Тус аймгийн нутгаар энэ сарын 26-27-нд болсон хүчтэй шороон болон цасан шуурганы хохирол нэмэгдсээр байна. Шороон болон цасан шуурганы улмаас Баруун-Урт, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Уулбаян, Онгон, Дарьганга, Наран, Түвшинширээ, Түмэнцогт, Эрдэнэцагаан зэрэг 11 суманд нийтдээ 121 хүн малдаа яваад төөрч алга болсныг аймаг сумаас гарсан 13 машин техник, 54 хүнтэй эрлийн хэсэг 100 хүнийг эсэн мэнд олсон байна. Харин Уулбаянд дөрөв, Түмэнцогтод хоёр, Сүхбаатарт тав, Мөнххаан, Онгон, Дарьганга, Эрдэнэцагаанд тус бүр нэг, нийтдээ 16 хүн осгож нас барсныг олжээ. Мөн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Асгат суманд таван хүнийг олоогүй эрж хайх ажил үргэлжилж байна. Баяндэлгэр, Түмэнцогт сум гэрэл цахилгаангүй, Наран, Түмэнцогт сум холбоогүй хэвээр байна. Шуурганаар олон арван байшингийн дээвэр хуурч, айлын хашаа, цахилгаан, холбооны тулгуур шон унаж, урьдчилсан байдлаар 170 мянган мал уруудаж, 70 мянган мал осгож, үхэж хорогдсон мэдээ сумдаас ирж байна.