"АНУ-ын Азийн сан"-г иргэний нийгмийн байгууллагууд Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн төрийн бус байгууллагууд нэгдэн Уул, уурхайн компаниудын эсрэг эрс шийдэмгий арга хэрэглэх гэж байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээлж байсан. "Онги голынхон", "Тосон Заамар-Туул гол", "Хүдэр гол", "Салхин Сандаг" зэрэг хөдөлгөөнүүд олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажилтнуудтай буудалцахад бэлэн байна хэмээж байсан удаатай.
Тэмцлийн хурц хэлбэр хийх гэсэн тэдний үйл ажиллагааг буруутгасан "Азийн сан"-гийнхан "террорист" хэмээсэн нь дээрх хөдөлгөөнийхний эгдүүцпийг хүргэжээ. Дээрх байгууллагууд нэгдэн "Азийн сан"-г Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн юм. Шүүх хурал уг асуудлыг хэлэлцээд буцаажээ. Үүнд байгаль хамгаалагчид ихээхэн гомдолтой байгаа аж. Нутаг ус, байгаль орчноо хамгаалсан дээрх байгууллагын тэргүүнүүд уг асуудлыг зүгээр орхихгүй хэмээж байна.
Нэгэн үе дээрх хөдөлгөөнүүдийн зарим нь "Азийн сан"-тай хамтран ажилладаг байсан. Тус сан ч байгаль экологийн чиглэлээр чамлахааргүй олон төсөл, хөтөлбөр хийсэн юм. Хөдөлгөөнүүдийн тухайд дээрх байгуулагын хэлсэн үгэнд эмзэглэх нь зүйн хэрэг.
Хангай, тал хээр, говийн бүсийг дамжин, гурван аймгийн хэд хэдэн сумын хүн, малыг ундаалдаг Онги гол тасарч, түүний цутгал говийн экологийн тэнцвэрийг хангахад онцгой нөлөөтэй Улаан нуур ширгээд 10 гаруй жил болсон. "Онги голынхон хөдөлгөөнийхөн үүний буруутныг "Эрэл" компани гэж нэрлэдэг. Онги голын эх Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн аманд олборлолт явуулснаас үүдэн уг голын урсац багассан байж ч болох.
Тэгвэл "Монгол газар" компани, орон нутгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтанд авагдсан голын томоохон цутгалын нэг болох Бөөрөлжүүт, Баарайн голын орчимд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар болсон юм. Энэ нь "байгаль орчин хийгээд нутгийн иргэдийн амьдрал ахуйд аюул учруулна" гэсэн хөдөлгөөнийнхөн буу шийдэмдээ тулсан билээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших ховор тогтоцтой, эмчилгээ сувилгааны ач холбогдол бүхий Соронзон хадны дэргэд, Төмөртэйн голын голдирол дээр ус нөөцлөхөөр усан сан байгуулснаас энэ гол ширгэхэд хүрсэн. Уг газарт уул уурхайн олборолт явагдсанаар өвөрмөц тогтоц бүхий (дэлхийд дөрөвхөн байдаг гэлцдэг) соронзон хад үгүй болоход хүрээд байсан юм.
Увс аймгийн Цагаанхайрхан, Өндөрхангай сумын заагт орших Хан Хөхийн нуруунаас эх авсан Хангилцагийн гол нь тус аймгийн дөрвөн сумын нутгийг дамжин өнгөрдөг томоохон голын нэг. Тус голын сав газарт 11 тусгай зөвшөөрөл олгогджээ. Алт, төмрийн хүдэр олборлох үйл ажиллагааны улмаас Хангилцагийн гол Хяргас сумын нутагт хүрэхгүй болсон удаатай. Дээрхээс үүдэн гарсан гомдол бухимдал уул, уурхайн компани руу чиглэх нь ойлгомжтой.
С.Ганболд