Монголын сав баглаа боодлын салбарынхан анх удаа чуулж, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцлээ.
Сав баглаа боодлын салбарын өнөөгийн байдлын талаар Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Аюурзанатай ярилцлаа.
-Монголын сав баглаа боодлын салбар хэр хөгжиж байна вэ?
-Одоогоор сав баглаа боодлын 30 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Сав баглаа үйлдвэрлэх 30-аад үйлдвэр бий. Гэхдээ энэ бол мэдэгдэж байгаа тоо. Харин сав баглааны 70 хувийг импортоор оруулж байна. 70 хувь нь бүгд Хятадаас орж ирдэг гэдэг утгаараа ихэнх нь чанаргүй, баталгаагүй байх магадлал өндөр.
Ер нь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүн, байгууллага бүр сав баглаа боодол хийдэг. Наад зах нь архи зарна гэдэг шил зарах урлаг гэж ярьдаг. Үүнтэй адил ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд саванд нь ач холбогдол өгөх нь зайлшгүй асуудал. Тэгэхээр сав баглаа боодол үйлдвэрлэлд тулгамдсан хэд хэдэн асуудал бий.
Сав үйлдвэрлэлийн түүхий эд, техникээ бүгдийг нь гаднаас оруулж ирдэг. Энэ хэрээр тээвэрлэлт, гаалийн асуудал хэцүү байдаг. Тээвэрлэлтийн явцад техник гэмтэх явдал цөөнгүй гарна. Мөн импортын сав баглаа боодлын эрэлт их байгаагаас дотоодын үйлдвэрлэлээ дэмжих нь бага. Нэг ёсондоо Хятадаас оруулж ирдэг сав баглаа боодлоос дутахгүй, илүү чанартайг дотооддоо үйлдвэрлээд байхад гадны юм руу хошуурдаг гэсэн үг. Гол нь Хятадаас сав баглаа оруулбал дотоодынхоос илүү хямд тусдагт оршиж байгаа юм.
-Дотоодын үйлдвэрээ дэмжих гэхээр үнэтэй байдаг. Яагаад урдаас оруулж ирдгээс хямд байж болдоггүй юм бэ?
-Нэгдүгээрт, сав баглаа боодол үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эд манайд байхгүй. Тиймээс түүхий эдээ урд хөршөөс оруулж ирнэ. Хятад руу очоод түүхий эдээ авна. Дээр нь гаалийн татвар, тээвэрлэлтийн зардал зэрэг олон дамжлага туулдаг учраас үнэтэй байхаас аргагүй. Гэтэл Хятад түүхий эдийн үйлдвэртэй, тэндээсээ аваад баглаа боодлоо шууд үйлдвэрлэдэг учраас хямд байдаг. Тиймээс манай үйлдвэр, компаниуд Хятад руу 2-3 саяас эхлээд их хэмжээний захиалга өгдөг. Энэ байдлаар үндэсний үйлдвэрлэгчид баглаа боодлоо урд хөрш рүү захиалж эргэлтийн хөрөнгөө түгждэг. Нэг улиралд тэрбум төгрөгийн бараа захиална. Гэтэл нэг улирлын турш тэрбум төгрөг нь түгжигддэг гэсэн үг. Үүний цаана их хэмжээний мөнгөний эргэлт, эдийн засгийн хөгжил саатдаг. Тэр чинээгээр манай улсын хөрөнгө урд хөрш рүү урсч байна. Тэгээд ч урд хөршөөс ирж буй сав баглааны хор, аюулыг бид тогтоох боломжгүй байна. Үүнийг шинжлэх лаборатори манайд байхгүй. Тиймээс чанартай түүхий эдийг оруулж ирээд дотооддоо аюулгүй сав баглаа үйлдвэрлэх нь чухал.
-Түүхий эдийг урд хөршөөс импортлоход хэдий хэмжээний зардал гарах уу. Давхар татвар хэр байдаг вэ?
-Сав баглаа боодол үйлдвэрлэхэд үрлэн түүхий эд гэж бий. Түүнийг урдаас оруулахад нэг байгууллагаас дунджаар 4-8 сая төгрөгийн тусгай зөвшөөрөл шаарддаг. Энэ нь тухайн байгууллагад маш их дарамт болно. Түүхий эдээ оруулахад ийм хэмжээний зардал гаргахаар бүтээгдэхүүн өндөр өртөгтэй гарах нь тодорхой. Ингэхгүйн тулд тусгай зөвшөөрлийг байхгүй болгох хэрэгтэй.
-Хилээр ямар бүтээгдэхүүн оруулж ирэхэд тусгай зөвш өөрөл авдаг юм бэ. Энэ үрлэн түүхий эд ямар нэг аюултай юм уу?
-Хилээр оруулахад хортой аюултай бодисын жагсаалт гаргасан байдаг. Гэтэл одоогийн бидний хэрэглэдэг ундаа, усны сав баглааг хийхэд ордог үрлэн түүхий эдийг хортой аюултай бодисын жагсаалтад оруулчихсан байгаа юм. Тэр түүхий эдээр хийсэн сав бүхий ундаа усыг бид өдөр тутамд хэрэглэдэг, хордсон хүн гараагүй. Гэтэл хортой аюултай бодисын жагсаалтад оруулсан. Ингэж жагсаалтад оруулснаар аюултай бодисын контайнер, агуулахад хадгалдаг. Үүнээс үзэхэд бидний хэрэглэдэг ундаа ус, талхыг хийх түүхий эд хортой бодисын агаараар исэлдээд хүний биед аюул дагуулахыг үгүйсгэхгүй. Тиймээс түүхий эдийн тусгай зөвшөөрлийг болиулж, хямд үнээр сав баглаа үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна. Нефтиэс гардаг будаа гэдэг юмыг ашиглан түүхий эд хийдэг. Хятадууд чанартай юм хийхдээ нефтийн орон болох Саудын Арабын будаагаар хийнэ.
Харин манайд хоёр дахь боловсруулалт хийгдэж буй ундаа ус, талх нарийн боовны савыг Хятад руу гаргаад дахиад будаа болгочихдог. Тэр будааг эргээд манайх руу явуулж байгааг бид мэдэхгүй. Тиймээс чанартай будаа гаргадаг нефтийн орнуудаас түүхий эдээ аваад, дотооддоо сав баглаа үйлдвэрлэмээр байгаа юм.
-Одоогоор ямар бүтээгдэхүүний савыг дотооддоо үйлдвэрлэж байгаа вэ?
-Дотооддоо үйлдвэрлэж чадахг үй сав баглаа гэж байхгүй. Картонон хайрцаг, цаасан, даавуун, гялгар уут, ундаа усны сав, бөглөө гээд бүх төрлийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Харин бөгж, ээмэг зэрэг чамин сав хийхэд дутагдалтай байна. Гэхдээ арьс ширээ түүхий эд болгоод дэлхийн нэртэй брэндээс дутахгүй цүнх хийдэг. Ер нь монголчууд дээр үеэсээ арьс ширээр хийсэн сав баглаа ашигладаг байсан. Тэгэхээр арьс шир гэдэг дотоодын үйлдвэрийн сав баглааны түүхий эд юм. Тиймээс Арьс ширний холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтраад энэ салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.
-Дотоодод үйлдвэрлэдэг сав баглаа олон улсын стандартад нийцэж чадах уу?
-Хилээр оруулах түүхий эд, материалаа бүгдийг нь шинжилгээнд хамруулдаг учраас чанарын шаардлага хангадаг. Гэхдээ юуг нь нуух вэ. Хөрөнгө мөнгөний асуудал тулгамддаг. Эрүүл ахуйн шаардлага хангах тусгай тээвэрлэлтийн машинаас эхлээд шаардлагатай зүйлс бий. Цаашлаад сав баглаа үйлдвэрлэх үйлдвэрүүдийн тоог нэмж, кластираар хөгжүүлэх шаардлагатай. Мөн парктай болох, үйлдвэрээс гарах хаягдлаа боловсруулдаг болох, түүхий эдийн ложистикийн төв нээх хэрэгтэй байна. Ингэсэн тохиолдолд сав баглаа боодлын салбар хөгжинө. Сав баглаа боодлын аюулгүй байдал хүний эрүүл мэндтэй холбогддог учраас энэ салбарт анхаарал хандуулах хэрэгтэй. Хүн амын эрүүл мэндтэй холбогддог учраас сав баглаа боодлын асуудал уул уурхайгаас илүү стратегийн салбар болдог.
-Төрөөс энэ салбарыг дэмжихэд нэн тэргүүнд юу хийх шаардлагатай вэ?
-Сав баглаа боодлын салбарт татварын асуудал хүндрэл учруулдаг. Тэгэхээр гаалийн татвар, НӨАТ-ыг чөлөөлж болж байна. Урд хөршөөс түүхий эд, техник оруулахад тээврийн зардалд татаас өгөх ч юм уу. Иймэрхүү систем хэрэгтэй байна. Ер нь дотоодын эрэлт муу байгаа энэ үед үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай. Жишээлбэл, даавуун тор үйлдвэрлэдэг компани байсан. Гэтэл хэрэглэгчид даавуун биш, гялгар уут, тор хэрэглэдэг учраас удалгүй хаагдсан. Энэ байдлаар олон дампуурсан үйлдвэр бий.
Б.Золзаяа