхээд хэвтчихгүй л байна шүү дээ. Болохоосоо болохгүй хүртэл нь зүтгэж бас дээр нь зуданд малаа "тууж" залхуудаа хотоо харлуулсан малчиддаа хир чадлаараа туслаад л яваа. Гэтэл буянт малынхаа дэргэд байж малчид өлсч, цангаж туйлдаж ядарч байна хэмээн хэлж яаж чадаж байна вэ.
Ямар ч зүйлд харилцаа холбоо, уялдаа гэж байдаг. Тийм ч учраас нийслэлчүүд бид малчдынхаа бэлтгэсэн цагаа идээнээс эхлээд л малын махыг нь хүртэл худалдан авч хэрэглэхдээ ямар нэгэн байдлаар хэл ам гаргаж байсан билүү. Гэтэл хямрал нэрийг бараадсан атгаг санаа газар аваад байгааг юу гэхэв.
Өнөөдөр нэг килограмм ааруулын хамгийн доод үнэ нь 4000 төгрөг. Тогооны өрөм, тос холих зөөхий ч ялгаагүй. Гэтэл энэ 4000 төгрөг чинь өдөржингөө хөлийнхөө улыг эргэтэл алхдаг, нүдээ чилж, хараагаа муудтал компьютерийн дэлгэц ширтдэг жирийн ажилчдын нэг өдрийн ажлын хөлс.
Хамгийн гол нь 4000 төгрөгөөр худалдаж авсан ааруул маань болсон сүүг 3-4 удаа машиндаж болох л хэмжээгээр шим шүлтийг нь авсан ааруул гэхээсээ илүү шил гэж андуурмаар хүнс. Идээд гэдэс цадахгүй, сэтгэл бүр цатгахгүй энэ идээг тэгээд ааруул гээд бүр зах зээлд байхгүй үнээр худалдаалж, авбал ав, авахгүй бол байг гээд зогсч байгаа малчдад зовж олсон таван төгрөгөө зүгээр л сарвайчих иргэн хэд байгаа юм бол. Арай дэндэж байна. Юм л бол хямрал, юм л бол цаг хэцүүдлээ гэдэг энэ араншин чинь хэтэрч байна. Бодох цаг болсон юм биш үү, монголчууд аа.
Х.Халиунаа