gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бурхны шашныхан нэгдсэн бодлогоор ажиллахаа мэдэгдлээ

Нийгэм
2009-02-09
0
Twitter logo

Өнөөдөр Бурхны шашны хийдүүдийн төлөөлөгчид нэгдсэн байр сууриа илэрхийллээ. Нийт хорь гаруй хийд хамтран бурхны шашны нэгдмэл бодлого, зорилтыг тодорхойлж, цаашид хамтран ажиллах төлөвтэй байгаа ажээ.

“Өнөөдрийг хүртэл үйл ажиллагааныхаа бодлого чиглэлийг тодорхойлоогүй, шинэчлэгдэж өөрчлөгдөөгүй цорын ганц салбар бол бурхны шашны төлөөлөгчид” хэмээн өөрсдийгөө дүгнэжээ.

Мөн гадны шашнууд газар авч, эмх замбараагүй, хууль зөрчсөн үйлдлүүд хийж байгаа талаар тэд тун шүүмжлэлтэй хандаж байсан юм. Дэлхийн олон оронд үйл ажиллагааг нь хориглосон хэрцгий шашин манай улсад олноор нэвтэрч, эмэгтэйчүүдийг шашны урсгалынхантайгаа гэр бүл болгодог томоохон сүлжээ бий болсон талаар Мамба дацан хийдийн хамба лам Д.Нацагдорж ярьж байлаа.

Мөн тэдний зүгээс Гандантэгчилэн хийдийн хамба лам н.Нанзаддорж тэргүүтэй зарим удирдлагуудаас “хувийн хийдүүд олноор гарч, шашныг гажуудуулж байна” хэмээн мэдэгдэл хийснийг шүүмжиллээ. Энэхүү мэдэгдэлийг лам хүний сахил санваараа алдсан, ёс зүйгүй хэрэг хэмээн нэрлэсэн юм.

Мөн шашны сургуулиудад боловсролгүй бага насны хүүхэд авахыг зогсоож, бүрэн дунд боловсролтой, нийгэмтэй харьцах чадвартай хүүхдүүдийг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Лам нарын нэр хүнд буурч, “халтуур” хийх лам нарын тоо олширсон нь тэдний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч доогуур цалин авдагтай холбоотой гэнэ. Энэ нь сахил санваараа зөрчих боломжийг бүрдүүлэгч гол хүчин зүйл ажээ.

Нийгэмд сэтгэл түгшээсэн, харгис гэмт хэргүүд гарах болсон нь хүнлэг энэрэнгүй бодлогыг баримталдаг бурхны шашны үйл ажиллагаа сулхан байгаатай холбоотой гэж үзээд бага наснаас нь хүүхдүүдэд бурхны шашны сургаалийг зааж сургах нь зүйтэй юм гэсэн санааг дэвшүүлж байлаа.

О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан