gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Туяа: Саатуулах үедээ л ганц нэг бороохойдсон, энд авчраад зодоогүй гэнэ

Нийгэм
2008-07-04
0
Twitter logo

- Бидний монголчууд эв эеэ эрхэмлэх цаг ирлээ -

Дэнжийн мянга дахь Албадан саатуулах, баривчлах байрны гадна 200-гаад хүн цуглажээ. Бүгд л хань ижил, үр хүүхэд, ах дүү, ач зээгээ эрж сурагласан хүмүүс байв. Зарим нь танил талаараа хөөцөлдсөн бололтой, ганц нэг хүнийг хааяахан суллана. Үүнийг харсан хүмүүс “Хэнийг суллаад, хэнийг хорьдог юм бэ. Ард түмнийг ялгаварлахаа болиоч. Бид ч гэсэн хүнээ авъя аа” хэмээн хашгирч, машиныг нь цохиж нүдэх аж.

Тав, зургаан сартай нялх хүүхэд, 2-3 настай жаал тэвэрсэн хүүхнүүд цөөнгүй. Эрэлд хатсан хүмүүс тэдэн дээр нэмэгдэж ирсээр. Ирсэн даруйдаа хамгаалалтын цагдаа нараас хайж яваа хүнээ сураглаж “Мэдэхгүй” гэсэн хариу сонсоод бухимдана. Нэгэн эмэгтэй “Яагаад мэдэхгүй гэж. Авчирч болсон юм, мэдэж яагаад болдоггүй юм. Би алдуул мал хайгаагүй. Нэртэй, зүстэй хүн сураглаж байна. Та нар л энэ авдартаа хийгээ биз. Түүнээс өдийд олдолгүй яадаг юм” хэмээн цагдаад агсарлаа. Бохь зажлан хэнэггүй зогсох тэр цагдаагийн байр байдал нөгөө эмэгтэйн бухимдлыг дэвэргэсэн бололтой.

Тэрбээр “Төрийн албан хаагч, иргэдэд үйлчлэх учиртай үйлчилгээний ажилтан байж хүнтэй яаж харилцаж байгаа чинь энэ вэ. Та нар ингэж байж л чулуугаар нүдүүлж байгаа ш дээ” хэмээн “сургамжлав”.
Саатуулагдаад байгаа хүмүүсийн нэрийг бичиж, олны өмнө хадахыг тэнд байсан хүмүүс цагдаа нараас шаардаж байлаа. Бодит байдалд юу болж байгааг мэдэхгүй байгаа нь тэдний санааг зовоож байгаа нь илт. Даарин дээр давс гэгчээр суллагдсан хүмүүсийн зарим нь “Биднийг бороохойдож, зодож байна. Хоол унд өгсөнгүй” хэмээн ярьсан нь тэднийг улам түгшээж орхижээ.

Нэмж саатуулсан хүмүүсийг авчирч буй цагдаагийн машиныг дотогш орох бүрт “Дарга нартаа хүмүүсийн нэрийг бичиж хад гэж хэлээд өгөөч” хэмээн үг дайж байв. 13.30 цагийн үед эмнэлгийн машин ирж зогсоход хүмүүсийн айдас түгшүүр улам хүчтэй боллоо. Хуйлран дайрах хүмүүсийг харсан жолооч машинаа цагдаагийн хамгаалалтад тулган зогсооход эмч бүсгүй үсэрч буугаад хар хурдаараа зугтан дотогш оров. Энэ үед хүмүүс “Зодож байгаа нь үнэн байна ш дээ. Түрүүн дотор хоёр хүүхэд үхчихлээ гэж дуулдсан. Өглөө хоёр машин эмч ирсэн. Одоо дахиад ирлээ. Энэ олон эмч яах гэж байгаа юм бэ.

Цагдаа нар үр хүүхдийг маань алж байгаа юм байна” хэмээн ам амандаа хашгирч, шуугилдсан. Хүмүүсийн дуу чангарч, үймэлдэх янзтай болж эхлэв. Зарим нь дотогш дайрахыг уриалж байсан юм.
Гадаа байдал бишдэж буйг ойлгов бололтой, тус байрны дарга хурандаа, Т.Батчлуун ажилтнуудынхаа хамт гарч ирээд “Саатуулсан хүмүүст хоол унд өгч байгаа. Шүүх эмнэлгийн эмч нар ирж, хүмүүсээс цус, шээсний шинжилгээ авч байгаа. Архи уусан эсэхийг нь тогтоох зорилготой юм. Таван хүн дотогш оруулж, бодит байдлыг харуулъя” гэхэд тэнд байсан хүмүүс бүгд л орохоор дайрлаа. Энэ үеэр хамгийн урд зогсож байсан долоон хүн самбаачлан, цагдаа нарын дундуур зүтгээд орчихов.

Тэднийг 20-иод минутын дараа гарч ирэхэд хүлээж ядсан хүмүүс тойрон бүчиж, түмэн асуултаар булав. Өөрийгөө С.Туяа гэж танилцуулсан эмэгтэйгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Дотор хэчнээн хүн байна вэ. Хүүхэд, хөгшид харагдав уу?
-500 орчим хүн байна. 40 гаруй хүүхэд байна уу гэж харсан. Тэднийг тусад нь суулгасан байна лээ. 40, 50 эргэм насны хүмүүс цөөнгүй харагдлаа. Биднийг хүмүүсээс юм асуулгахгүй байсан ч нөхөртэйгээ хэдэн үг сольж амжлаа. Нөхөр маань зүгээр байна.

-Зодуулсан зүйл байхгүй биз дээ?
-Тийм юм харагдаагүй. Толгой нь боолттой хэд хэдэн хүн байсан. Нөхөр маань нүцгэн байсан. Аргагүй шүү дээ. Углааш, өмдтэйгээ гэрээс гарсан хүн.

-Гэрийн хувцастайгаа талбай руу явчихсан хэрэг үү?
-Үгүй. Өчигдөр унтахын өмнөхөн дэлгүүрээс юм авахаар яваад алга болчихсон. Гэрээс түр гарсан хүн юу гэж иргэний үнэмлэхээ авч явах билээ дээ.

-Хүмүүсийг зодож нүдэж байна гэдэг худлаа юм байна, тийм үү?
-Нүүр, гар нь лав зүгээр байна лээ. Нуруу руу нь бороохойдсон байж мэднэ шүү дээ. Хувцасны цаанаас харагдахгүй. Энэ талаар би даргаас нь асуусан. Саатуулах үедээ л бороохойдсон, энд авчраад зодсон зүйл байхгүй гэж хэлсэн гэв.
Цагдаа нар руу дайрч байсан хүүхэдтэй эмэгтэй дотогш орсон юм. Гарч ирэх үед нь түүнтэй уулзав. Тэрбээр нэрээ хэлэхийг хүссэнгүй.

-Та нөхөртэйгээ уулзаж чадав уу?
-Чадсан. Одхүү зүгээр байна лээ. Цагдаа нар олигтой юм яриулсангүй. Хоёр өдөр энд манаж байж арайхийж барааг нь харлаа.

-Хэзээ гаргах гэнэ?
-72 цагийг нь дуусахаар гэсэн. Уг нь 72 цаг хүртэл хугацаагаар саатуулна гэчихээд заавал дуусгах гээд байгаа бололтой. Бид нарын тав нь хайсан хүнтэйгээ уулзлаа. Хоёр нь олоогүй.

-Эмэгтэй хүн байна уу?
-Байсан. 40 гаруй эмэгтэйг байшингийн нэг буланд тусад нь суулгажээ. 18 нас хүрээгүй хүүхдүүдийг харьяа дүүргийнх нь Цагдаагийн хэлтсийн хүүхдийн тасагт шилжүүлсэн гэсэн. 20 орчим насны хүүхдүүд л үлдсэн байна лээ.

-Дотор ямар байдалтай байна вэ?
-Бүгдийг нь гадаа суулгачихаж. 10 гаруй цагдаа манаж байна. Заримыг нь цаана байцааж байна лээ. Тийшээ ойртуулаагүй. Үдийн хоолондоо цагаан будаатай шөл идэцгээж байсан. Өглөө дөрвөн хүний дунд нэг том талх, 0.5 литрийн савтай цэвэр ус хүн бүрт өгсөн гэсэн.

-Байшин дотор хүн алга уу?
-Мэдэхгүй. Тийш оруулаагүй. Өдөржин гадаа суулгаад, шөнө машины гараашид хонуулдаг гэсэн.
Л.Одхүү хүүгээ эржээ. Найз нартайгаа дарвиж яваад саатуулагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Хорооныхоо цагдаагаас сурагласан ч зүг чиг гаргаж чадалгүй, дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст хандсан байна. Гэсэн ч тэндээс олоогүй тул нааш ирсэн гэнэ. Тэрбээр 18 хүртэлх насны хүүхдүүдийг өөр газарт шилжүүлсэн гэхийг сонсоод “Зөрчихсөн бололтой” гэсээр дүүргийнхээ Цагдаагийн хэлтэс рүү явлаа.

Харин Г.Сүрэн эмээ ач хүүгээ хайж яваа гэсэн. Тэрбээр “Ээж, аав нь Солонгост ажиллаж байгаа. Иртэл нь энэ хүүг золигийн замаар оруулчихгүй юмсан гэж их л хичээх юм. Эрэгтэй хүүхэд хүчрэгдэхгүй юм аа. Тэр Элбэгдорж, Батзандан, Магнай, Жаргалсайханыгаа баривчлаагүй байж яахаараа 20 хүрээгүй хүүхэд бариад явж байдаг улс вэ. Энэ улс оронд ер нь юу л болоод байна даа. Ачид маань ямар нэг юм тохиолдсон байвал би яана аа” хэмээн уйлав. Түүний гомдлыг үргэлжлүүлэн сонсох зүрх надад дутлаа.

Саатуулах байр руу орж байдлыг нүдээр үзсэн хүмүүсийн яриаг сонсоод тэнд цугласан хүмүүс тайвширсан.

Х.Болормаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан