gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     8.13
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Компьютер "сэтгэдэг" болох нь

Дэлхийд
2009-01-29
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2009-01-29
Компьютер "сэтгэдэг" болох нь

Оросын шинжлэх ухааны академийн Москвагийн мэдээлэл дамжуулах асуудал эрхэлсэн хүрээлэнгийн мэргэжилтнүүд нэгэн сонирхолтой зорилт тавиад байгаа аж. Энэ нь компьютер дэлхийн сүлжээнд байрлуулсан мэдээллийн утга агуулгыг ойлгодог болгох аж. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд компьютерийг хүний тавьсан асуултад үнэн зөв хариулдаг болгох гэнэ.

Компьютерийн хэлний мэргэжилтнүүд эхийг анхны хэлбэрээс машинд ойлгомжтой зарим хийсвэр төсөөллөөр өөрчилдөг ШАТ-3 системийг боловсруулжээ. Москвагийн мэдээлэл дамжуулах асуудал эрхэлсэн хүрээлэнгийн захирал, техникийн ухааны доктор Александр Кулешов хэлэхдээ, "Хамгийн гол нь сонгодог вэбийг энгийн хэлээр асуултад хариулж сургах хэрэгтэй байна. Ямар ч асуултад хариулахад мэдээлэл хангалттай байгаа. Интернэтийг асуултад хэрхэн оновчтой хариулдаг болгох вэ. Дэлхийн эрдэмтэд 2001 оноос энэ асуудлаар ажиллаж байна. Тэд өнөөгийн дэлхийн сүлжээнд семантик сүлжээ буюу утга агуулгатай давхар байгуулж байна" гэжээ.

Компьютерийн хэлний лабораторийн ахлагч, профессор Игорь Богусловский: "Интернэтэд ашиглаж байгаа мэдээллүүдийг хүн ойлгох зориулалттай юм.

Компьютерээр интернэтээс мэдээ олж чадах ч, түүнийг ойлгож, ангилж чаддаггүй. Интернэтэд байгаа мэдээ компьютерт ойлгох боломж олгож байгаа нэмэлт тусгай мэдээллээр хангахад семантик сүлжээний зорилго оршиж байна гэжээ.

ШАТ-3 систем нь эхийг эсвэл өгсөн агуулгаар эхийн бүтцийг ойлгох шаардлагатай дурын ангиллын даалгаврыг шийдэх боломжтой. Эхээс мэдээлэл авах эсвэл эхийг машинаар хөрвүүлэх тухай энд яригдаж байгаа билээ. Ямар ч хэлээр системийг ашиглахаас гадна асуултыг тодруулах шаардлагатай нөхцөлд компьютер асуултад хариулахын тулд хэрэглэгчтэй харилцах боломжтой юм.

Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Леонид Иомдин : "Тухайлбал, нэр утга тодорхойгүй өгүүлбэрийг харилцан ярьж, ангиллах боломжтой. Хэрэв өгүүлбэр хоёр утгатай бол хөрвүүлэх систем энэ мөчид зогсч, тухайн хүнээс юу асууж байгааг нь тодруулна" гэжээ. Компьютер эхийг "ойлгоно" гэдэг тодорхой хэмжээний төсөөлөл юм хэмээн академич Юрий Апресян хэлсэн байна. Мөн тэрбээр, "Хүний" хэлэнд "халхлах", "гийгүүлэх", "зөн совин" гэсэн ойлголт байдаг. Хүний ойлголт нь эрэмбэ дараалалгүй, учир зүйд үл нийцэх байдлаар задардаг.. Харин учир зүй нь гийгүүлэх, таамгаар ээлжилдэг. Хүний энэ чадвар их чухал... Компьютер ердөө "ухаантай' машин. Энэ машин зөвхөн эрэмбэ дарааллаар ажилладаг.

Харин эрдэмтэд компьютерийг өнөөгийнхөөс илүү гүн гүнзгий эх материалыг ойлгох чадвартай болгож чадна. Үгсийн сангийн үйлдэл хийдэг аппарат энэ даалгаврыг шийдэхэд тусална. Үүнийг машинд шилжүүлж, үгсийн сан болон өгүүлбэр зүйн ижил бус утгыг танихад ашиглаж болно. Тэр үед компьютер илүү оновчтой, зөв сонголт хийнэ. Манай багийнхан дэлхийд анх удаа "Утгатай- эх" загварыг компьютерт өргөн хүрээнд хэрэгжүүлсэн.

Бид компьютер эхийг нарийн ойлгох чадвартай болгохын тулд утга зүйн болон өгүүлбэр зүйн бүтцийг автоматаар бүтээх системийг боловсруулж байна. Гэхдээ хэсэг хугацаанд утга зүйн сүлжээ байгуулахад шийдвэрлэх эргэлт хийнэ гэж найдах хэрэггүй юм" гэжээ. Мэдлэгийг аажмаар хуримтлуулж, эцсийн дүндээ интернэтийн боломжийг нэлээд өөрчилнө. Эртний Грекийн домогт гардаг сүсэгтнүүдийн асуултад бурхны өмнөөс хариулдаг оракул шиг бүх үүргийг өөртөө хүлээхэд бэрх хэдий ч, 10 жилийн дараа өөр вэб хуудастай болох юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан