Монголын багш нарын өдрийг тохиолдуулан нийслэлийнхэн оны шилдэг багш нараа шалгаруулж өчигдөр шагналыг нь гардууллаа. Энэ оны нийслэлийн тэргүүний сургуулиар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль, тэргүүний цэцэрлэгээр Нийслэлийн Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг шалгарчээ. Мөн тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар Нир1слэлийн Сүхбаатар дүүргийн "Хобби дунд" сургууль шалгарсан байна. Түүнчлэн эдгээр сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал нар оны шилдэгүүдээр тодорчээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн багш Д.Чулуунгэрэл, Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэгийн багш Ч.Болормаа нар оны цэцэрлэгийн аварга багшаар. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн багш Б.Цэрэнхүү, Багануур дүүргийн "Боловсрол" цогцолборын багш Д.Оюунчимэг нар оны бага ангийн аварга багш болсон.
Монгол Улсын төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн захирал С.Эрдэнэчимэг, боловсролын байгууллагын үйл ажиллагааг байнга дэмжиж, ивээн тэтгэж байдаг "Мобиком" корпорацийн марктенгийн хэлтсийн дарга Д.Болорыг Засгийн газрын шагнал "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнав.
Түүнчлэн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг нийслэлийн ИТХ-ын "Хүндэт өргөмжлөл", "Хүндэт үнэмлэх", нийслэл Улаанбаатар хотын "Хүндэт тэмдэг", Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн "Жуух бичиг", "Батламж"-аар шагнаж урамшуулсан юм.