Брэд Питт олны анхааралд өртөх дургүй
Холливудын сайхан залуусын нэг Брэд Питт, Бенжамин Баттоны "Ер бусын түүх" хэмээн кинонд хамгийн сүүлд тоглосон юм. Тэрбээр киноны нээлтийн зар сурталчилгааны самбар болон зар сурталчилгааны бүхий төрлийн зүйлд гарах тун дургүй гэдгээ илэрхийлсэн байна.
"Телевизийн нэвтрүүлэгт оролцож эсвэл хувийн амьдралынхаа талаар ярьж байж л кино үзэгчдийн анхаарлыг татдаг гэж зарим хүмүүс боддог. Би хэзээ ч олны анхаарлын төвд байх гэж оролддоггүй.
Олны хараанд өртөх гэж энэ мэргэжлийг сонгоогүй гэдгийг хэлмээр байна" хэмээн Анжелинагийн нөхөр хэлжээ. Тэрбээр цааш хэлэхдээ, залуучууд жүжигчин болох гэж хүсдэгт харамсаж явдагаа илэрхийлсэн аж.
Бритний Спирс Pusscat Dolls хамтлагийнхнаас зөвлөгөө авчээ
Дуучин Бритни Спирс маань аялан тоглолтдоо маш их бэлтгэж байгаа аж. Тэрбээр "Pussycat Dolls" хамтлагийнхнаас зөвлөгөө авсан бөгөөд тэднээс шоуныхаа үеэр яаж биеэ авч явбал зохилтойг асуусан гэнэ.
Итгэмээргүй хэрэг байгаа биз. Бритни анх удаа тайзан дээр гарах гэж байсан бол үүнийг нь хүлээн зөвшөөрч болох байлаа. Харин...
“Sun” сэтгүүлд гарсан мэдээллээр, Бритни Спирс зургадугаар сард Лондонд тоглолтоо хийнэ. Тэрбээр "02 Arena" хэмээх тайзан дээр тоглох юм. Саяхан "Pussycat Dolls" хамтлаг тус тайзнаа тоглолтоо хийсэн.
Бритни, энэ тоглолт түүний хувьд чухал гэдгийг мэдэж байгаа. Тэрбээр таван жил тайзан дээр гараагүй. Тиймээс түүнд ямар нэг заавар зөвлөгөө, чиглүүлэгч хэрэгтэй байсан байх" хэмээн бичжээ. Сонирхуулахад, дуучны маань аялан тоглолт гуравдугаар сараас Шинэ Орлеанаас эхлэх аж.
Эми Вайнхаузын нөхөр яагаад салах болсон шалгаанаа тоочив
Эми Вайнхаузын нөхөр Блэйк эцэг эхдээ хандан захиа бичжээ. Тэрбээр эхнэрээсээ ямар шалтгааны улмаас салах болсноо уг захиандаа дурьдсан аж. Блэйк английн дуучинтай суугаад хоёр жил ч хүрээгүй байгаа юм.
Эми Карибын тэнгист амралтаа зугаатай өнгөрүүлж байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл "News Of The World" сэтгүүлд гарснаар түүний энэ хандлага зохисгүй байдал зэрэг нь хосуудын хооронд ангал үүсгэсэн гэнэ. Блэйк захиандаа ийнхүү бичжээ.
“Би тийм муухай байна гэж үү. Эмигийн хэлсэн үг, надад хандах хандлага нь миний сэтгэлийг үнэхээр их гонсойлгох боллоо.
Намайг ор хөнжлийн ажилд ямар байдаг талаархи эхнэрийн маань тодорхойлолт хүртэл. Түүний хувьд намайг элдэв үгээр доромжлох нь ердийн л нэг үзэгдэл. Харин ямар ч юманд хэмжээ хязгаар, ёс зүй гэж байх ёстой. Би олон нүүр гаргаж байсан л байх. Гэхдээ юунд ч баталгаа, нотолгоо өгмөөргүй байна. Би алдаа хийсэн, шийтгүүлсэн. Би тайван амьдрахыг хүсч байна" гэжээ. Сануулахад, тэрбээр Английн дуучны өв хөрөнгийн талыг буюу 15 сая ам.долларыг хүсэмжилж байгаа юм. Энэ хэрэг цаашид юу болж өнгөрөх бол.
Хуурамч найзууд
Жүжигчин Кристен Данст, Жош Хартнетт нарын хооронд хайр дурлалын харилцаа байгаа болов уу. Залуу жүжигчид маань саяхан маш романтик байдлаар оройн хоол зооглож байгаад бусдын хараанд өртжээ.
Тэд энэ сайхан үдшийг Нью Йоркийн нэгэн ресторанд өнгөрүүлсэн аж. "Female First''-д нэгэн гэрчийн мэдээлж байгаагаар, "Тэд үнэхээр хайртай хосууд шиг байсан.
Хосуудын царайд инээмсэглэл тодроод, бие биенийхээ чихэнд элдэвийг шивнэлдэж инээгээд л...3арим үед Жош ширээн доогуур Кристений гарыг барьж байсан" гэжээ.
Гэхдээ энэ нь залуу хосуудын анхны романтик мөчүүд биш ээ. Тэд хэвлэлийнхний хараанд хэд хэдэн удаа хамтдаа байгаагаар өртөж байсан юм. Харин тэд өөрсдийн энэ "хачирхалтай" гэмээр харилцаагаа найз нөхдийн гэж мэлзсээр л байгаа аж.
Кани Вест нэрээ сольсон нь
Өнөөх л алдарт "Louis Vuitton" мөрөө үлдээсээр л. Реппэр Кани Вест өөрийн нэртэй тансаг брэндийг зах зээлд нийлүүлэх болсон билээ.
Тэрбээр спорт загварын шинэ гутлын брэндийг бий болгосон. Харин түүний хамтран ажилладаг фирм нэрээ солихыг шаардсан тухайгаа өөрийн блогтоо бичиж, энэ талаар мэдээлсэн байна.
Ингээд тэрбээр “Martin Louis The King Jr" нэртэй болж байгаа гэнэ. Үүнийг цээжлэхэд тийм ч амаргүй байх болов уу.