-Шагнал,
урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого гэж юу вэ?
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11
дүгээр зүйлийн 11.1.2-д заасан "ажил олгогчоос ажилтан,
түүний гэр бүлийн
гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого", 11.1.3-т заасан
"ажил олгогчоос ажилтан,
түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг", 11.1.5-д заасан "гадаад,
дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх
төрлийн шагнал, урамшуулал", 11.1.6-д заасан "үндсэн ажлын газраас
бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил,
үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй
адилтгах бусад орлого" зэрэг хамаарна.
-Үйл
ажиллагааны орлого гэдгийг юу гэж ойлгох вэ?
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн
12.1.1-д заасан "эмч, хуульч, өмгөөлөгч,
архитекторч, нягтлан бодогч, багш зэрэг мэргэжлээр ажиллаж олсон үйлчилгээний
орлого", 12.1.2-т заасан "хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны
орлого", 12.2-т заасан "тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон
орлого" зэрэг хамаарна.
-Хөрөнгийн
орлого гэж юу вэ?
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 13
дугаар зүйлд заасан "түрээсийн орлого, эрхийн шимтгэлийн орлого /Хувь
хүний орлогын албан татварын тухай хуулийн
13 дугаар зүйлийн 13.3-т заасан орлого/, ногдол ашгийн орлого, хүүгийн орлого, өмчлөл, эзэмшилд
байгаа хөрөнгийг бусдад ашиглуулснаас олсон орлого" зэрэг хамаарна. Мөн
түрээсийн орлогод хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлсний орлого
хамаарна.
-Хөрөнгө
борлуулсны
орлогод юуг
хамруулж ойлгох вэ?
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14
дүгээр зүйлд заасан "үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого, хөдлөх эд
хөрөнгө борлуулсны орлого, хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого" зэрэг хамаарна.
-Бусад
орлогод юу хамаарах вэ?
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22
дугаар зүйлд заасан "шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих,
шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт
зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон болон тэдгээртэй адилтгах бусад
орлого", мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан "урлагийн тоглолт,
спортын тэмцээний шагнал, наадмын бай шагналын орлого, төлбөрт таавар, бооцоот тоглоом,
эд мөнгөний хонжворт
сугалааны орлого, шууд бус орлого" зэрэг хамаарна.
Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого, бусад орлого гэдгийг 2006 онд батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11, 12, 13, 14, 15, 21,22 дугаар зүйлд зааснаар ойлгоно.