Эзэнт гүрний үеэс эхлэлтэй монгол тамгын үүсэл хөгжлийн явц, хэрэглэгдэхүүн өнөө үед хэрхэн уламжлагдаж ирсэн түүхээс Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Тамга тэмдгийн үйлдвэрийн захирал Ж.Сайнжаргалтай хэдэн хором ярилцсанаа сийрүүллээ.
-Монголчуудын хувьд тамга тэмдэг гэдэг ойлголт хэдийд
үүссэн юм бэ?
-Тамга тэмдгийн тухай
ойлголт эрт дээр үеэс уламжлалтай. Хүй нэгдлийн байгууллын үед сүрэглэн амьдарч
байсан хүмүүс нутаг нугынхаа тэмдэг болгож газар, мод, чулуун дээр элдэв дүрс
гаргаж түүгээрээ өөр хоорондоо мэдээ авалцах, нөгөө нь энэ "манайх"
биш байна гэдгийг ялган таньдаг, өөрөөр хэлбэл отог омгийн тэмдгийн үүрэг
гүйцэтгэж байжээ. Мөн тэр цагт хүмүүс амьдрахын эрхээр тархан нутаглах болсон
нь овгийн хүн бүлийг ялгаж таних тамга тэмдэг үүсэхэд нөлөөлсөн байна. Чухамхүү
үүнээс үүдэн тамга тэмдэг үүсч хөгжсөн түүхтэй.
-Тамга тэмдгийг төрийн хэрэгт ашигласан уламжлалаас
ярихгүй юу?
-Монголчууд олон зууныг
дамжсан төрт ёсны баялаг уламжлалтай ард түмэн. Төрийн тамга нь тухайн улс орны
тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл, хууль цаазын батламж, төрт ёсны
билэг тэмдэг юм. Манай эрний өмнөх Хүннү улсын хаан Модун Шаньюй төрийн
тамгатай
IV зууны үед байсан Тоба улсын хаан
алтан тамгатай, VIII зууны Найман аймгийн тэргүүн хүрэн цацаг оосортой алтан
тамгатай байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Сүүлд 1911 онд Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаанд
өргөмжилж хаан ширээнээ ёслол төгөлдөр залж, "Шашин төрийг хослон баригч,
нарангэрэлт, түмэн наст Богд хаан" цол олгон хааны хаш эрдэнэ тамга, алтан
үсэгт өргөмжлөл есөн цагааны бэлэг барьсан. Энэ хаш тамга одоо музейд хадгалагдаж
байгаа.
-Тамга тэмдэг гэсэн нийлмэл үгийг хүмүүс хэрэглэх нь
элбэг байдаг. Энэ хоёрын ялгаа нь юу вэ?
-Тиймээ энэ үг нь
хоорондоо ялгаатай. Тамга гэдэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тусгай
зөвшөөрөл олгосны дагуу төрийн байгууллагуудад хэрэглэгддэг. Тэмдэгнээс
ялгагдах онцлог нь соёмботой байдаг. Харин тэмдэгт соёмбо сийлдэггүй. Төрийн
болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд тэмдэгтэй байж болдог.
-Тамганы хэлбэр хийц хэмжээний талаар тодруулахгүй юу?
-Тэмдгийг хүссэн
загвараараа хийлгэж болно. Гэхдээ хэмжээний хувьд нэг стандарттай байдаг. Түүхэн
талаас нь авч үзвэл алт, мөнгөн тамганаас аваад янз бүрийн зүйлээр тамгыг
уралдаг байсан. Нэгэн жишээ дурдахад Монголын нэрт эрдэмтэн, археологич
Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн нар Монголын эзэнт гүрний нийслэл Хар Хорумын ором улбааг
1949 онд малтан шинжлэхдээ дөрвөлжин үсгээр бичсэн "ижи" хэмээх
бичээс бүхий модон тамгыг олж байсан. За тэгээд тамга бол олон янз байдаг.
Сүүлийн үед тамгыг хөнгөн
материалаар их хийх болсон.
-Тамга тэмдгийг зориуд судалсан эрдэмтэд байдаг уу?
-Энэ тал дээр хоёр
хариулт байна. Нэгдүгээрт судалгааны хэрэглэгдэхүүн болох талаасаа ч тэр энэ
хоёр зүйл маань ялгаатай болж байгаа юм. Тамга нь төрийн үйл хэрэгт хэрэглэгдэж
ирсэн түүх талаас нь эрдэмтэн доктор Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн, Г.Сүхбаатар зэрэг
олон эрдэмтэд судалсан. Харин им, тэмдэг талаас нь Чой.Лувсанжав, Р.Дорждагва
зэрэг судлаачид судалсан байдаг юм.
-Тамгыг ямар хамгаалалт нууцлалтайгаар ямар байгууллага
хариуцаж хийлгэдэг юм бэ?
-Тамганы нууцлалын
талаар хамаагүй ярьж болохгүй шүү дээ. Одоогоор манайд тамга тэмдэг
үйлдвэрлэдэг дөрвөн хувийн байгууллага, дээр нь манай байгууллага байна даа.
Манайх бол Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллага шүү дээ.
-Дуртай болгон нь тамга тэмдэг үйлдвэрлээд байж болдог юм
уу. Энэ асуудлыг хаанаас шийдвэрлэдэг вэ?
-Хуучин бол улсын
хэмжээнд ганцхан тамганы үйлдвэр байсан. Үүнийг 1992 онд цагдаагийн ерөнхий
газрын мэдэлд шилжүүлсэн. Гэхдээ тамга үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох эрх нь
Худалдаа үйлдвэрийн сайдын мэдэлд байсан. Тухайн үед л тус яамны сайдын
тушаалаар "Тод тамга", "Агро маш", "Хас трейд"
зэрэг хувийн хэвшлийн үйлдвэрүүд тамга үйлдвэрлэх эрхийг авсан байдаг юм.
Гэхдээ энэ зөвшөөрөл олгох эрхийг 2005 онд Монгол Улсын Засгийн газрын 41
дүгээр тогтоолоор ХЗДХ-ийн сайдын мэдэлд шилжүүлсэн. Энэ тогтоол одоо ч хүчин
төгөлдөр хэвээрээ байгаа.
-Орчин үед тамга тэмдгийг хэрэглэх хүрээ хэр өссөн бэ?
-Энэ бол ойлгомжтой.
Өнөөдөр тамга тэмдэг бол нэг ёсны хувь хүмүүсийн хоорондын баталгааны нэг
хэрэгсэл болоод байна. Иргэд ч гэсэн хувийн тэмдэг, дардастай болж байна гэдэг
маань өөрөө энэ зүйлийн хэрэглээ хэр тархаж байгааг илтгэж байна шүү дээ.
-Тамгыг хуурамчаар үйлдэх явдал байж болох уу. Ер нь
хуурамч уу, жинхэнэ үү гэдгийг мэдэх арга байдаг уу?
-Мэдээлэл технологи
хөгжсөн эрин үед энэ бол маш нарийн асуудал. Аливаа нэг аж ахуйн нэгж
байгууллагын тамгыг хуурамч уу, жинхэнэ үү гэдгийг хараад ялгах арга байхгүй.
Гэхдээ анх хийлгэсэн тамга тэмдгийн хэв, тухайн байгууллагын гэрчилгээний
дугаар зэргээр хөөж мэдэх боломжтой. Ер нь сүүлийн үед ийм асуудал гарахаа
байсан. Дээхэн үед л санхүүгийн тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэх зарим нэг
хэргүүд гарч байснаас биш нэг их нийтлэг зүйл биш шүү дээ. Одоо тэгвэл хоёр
алхалгүй баригдах байлгүй. Гэхдээ ингэх шаардлага байхгүй болж дээ.
Н.Ариун