Манай сайт энэ удаагийн “Зочны цаг” буландаа УИХ-ын гишүүн Д.Энхбатыг урилаа.
-Та УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн маргаанаас болж намрын чуулган завсарлахад ганцхан өдөр дутуу байхад тангарагаа өргөж,УИХ-ын гишүүн боллоо. Чуулганы танхимд амжиж үг хэлж чадсангүй. Танд харамсалтай байна уу?
-Харамсч байна. Асуудал бол хувь хүний харамсал биш шүү дээ. Харин Монголд өнөөдөр яагаад ийм замбараагүй байдаг юм бэ гэдэг нь харамсалтай санагдаж байна. УИХ-ын 25 дугаар тойргийн асуудлыг 14 хоногийн хугацаанд бүрэн шийдэх бүрэн боломж байсан. Гэтэл долоон сарын дараа гарч байгаа шийдвэр нь долоон сарын өмнө гарч байсан шийдвэртэй ижилхэн гарч байна. Хэрвээ энэ байдлаар буюу нэг хүн өргөдөл өгөхөд л нэг тойргийг долоон сар саатуулдаг юм бол 26 тойрогт нэг нэг өргөдөл өгвөл Монгол Улсын парламент долоон сар л саатах нь байна. Мэдээж цаг алдсанд харамсч байна.
-Харин өнөөдөр энэ бүхний буруутан нь хэн нэгэн болох ч юм уу, СЕХ-ны дарга нар огцорсоноор асуудал шийдэгдэнэ гэж ойлгож болохгүй болов уу. Та юу гэж бодож байна?
-Энэ чинь төрийн ажил шүү дээ. Төрийн байгууллагын удирдлага хуулийн дагуу ажиллахгүй бол хариуцлага тооцох ёстой. СЕХ-ны дарга Б.Баттулгыг өөр хүнээр сольсон нь асуудлыг шийдэж байгаа хэрэг биш. Дараа нь ийм зүйл тохиолдохгүй гэх баталгаа хаана байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн Монголын сонгуулийн системд улс төрийн намуудын оролцоо дэндүү өндөр байна. Улс төрийн намуудын төлөөлөл намынхаа төлөө сонгуульд ажиллаж байна. Гэтэл сонгууль бол намын ажил биш, харин Монголын төрийг бүрдүүлэх төрийн ажил. Өнөөдөр СЕХ-ны ажилд зөвхөн Засгийн эрх барьж байгаа хоёр намын удирдлага дэндүү оролцож байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Хэрвээ орвол парламентад төлөөлөлтэй улс төрийн намууд тэнцүү эрхтэй оролцох ёстой. Аль эсвэл намынхан огт оролцохгүй байх ёстой. Ерөөсөө сонгуулийг улс төрийн намууд зохион байгуулдаг явдлыг зогсоох хэрэгтэй. 25 дугаар тойргийн маргаан нь нам нь төрийн ажилд хутгалдаж, үймүүлж байгаагийн нэг жишээ юм. Төрийн эрх мэдэл намын гарт биш харин ард түмний гарт байх жамтай.
-УИХ-д ортлоо хаагуур ямар ажил амжуулж явав. УИХ-ын гишүүн болохоо хүлээгээд л суугаад байсан юм биш биз дээ. Гэхдээ таны хувьд нэгэнт маргаангүйгээр гарч ирсэн болохоор Баянголынхон танд өргөдөл, санал, гомдлоо бариад ирж байсан байх гэж бодож байна?
-Юу гэж хүлээгээд суугаад байхав. Хүмүүс маш их харилцаатай байсан. Мөн хүмүүс их бухимдаж байсан. Яагаад гэвэл, улаан цайм луйвар яваад байхад бухимдалгүй яах юм. Өнгөрсөн хугацаанд би ямар УИХ-ын гишүүн байсан биш өмнө хийж байсан ажлаа л хийгээд явж байсан. Миний хувьд Ногоон намынхаа даргын ажлыг хийхийн зэрэгцээ 10 гаруй жил эрхэлж байгаа бизнесээ үргэлжүүлэн, ажил хэргээ зохицуулж явлаа.
-УИХ-ын гишүүн болсны тань маргааш өдөр нь л Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох дөрөв дэх хүчин парламентад орж ирлээ гэж бичиж эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд танай эвсэл хэр бэлтгэж байна вэ?
-Бид нар Ерөнхийлөгчийн сонгуульд орно. Орох ёстой. Монгол орныг өөрчлөх хэрэгтэй байна. Манай улс энэ замаар явж болохгүй. Өнөөдөр монголчуудын тэн хагас нь ядуу, авлигад идэгдэж, Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохир хот боллоо. 18 жил мөнгө амлаж, сонгуулиа заваарууллаа. Ингэж явж болохгүй. Тиймээс бид Ерөнхийлөгчийн, орон нутгийн, УИХ-ын сонгуульд улс төрийн хүчний хувьд оролцоно. Энэ бүхэнд үгээ хэлж явна. Сонгуульд ялах, ялахгүй нь хоёрдугаар асуудал. Сонгуультай сонгуульгүй бид Монгол Улсаа өөрчлөхийн тулд үргэлж үгээ хэлж явах болно.
-Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийгээ “сойх” талаар ярилцаж байгаа биз дээ. Сонин хэвлэлийн хуудаснаа бусад улс төрийн намуудаас хэн хэн дэвших тухай таамаг явах юм?
-Бид оролцоно. Харин хэнтэй хамтарч эвсч оролцох, хэнийг дэвшүүлэхээ ойрын үед ярилцаж, шийднэ.
-Таныг “эзгүй” үед УИХ-аар улсын хөгжилтэй холбоотой чухал бичиг баримтуудыг баталчихлаа. Тухайлбал, улсын төсөв баталсан. Таны хувьд хөндлөнгөөс дүн шинжилгээ хийж л байсан байх. Хэрэв чуулганы танхимд байсан бол ямар асуудлууд дээр үгээ хэлэх байсан бэ?
-Би Монголын эдийн засаг хямарна гэдгийг мэдэж байсан. Мундаг ухаантай мэргэндээ мэдэж байсан юм биш. Ер нь энэ шүүрэн шанага шиг ийм замбараагүй эдийн засаг хямардаг л байхгүй юу. Дэлхийн эдийн засаг хямарсан хямраагүй манай улсын эдийн засаг ийм байдалд хүрэх байсан. Учир нь өнөөдөр манайд үйлдвэрлэл байхгүй. Зэс, алтнаас орох орлогоос өөр орлогогүй улс. Ард түмэн тэтгэмж нэхэж байна, төр, засаг сая төгрөг өгөхөө амлаж байна. Энэ бүхэн чинь хямрал. Миний ойлгож байгаагаар Монголд хямрал аль хэдийнэ эхэлсэн. Харин өнөөдөр эдийн засгийн хямрал л эхэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, засаглалын хямрал аль хэдийнэ эхэлсэн хэрэг. Төсөв энэ жил л ингээд алдагдалтай батлагдсан юм биш. Өмнөх дөрөв таван жилийн турш л ингэж баталсан. Учир нь зэсийн үнэ өндөр байсан учраас энэ нь харагдахгүй байсан. Үнэндээ манай эдийн засаг дөрөв таван жилийн өмнө эрүүл бус болсон. Зэсийн үнэ унангуут эдийн засаг хямарна гэдгийг Монголын эдийн засагчид бүгд мэдэж байсан. Тиймээс хямрал гэнэтийн юм биш.
-Хоёр толгойн гэрээний асуудал өнөөдөр бүхний анхааралд байна. Энэ сард үүнтэй холбогдоод ээлжит бус чуулган ч зарлах тухай ярьж байна. Та Оюу толгой, Таван толгойн орд газруудын гэрээний талаар ямар бодолтой явж байна вэ?
-Өнөөдөр яагаад энэ хоёр ордын гэрээнүүд өдий хүртэл батлагдаагүй юм бэ. Иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцсэн учраас биш юм. Харин Тавантолгойг хэдэн хүн хувьдаа авсан, Оюутолгойн гэрээг нууцаар хийснээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, анхнаасаа шударга, ил тод гэрээ хийгээд явсан бол гэрээ аль түрүүн бэлэн болох байсан. Харин авлига оролцож, завсраас нь ашиг олох гэсэн хүмүүс байснаас энэ байдалд хүрсэн. Ашиг олох гэсэн улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн зөрчилдөөн л асуудлыг хойш татсан. Энэ зөрчилдөөн өнөөдөр ч хурц хэлбэрт байна.
Тиймээс бид өнөөдөр яарч сандран уурхайнуудаа зарах гэж байна. Энэ нь ядарсан л арга даа. Өрөнд орсон айл юугаа ч хамаагүй зардагтай зүйрлэж болох юм. Гэхдээ уул уурхайг хөгжүүлэх ёстой, гэрээ байгуулах хэрэгтэй. Харин энэ бүхнээс ашиг хайж, хямдруулж зарах гэж байгаа нь муу дохио.
-Та авлига ороод байгааг баримттай хэлж чадах уу?
-Оюутолгойн гэрээний хамгийн том асуудал нь маш энгийн баримттай. Оюутолгойн гэрээ өнөөдрийг хүртэл ил тод биш байгаад юм. Энэ орд уг нь ард түмний өмч. Чиний өмчийг чамд хэлэхгүй зараад байвал юу болох вэ. Би “Айвенхоу майнз”-ын тухай форум нэвтрүүлэг хөтөлж байсан. Фрийдландын илтгэл Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэр чинь л бүх хандлага байхгүй юу. Тавантолгойг жараад оны дундуур СЭВ-ийн гишүүн орнуудын геологи хайгуулчид олчихсон, ажиллаж байгаа уурхай. Яагаад ажиллаж байгаа уурхайд лиценз өгдөг юм. Өнөөдөр хүртэл энэ асуулт. Одоо Эрдэнэт үйлдвэрийн лицензийг очоод авчихаж болох уу. Би очоод авчихъя. Энэ чинь өөрөө улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэж байгаа юм. Тавантолгой дээр сүүлийн арван жил нэг ч тонн нүүрсний нөөц шинээр нээгээгүй. Хэрэв лиценз өгч болдог бол Эрдэнэт зэрэг ажиллаж байгаа үйлдвэрүүдэд өгч болно шүү дээ.
-УИХ-д бие дааж ч юм уу, цөөнх болж орж ирсэн хүн чуулганы танхимд асуудал дэвшүүлсэн ч дэмжлэг авч чадах боломжгүй байдаг нь харагддаг. Хэдий нэр дэвшиж явахдаа зоригтой зөв алхмуудыг хийхээ ярьдаг ч гишүүн болохоороо таг чиг болчих явдал бий. Та хууль тогтоох байгууллагад ороод яаж ажиллах гэж байна вэ?
-Ер нь улс төрийн бусад хүчнүүдийн дунд улс орныхоо төлөө гэсэн хүмүүс бий. Санаа зовж байгаа хүн цөөхөн бий. Түүнээс биш надад юу ч болж байсан хамаагүй гэж суугаа хүмүүс цөөхөн бий. Тиймээс бид санаа зорилгоо нэгтгээд явахад олон ажил бүтнэ гэж бодож байна.
-Та хамгийн түрүүнд ямар хуулийн төсөл санаачлах гэж байна вэ. Энэ хаврын чуулганаар хуулийн төсөл өргөн барих боломж байна уу?
-Хаврын чуулганаар би хуулийн төсөл өргөн барихгүй. Яагаад гэвэл, ажил дөнгөж эхэлж байна. Харин хамгийн түрүүнд З.Алтай, С.Оюун гишүүн бид гурав өөрчлөлтийн төлөө бүлэг байгуулан ажиллахаа ярилцаж байна.
-Ямар өөрчлөлтийн төлөө?
-Монгол өнөөдрийн энэ замаар явж болохгүй. Үүнийг өөрчлөх ёстой гэсэн зорилгын үүднээс хамтарч ажиллана. Монгол ийм замаар явж болохгүй гэдгийг сүүлийн хорин жил харлаа. Тиймээс эрүүл мэнд, боловсрол, засаглал, орон нутагт ямар өөрчлөлт хийхээ иж бүрнээр авч үзнэ. Гэхдээ нам төвт тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл засгийн эрх мэдлийг ард түмний гарт өгөх ёстой болно.
-Та гурав ярилцаж тохиролцсон уу?
-Бид гурав ярилцаж тохиролцсон. Албан ёсоор зарлах хэрэгжүүлэх алхмаа хийнэ. Ингэснээр өнөөдрийн Монголын парламентад албан ёсоор сөрөг хүчин бий болно. Цагаан сараас наана энэ тухай мэдээллийг нийгэмд мэдээлж, УИХ-ын даргад танилцуулна. Хаврын чуулганаас ажил хэрэг албан ёсоор эхэлнэ.
Ерөнхийлөгчийн засаглалтай болчихоор бүх зүйл сайхан болчихно гэж ойлгох нэг хэсэг байна. Өнөөдрийн бидний айгаад байгаа Африкийн бүх орон Ерөнхийлөгчийн засаглалтайг бид мэдэж байгаа шүү дээ. Монгол Улсыг хөгжүүлэхэд бүх хүн ам нь түвшин түвшиндээ оролцож байх хэрэгтэй. Үүний тулд хуулиар хамгаалж, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй юм.
-Гэхдээ нам төвлөрөлтэй тогтолцоог өөрчлөхөөр шинэчлэлт хийж эхлээд байна гэж ойлгож байна. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчид намаас түдгэлзэж эхэллээ?
-Энэ бол улс төрийн ардчиллын маш зөв алхам, том ололт. Арван жилийн дараа энэ өөрчлөлтийн үр дүн гарна. Гэхдээ одоо ухрах тухай ярьж байна. Би үүнийг л яриад байгаа юм. Иргэдэд, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, өнөөдөр яагаад Хүнс үйлдвэрлэгчдийн холбоо хүнсээ хянаж болдоггүй юм. Түүнийг нь яагаад заавал яамны түшмэл хянаж байх ёстой гэж. Өнөөдөр мэргэжлийн холбоод ажиллахгүй байгаа нь эрх мэдлийг нь төр авсантай холбоотой. Ерөөсөө шалтгаан нь энэ юм. Хотын даргыг нам томилж байна. Гэтэл утаа амьсгалж байгаа сая хүн саналаа хэлж сонгох нь зүйд нийцэх ёстой биз дээ. Сонин байгаа биз дээ.
-“Форум”-ын Энхбат гэдгээрээ та олны танил болсон гэж ойлгодог. Та бизнес эрхэлдэг гэлээ. Миний сонссоноор та Монголд интернэтийг оруулж ирсэн анхдагчийн нэг биз дээ?
-Би “Датаком” компанийг байгуулсан. Монголд анх интернэтийг хэрэглээнд нэвтрүүлсэн компани. Би интернэтийн мэргэжилтэй. Хуучнаар ЗХУ гэж байхад эрдмийн зэрэг хамгаалж, техникийн ухааны эрдэмтэн болсон. Москвагийн Ган хайлшийн дээд сургуулийг 1980 онд дүүргэсэн. Төрд арав гаруй жил ажилласан. Статистикийн төв газар, Төлөвлөгөөний комисс, Үндэсний хөгжил, Шинжлэх Ухаан техникийн улсын хороо, хоёр яаманд дэд сайдаар ажиллаж байсан гээд төрд арав гаруй жил ажиллажээ. Бизнесийн салбарт 15 жил зүтгэж, “Датаком”-ын таван салбар компани үүсгэн байгууллаа. Олон нийтийн байгууллагад ч 10 гаруй жил ажиллалаа. Улс төрд дөрөв таван жил зүтгэчихлээ. Би сэтгүүлч биш. “Форум” бол сэтгүүлчийн ажил биш, харин миний нийгмийн ажил байсан.
-Аавыг тань хүмүүс сайн танина. Ээж аав, гэр бүлийнхнийхээ тухай ярихгүй юу?
-Манай аав Эвлэлийн төв хорооны даргаар 20 гаруй жил ажилласан Дангаасүрэн гэдэг хүн байсан. Хувьсгалт намын том зүтгэлтэн хүн байлаа. Мөн Үйлдвэр комбинатын дарга, хоёр ч аймгийн даргаар ажилласан байсан. Ер нь хүмүүс сайн мэддэг. Манай ээжийг Солонго гэдэг. Мөн л улсад олон жил ажиллаж байсан. Одоо аав, ээж хоёр маань бурхан болсон. Аав Дорноговийн хүн. Аавын маань өвөө нь Найдан гээд Дорноговийн хүн байсан. Найдан өвөө маань Сэрээтэр гэдэг ахтайгаа хамт Манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржавтай хамт байлдаж явсан хүн юм. Мөн л төрийн хүн. Богд хаанаас Сүхбаатар нарын долоон хүн Монгол Улсын баатар цол хүртсэн байдаг. Тэдний нэг нь өвөөгийн ах Сэрээтэр юм. Тэгэхээр манайх удмаараа төрийн хүмүүс гэж хэлж болно. “Форум”-ыг хөтөлж байх үед аав маань Монголын төр зүтгэсэн хүндээ халтай төр. Улс төрд битгий ор гэдэг байсан. Гэвч сүүлдээ миний хөтөлж байгаа нэвтрүүлгийг үзээд улс төрд орох болсон байна гэж хэлсэн дээ. Тиймээс би 45 нас хүрч байж улс төрд орсон. Эхнэр одоогоор гэртээ сууж байна. Бид хоёр оюутан байхдаа танилцаад гэр бүл болсон. Гурван хүүхэд маань бүгдээрээ тусдаа гарцгаан, амьдралаа зохиогоод явж байна.
-Уучлаарай. Сонгуулийн үеэр зарим сонин хэвлэлээр таныг аавыгаа өргөж асраагүй гэх зэргээр биччихсэн байсан. Танд хэцүү л байсан байх даа?
-Тэр бол зүгээр л улаан цайм гүтгэлэг. Хүмүүс захиалгаар хүн алж чадах юм. Тиймээс бичих бол юу ч биш. Удахгүй Монголд энэ маягаар хүн алж магадгүй. Хэн захиалж бичүүлсэнийг би мэдэж байгаа.
-Долдугаар сарын нэгний өдрийн үймээнийг та юу гэж дүгнэж байна вэ? Та ч бас үймээн гарах өдөр МАХН-ын байрны ойролцоо алхаж явсан?
-Энэ бол замбараагүй зүйл болсон. Долдугаар сарын нэгний үймээнд гудамжны залуус их оролцсон. Магадгүй арван жил траншейнаар явсан хүмүүс ч оролцсон байж болзошгүй. Бидэнд улс төрийн соёл байхгүй байна. Тэдэнд үзэл бодлоо илэрхийлэх, тэмцэх, зохион байгуулалтад орохыг хэн ч зааж өгөөгүй. Тиймээс иргэний улс төрийн соёлыг дээшүүлэх шаардлагатай болсон. Үймээн болохоор л байшин шатаадаг байж болохгүй шүү дээ. Үнэхээр долдугаар сарын нэгний өдөр парламентад суудалтай дөрвөн намын дарга нар ард түмнийхээ өмнө гарч үгээ хэлсэн бол ийм явдал гарахгүй байх байсан. Бид сонгуулийг будлианыг хэлэлцэнэ, хариуцлагагүй явдлыг зогсооно гэдгээ хэлэх байсан. Тэгвэл хүмүүс ойлгох байсан. Харамсалтай нь хэн ч гарч ирээгүй. Би Иргэний эвслийн тэргүүний хувьд үүргээ гүйцэтгэхээр тэнд очсон. Өнөөдөр ч гэсэн ард түмэн хэрвээ үймвэл дарга нар зурагт үзээд суулгүй тэнд очих ёстой. Улс төрийн лидерүүд ажлаа хийгээгүй. Харин би очсон.
-Жагсаал, үймээний үеэр очсон зарим улс төрчийг хуулийн байгууллагаас шалгаж байцаалаа. Та энэ асуудалд ямар бодолтой байна вэ?
-Б.Жаргалсайхан, О.Магнай нарын манай зарим нөхдийг өмнө ярилцаж зохион байгуулсан гэдгээр татсан байна лээ. Тэмцэл замбараагүй байдал болж хувирсан. Гэхдээ улс төрийн тэмцлийг санаачилсан гэдгээр хэрэгт татаж болохгүй. Тэгвэл дараа нь жагсч байгаа ямар ч хүнийг хэрэгт татаж болох нь. Дунд нь хэдэн хүн оруулж цонхыг нь хагалуулчихаад бүгдийг нь хэрэгт татаж болох нь гэсэн үг. Тиймээс өнөөдөр эрүүгийн, улс төрийн хэрэг хоёрыг салгаж, ялгах хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм.
-Үймээнтэй холбоотойгоор “Өршөөлийн хууль”-ийн төслийг АН-ын гишүүдээс санаачилсан. Та үүнийг дэмжиж байгаа юу?
-Би цагаатгах, өршөөх ёстой гэдэгтэй санал нэгдэж байна. Би дэмжинэ гэдгээ хэлсэн. Хүмүүсийг бухимдуулчихаад, хэрхэн тэмцэхийг нь зааж өгөөгүй байж, ингэж хандах ёсгүй гэж ойлгож байна.
Г.Мандуул