-Ихэнх улс ийм үед хөгжлийн банк байгуулж урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл олгодог-
Хямралыг хохирол багатай давахын тулд аж ахуйг хэрхэн эрхлэх арга ухаанд суралцах шаарлагатайг Санхүү эдийн засгийн сургуулийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал зөвлөж байна. Харин энэ үед ажилгүй иргэд аль болох мөнгө олох аргыг хайх ёстой аж. Аж ахуйн нэгж, байгууллагууд алдагдалтай байсан ч бүтээгдэхүүнийхээ үнийг бусдаас өрсөн бууруулж энэ хооронд менежментээ эрс сайжруулах нь чухал. Тэрбээр зах зээлийн эдийн засагтай орнуудад хямрал нь компаниудын хүчийг сорьж чадлыг нь нэмэгдүүлж байдаг эмчилгээний арга учраас хэн үүнийг анхаарахгүй, амар хялбар арга хайна тэр хүний бизнес дампуурахыг анхаарууллаа. Түүнтэй манайд хэдийнэ орж ирсэн дэлхийн эдийн засгийн хямралын талаар ярилцсан юм.
"Дотооддоо бонд арилжаалах нь арилжааны банкуудыг хямраана"
-Дэлхий дахинд санхүүгийн хямрал нүүрлэх боллоо. Ийм хямралын үед улс орнууд ямар арга хэмжээ авч эдийн засгаа аварч байсан бэ?
-Дэлхийн улс орнууд хөрөнгө оруулалтын хүчээр л хямралаас гарч байсан. Тухайлбал, ихэнх улс ийм үед Хөгжлийн банк байгуулж урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл олгож эхэлдэг. Харин манай улсын хөрөнгө оруулалт нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ унаснаар нойл зааж байна. Энэ үед төр засаг БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсаас хөрөнгө босгох талаар ярьж эхэллээ. Дээрх улсуудаас санхүүжилт авахаар боллоо гэж бодоход манай улсын төсөв ойролцоогоор 390 сая төгрөгийн алдагдалтай байгаа. Хэрвээ энэ алдагдлаа багасгахгүй бол хөрөнгө оруулалт хаанаа ч хүрэхгүй. Тухайлбал, хүн амаа өсгөх бодлогоор олгож байгаа халамжийн шинжтэй мөнгийг хязгаарлах зэргээр төсвийн үргүй зардлаа танах хэрэгтэй.
-Бэлэн мөнгөний хомсдолд ороод байгаа энэ үед Засгийн газрын бонд гаргаж хөрөнгө босгож болно гэж зарим эдийн засагчид үзэж байгаа. Энэ хэр оновчтой арга вэ?
-Арилжааны банкуудад байгаа хадгаламжийг татаж чадвал Засгийн газрын бондоор хөрөнгө төвлөрнө. Гэхдээ хөрөнгө оруулалт зогссон энэ үед Засгийн газрын бонд гаргах нь арилжааны банкуудаа хүнд байдалд оруулахаас хэтрэхгүй. Учир нь арилжааны банкинд хадгалсан тэр мөнгө Засгийн газрын бонд болчихвол банкуудын актив алга болно. Өөрөөр хэлбэл, одоо олгосон зээлүүд чанар муутай тул арилжааны банкууд санхүүгийн хувьд асуудалтай болох нь тодорхой. Ер нь арилжааны банкуудад асар их нөөц бий. Тухайлбал, хадгаламж, зээлийн хүүний ялгаа их. Банкууд өчнөөн тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг хэрнээ ашигтай ажиллаж чадах үндэсний үйлдвэрлэгчийг олж харахгүй байгаад хамаг учир байгаа юм.
-Хэрэв олон улсын хөрөнгийн биржид Засгийн газрын бонд арилжаалбал эдийн засгаа аварч болохоор хөрөнгө төвлөрөх болов уу?
-Энэ нь Монгол Улсын Засгийн газрыг хэр үнэлэхээс хамаарна. Манайх Япон улсаас. дэмжлэг авах боломж өндөр юм. Учир нь Япон улс эдийн засаг хүнд байдалд орж байсанч сүүлийн 10 жилийн дотор эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлж чадсан дэлхий дээрх хамгийн их хуримтлалтай. Нэг зүйл тодруулахад, Японы иргэн бүр их хэмжээний хадгаламжтай. Харин монголчууд хадгаламжиндаа мөнгө хуримтлуулж чадаагүй байж л зээлээр авто машин худалдан авдгийг хүн бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх биз.
"Хямрал мал аж ахуйн салбарт хүндхэн тусна"
-Манай улсын аль салбарт хямралын нөлөө хүнд тусах вэ?
-Энэ он малчдын хувьд хүнд жил болно. Учир нь сүүлийн хэдэн жил мал вакцинжуулахаа больсон тул малын дархлаа, ашиг шим муудсан. Ийм болохоор Хятад улс манай малыг өвчтэй байх магадлалтай гэж үзээд хилээрээ боловсруулаагүй шир оруулдаггүй. Ноолуур ч мөн адил. Монгол Улс 40 гаруй сая малтай атлаа үүнээс болоод мах экспортолж чадахгүй байна. Тухайлбал, манайхаас мах авдаг байсан Сибирьт махны хэрэгцээ их байдаг тийшээ мах экспортлох бас л хориотой. Энэ байдлыг хурдан шийдвэрлэхгүй бол мах, арьс шир экспортлох боломжгүй байсаар малчдын амьдрал хүндэрнэ. Үүний дараа олон янзын жижиг худалдаа хийдэг хүмүүст хүнд цохилт болно. Хямрал өөрөө хүнд ухаарал өгөх зах зээлийн том сорилт юм.
-Хямралын оргил үе нь манайд энэ оны II, III улиралд болно гэж таамаглаж байгаа. Тиймээс иргэдийн амьдрал одооныхоос ч доройтож мэдэх юм. Үүнээс сэргийлэхийн тулд ямар бэлтгэлтэй байхыг ард түмэндээ зөвлөнө үү?
-Хүмүүс ажилтай байх нь хамгаас чухал. Хэрэв ажилгүй болчихвол аль болох мөнгө олох аргыг хайх ёстой. Хямралыг давахын тулд аж ахуйг яаж сайн эрхлэх арга ухаанд суралцах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Энэ арга ухааны цаана хэрэглэгчиддээ хандах хандлага, илүү зардалгүй, үр ашигтай байснаар бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах боломж гардаг. Аж ахуйн нэгж, байгууллагууд алдагдалтай байсан ч бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж энэ хооронд менежментээ эрс сайжруулах нь чухал. Энэ үед бизнесмэнүүд ашгийн төлөө шунах хэрэггүй. Хямралыг шинэ техник, технологи нэвтрүүлж, зөв удирдан хэрэглэгчдэд хүрсэн хямд зардал чирэгдэлгүй менежмент нэвтрүүлж шинэ бүтээгдэхүүн өрсөж гаргасан хүн л хямралын үед эдийн засгийг чирч гаргадаг. Өөрөөр хэлбэл ажилчдаа авч үлдээд алдагдалтай ч гэсэн бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж шинэ санаа олж зах зээлээ авч үлдэх нь чухал. Ер нь зах зээлийн эдийн засагтай орнуудад хямрал нь компаниудын хүчийг сорьж чадлыг нь нэмэгдүүлж байдаг эмчилгээний арга юм. Хэн үүнийг анхаарахгүй, амар хялбар арга хайна тэр хүний бизнес дампуурна.
Хямралын үед ихэнх улс хуримтлалтэй иргэдийн мөнгийг бондын хэлбэр,хөрөнгө оруулалтын зориулалтаар татаж бизнесийнхэнд өгч, тэд нар нь ашигтай ажиллаж эдийн засаг аажмаар сэргэж эхэлдэг. Манай ихэнх бизнесмэнүүд зах зээлийн шалгаруулалтаар гарч ирээгүй болохоор боломжийг олж харахгүй байна. Сүүлийн үед ажигласнаар хэвлэлд гарч байгаа реклам их байгаа. Энэ нь тийм ч үр дүнтэй арга биш.
"Эмзэг бүлгийн иргэдийн амьдрал дээсэн дөвөөн дээр дэнжигнэнэ"
-Ажилгүйдэл ихэсч байгаа үед Засгийн газраас ажлын байр бий болгох ёстой гэж Үйлдвэрчний эвлэлийн хорооноос үзэж байгаа. Манайд ийм боломж бий юу?
-Гаднаас мөнгө орж ирвэл юуны түрүүнд хөрөнгө оруулалтад зарах хэрэгтэй. Засгийн газраас ажлын байр бий болгох боломжтой. Тухайлбал, автозам барих, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын засвар, авто зам зэрэг дэд бүтцээ хөгжүүлэх замаар иргэдийг ажилтай болгож болно. Өөрөөр хэлбэл, төрөөс санхүүжүүлдэг нийтийн хэрэгцээний ажилд хөрөнгө оруулалт хийж ажлын байр бий болгох юм. Одоогоор манай улсад эрчим хүчний асуудал хүнд байгаа. Тиймээс дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлж болж байна.
-Төрөөс хямралын үед юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Ядуу, дорой иргэд, жижиг худалдаачид, албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хямралаас яаж хамгаалах, тэдэнд хэрэгтэй тусламжийг ямар арга замаар зааж өгөхийг бодох хэрэгтэй. Энэ нь маш чухал зүйл, төрийн түшээд одоохондоо ойлгохгүй болохоор үл ойшоож ярихгүй байна. Одоогоор зөвхөн банк, барилгын салбарыг яаж аврах зэрэг том эдийн засагт амь тариа хийх талаар ярьж байна. Мэдээж тэд алдаж, ухаарна. Харин эмзэг бүлгийн иргэдийн амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, тэдэнд амиа хорлохоос өөр арга олдохгүй.
-Төвбанк эдийн засгийн хямралын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна гэсэн хардлага төрүүлээд байгаа?
-Хямрал валютын ханшаар дамжин ирснээр төгрөгийн ханш суларсан тул гаднаас орж ирдэг бараа үнэтэй болж дотооддоо борлогдохоо болиход бүтээгдэхүүний зардал нэмэгдэхэд нөлөөлдөг. Тиймээс Монголбанк аажмаар валютын ханшийг зохицуулах хянах ажлыг хийх ёстой. Гэтэл хяналт зохицуулалт хийгдэхгүй байгаа. Гэнэтийн савлагаа байсаар байна. Ченжүүдтэй ярилцаж байхад Төвбанкнаас валютын ханшийг тогтворжуулах сонирхол байхгүй юм шиг байдаг. Үүнд яагаад хойрго хангаж байгааг мэдэхгүй. Юуны учир ченжүүдэд их хэмжээний ашиг өгөх боломж олгож байгаагч мэдэхгүй. Миний бодлоор сүлжээ байгаа болов уу гэж харддаг. Мөн нэг хэсэг мөнгөтэй хүмүүс зөвхөн валютын зах зээл дээр ханш ихэсгэх багасгах замаар ашиг олох талтай! Магадгүй банкууд валютаа зах руу гаргадаг тул зардаггүй байж болох юм. Банкны менежмент үнэхээр сул байгаа. Үүнийг нарийн зохицуулах хэрэгтэй.
"Шударга бус өрсөлдөөн бий болохоор ашиг олж байгаа иргэд амтшаад олигархи болно"
-Валютын ханшийг тогтвортой барьж байсан бол өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байсан гэсэн үг үү?
-Хэрэв барьсан бол дифляци буюу бараа, бүтээгдэхүүний үнэ буурах ёстой байсан. Энэ нь манайх шиг хэрэгцээнийхээ 70 хувийг импортоор авдаг улсад сайн тал бүрдэх байв. Дэлхийн улс орнуудын 60 хувь нь ам.доллараар худалдаа хийдэг. АНУ-д болж байгаа үйл явц нь санхүүгийн зах зээлийн зохицуулалтгүй байдлаас үүдээд бусад орнуудад шууд нөлөө үзүүлж байна. Ийм нөлөөнд хуримтлал багатай, аж ахуйн эрхлэх ухаан сайн суугаагүй, хямрал туулах чадваргүй манайх шиг улс өртдөг. Монголчууд 40 сая малаа төхөөрөн идэж хямралаас амьд үлдэх л байх.
-Төвбанк дахь валютын нөөцийг гаргаж болохгүй юм уу?
-Хэрэв валютыг гаргавал оронд нь төгрөг орж ирнэ. Үүний дараа төгрөгийн хомсдол бий болж инфляци дахиад өснө. Тиймээс төв банкинд байгаа валютаас илүү арилжааны банкууд валютын арилжааг хэвийн хийдэг болох хэрэгтэй. Ингэхгүй бол хөөрөгдөл бий болоод байгаа. Манайх харьцангуй нээлттэй байдгаас мөн хүн ам цөөхөн тул хоорондоо үгсэн хуйвалдах тохироо хийж ашиг олох хялбар зах зээл юм. Хүн ам олон байх тусам үгсэн хуйвалдах зам хаагддаг.
Зах зээлд хүн ам олон, орлого ихтэй, хоорондоо амьдардаг газар нь ойрхон, хөдөлмөрийн үр шимийг хоорондоо солилцох зардал нь бага тийм улс л хүчтэй хөгждөг. Өөрөөр хэлбэл, хүн цөөн, орлого нь багасч ирвэл үгсэн тохирох байдал ихэсдэг. Үүнтэй хатуу тэмцэхгүй бол зах зээлд шударга бус өрсөлдөөн бий болгодог. Шударга бус өрсөлдөөн бий болохоор ашиг олж байгаа иргэд амтшаад олигархи болж нэгдэнэ.
-Олигархиуд үнэ тогтоож байгаа гэдэг. Үнэхээр тэд үнэ тогтоогоод байна уу?
-Үнэн. Хараад байхад хуульд шинээр олон заалт нэмж оруулах шаардлагатай. Ингэсний дараа л энэ байдал арилна.
-Тухайлбал, ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй вэ?
-Үгсэн хуйвалдаж байгааг яаж мэдэх вэ, мэдээллийн ямар аргыг ашиглаж болох, тэрийг нотлох баримт гэж үзэх үү зэргийг нарийн тодорхойлох хэрэгтэй. Монополийн эсрэг буюу Тестийн эсрэг хууль 1893 онд АНУ-д гарч байсан. Тэр үед гарч байхдаа хүмүүс хоорондоо үгсэн тохироод зах зээлээ, газар нутгаа, зарах барааныхаа үнийг тохирсон бол тэдэнтэй тэмцдэг байсан. Үгсэн тохирч байгаа байдлыг илрүүлэх мөн тэднийг ямар үнээр аваад яаж зарж байгааг хянадаг санхүүгийн аудиторууд хэрэгтэй. Монгол Улс өөрөө санхүүгээ хөгжүүлэх систем, тогтолцоогоо хийж чадахгүй байгаа юм. Ингэхийн тулд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нягтлангуудыг бэлтгэх юм. Манайд мэргэжлийн нягтлан бодогчдын тогтолцоо бүрдээгүй байгаа. Хэрэв ийм тогтолцоог бий болгож чадвал Монгол Улс санхүүгийн зах зээлээ эрүүлжүүлж чадах юм.
Б.Мягмансанж