gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөлбөмбөгийн эргэн тойронд

Спорт
2009-02-03
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2009-02-03
Хөлбөмбөгийн эргэн тойронд
Манчестерийн ялалтын цуврал үргэлжилсээр
Английн премьер лигийн 24 дүгээр тойрогт Манчестер Юнайтед гэртээ "Эвертон"-ыг буулган авч долоо дараалсан ялалтаа байгууллаа. Үүн дээр хаалгандаа ганц ч бөмбөг алдалгүй дараалсан 12 тоглолт хийжээ.
Улаан чөтгөрүүд-ийн хамгаалагчдын гайхалтай тоглолт хаалгач Эдвин ван дер Сарт дахин шинэ дээд амжилт тогтоох боломж олголоо. Түрүүчийн тойрогт тэрбээр Петр Чехийн 1025 минут хаалгандаа бөмбөг алдаагүй амжилтыг эвдсэн бол энэ удаа премьер лигийн 1978-1979 оны улиралд "Рединг"-ийн хаалгач Стив Детогийн тогтоосон рекордыг давсан байна.

Ялалтын цорын ганц гоолыг МанЮ-гийн Криштиану Роналду 11 метрийн торгуулийн цохилтоос хийжээ. 2008 оны "Алтан бөмбөг"-ийн эзэн энэ улирлын 11 дэх гоолоо хийж, шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэгч Челсигийн Николя Анелькагаас гурван бөмбөг дутуу боллоо.

Энэ тойргын хамгийн сонирхолтой тоглолт МанЮ гийн араас оноо тэнцүү нэхэж яваа Ливерпүл, Челси багуудын хооронд боллоо.

Анфьелд Роуд цэнгэлдэхдээ сүүлийн жил гаран хожигдоогүй байгаа Улаанууд тоглолтын эхнээс Челсигийн хаалга руу олон довтолгоог зохион байгуулж байсан боловч үр дүнд хүрэхгүй байлаа. Тоглолтын 60 дахь минутанд Челсигийн гол тоглогч Фрэнк Лампард улаан хуудсаар торгуулж хүн дутуу боллоо. Түүнээс хойш Ливерпүүлийн довтолгоо улам ширүүссэн бөгөөд тоглолтын сүүлийн 2 минутанд Фернандо Торрес Чехийн хаалгыг 2 бөмбөгөөр мялааснаар Ливерпүл клуб энэ улиралд Челсиг 2 дахь удаагаа хожлоо.

Лигийг нэг тоглолт дутуу хийгээд байгаа Ман Ю 53 оноотойгоор тэргүүлж Ливерпүүл 51, Челси, Астон Вилла 48 оноотой удаалж байна.

"Ювентус" хоёр дараалан хожигдов
Италийн Сери-А-гийн 22 дугаар тойрогт Кальяри клуб алдарт Ювентус-ыг талбай дээр нь 3:2-оор ялж жинхэнэ шуугиан тарив.

Хоёрдугаар үед Кальяри хариу довтолгоонуудаа амжилттай болгож Жеда, Матри нар бөмбөг оруулснаар багтаа ялалт авчирлаа. Эхний үед Сиссоко, Недвед хоёрын оруулсан гоол "Ювентус"-г аварсангүй. Ингэснээр "Ювентус" хоёр дараалсан ялагдал хүлээж байна. Долоо хоногийн өмнө тэд "Удинезе"-д зочлон тоглож хожигдсон.

"Ювентус" - "Кальяри" 2:3

Гоол: Сиссоко 31, Недвед 38 - Бьондини 16, Жеда 54, Матри 78

Лациог талбай дээр нь АС Милан клуб Пато, Массимо Амбросини, Кака нарын гоолоор 3-0 р буулгаж авснаар хүснэгтийн 2 р байрт бичигдлээ. Энэ тоглолтонд зээлээр АС Миланд тоглож буй Дэвид Бэкхэм гайхалтай тоглолт үзүүлж 2 гоолын дамжуулалтыг өгсөн байна.

Тэдний нэг хотын өрсөлдөгч хүснэгтийг тэргүүлэгч Интер Милан клуб Торинотой 1-1 р тэнцсэнээр АС Милан тэднээс 6 онооны зөрөөтэй болж байна.

Бундеслига амралтаас ирлээ
Удаан хугацааны амралтаас тамирчид ирж Бундеслигийн 18 р тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ улирлын сенсааци болж буй Хоффенхэйм Энержи Коттбусыг талбай дээрээ хүлээн авлаа. Мэргэн бууч Ибсевич нь гэмтэлтэй байгаа хэдий ч тэд Демба Ба, Саного нарын гоолоор өрсөлдөгчөө хожиж тэргүүллээ хадгалж үлдлээ.

Хамбург Бавари-г талбай дээрээ хүлээн авч 1-0 р хожлоо. Хожлын гоолыг нэгдүгээр үеийн төгсгөлд Младен Петрич мөргөж оруулсан.

Европын хөлбөмбөгийн арилжаа наймааны цонх хаагдах мөчтэй зэрэгцэн хэд хэдэн сонирхолтой наймаа явагдлаа
Робби Кийне 6 сарын дараа “төрхөмдөө” буцаж шуугиан тарьлаа. Өнгөрсөн зун 20 сая фунтаар Ливерпүүлд ирж байсан тэрээр энэ удаа 15 сая орчимоор Тоттенхэм клубтээ ирж байна. Тэрээр дасгалжуулагч Харри Рэдкнэпийн багтаа буцаан авчирч байгаа 3 дахь тоглогч болж байна. Тэд өмнө нь Жермайн Дефое, Паскал Чимбонда нарын тоглогчдын багтаа авчираад байсан билээ.
"Зун Тоттенхэмыг орхих надад тун хэцүү шийдвэр байсан. Энэ бүхэн зөв байгаагүй гэдгийг баталлаа” гэж тэрээр Лондон ирснийхээ дараа өгүүлжээ.

Лондоны өөр нэг клуб болох Арсенал удаан хугацаанд хэлэлцсэний үр дүнд Оросын Зенит клубээс Андрэй Аршавинг өөрийн болголоо. Тэрээр 12 сая орчим фунтаар ирж байгаа бөгөөд 2,5 жилийн гэрээ хийх ажээ.

Челси клуб цонх хаагдах мөчтэй уралдан Италийн Интер клубээс жигүүрийн тоглогч Рикардо Куарисмаг зээлээр авлаа. Тэрээр Лиус Фелипе Сколаригийн удирдлаганд тоглох 6 дахь Португаль тоглогч болж байна.

Бэртэл гэмтлээс шалтгаалан довтлогчгүй болоод байсан Эвертон клуб Манчестер Ситигээс Бразил довтлогч Жо г улирал дуустал зээлээр авахаар болжээ.

Дасгалжуулагч Киннерийн удирдлаганд дахин тоглохгүй гэдгээ мэдэгдэж байсан Ньюкастлын Чарлес НЗогбиа Уиганы Райн Тайлороор солигдоно Латиксийн төлөө тоглохоор боллоо.

Аршавинаа үдсэн Зенит клуб Германы Ханновер клубээс Унгарын хагас хамгаалагч Сзаболкс Хазти-г 2,6 сая фунтаар худалдан авлаа.

Мартин Ёолын Хамбург клуб Славиа Прагаас Микэйл Таваресыг авч 3,5 жилийн гэрээ хийсэн байна. Мөн тэд Халид Синоух, Майкл Гравгаард, Томас Ринкон, Алберт Стрэйт нарын тоглогчыг зээлээр авчээ.

Баейр Леверкузен Портсмут клуб рүү зээлээр үдсэн грек довтлогч Теофанис Гекасаа өөр нэгэн грек довтлогчоор орлууллаа. Тэд Нюрнбергээс Ангелос Харистеасыг улирал дуустал зээлэхээр болсон байна.

Италийн Рома клуб 22 настай баруун жигүүрийн хамгаалагч Марко Мотта-г Удинезе клубээс зээлэхээр болсон байна. Гэхдээ ирэх зун 7 сая еврогоор худалдан авах нөхцөлтэйгээр авчээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан