Бээжин хотын тээврийн тухай бичихээс өмнө юуны түрүүнд Монголчууддаа зориулан Монголоос Хятад руу хэрхэн аялах талаар зөвлөхөөр шийдлээ. Монголчууд албан болон албан бус аялал, жуулчлал, арилжаа наймаа, спортын, шашны, дамжин өнгөрөх гэх мэт олон зорилгоор Хятад улсыг зорьдог. Манайхан гол төлөв төмөр зам, агаараар аялдаг бөгөөд тэдгээрийн хуваарь, үнийн тарифийг мэдэхгүй байх нь элбэг. Иймд энэ талаар тодорхой мэдээлэл гаргалаа. Энэхуу аялалд тань тус болох биз ээ.
Манайхны хамгийн нийтлэг тээвэр бол төмөр зам. Улаанбаатараас Замын-Үүд, Эрээн, Хөх хот, Бээжингийн чиглэлд вагон аялдаг. Манай төмөр замын кассууд иргэний үнэмлэх эсвэл адаад пасспортыг шалган тасалбар олгодог. Тасалбар дээр регистрийн дугаар, нэр бичигддэг. Өөр хүний нэрээр бичигдсэн тийзээр зорчуулахгүй. Тиймээс өөрийн нэрээр тасалбар авах нь чухал юм. Урьдчилгаа тасалбарыг дотоодын аялал 10 хоногийн дотор нэмэгдэлтэй авч болдог. Гадаад аялал нь нэг сарын өмнөөс нэмэгдэлгүй борлуулж эхэлдэг.
Улаанбаатар-Бээжин чиглэлд 4, 24-р галт тэргүүд аялдаг. Бээжин-Улаанбаатар чиглэлд 3, 23-р галт тэргүүд аялдаг.
Зуны хуваарь нь пүрэв, бямба, ням гаригуудад аялдаг. Улаанбаатараас Бээжин аялах 4, 24-р галт тэрэг өглөө 07:20 цагт вокзал дээр тавигддаг бөгөөд 08:05 цагт хөдөлдөг. Дараа өдрийн 14:31 цагт Бээжинд хүрдэг. Люкс унтлага 126040-138670¥, зөөлөн унтлага нь 112610¥, энгийн унтлага 80040-78780¥.
Бээжин-Улаанбаатар чиглэлд 3, 23-р галт тэргүүд лхагва, бямба гаригт өглөө 07:40 хөдөпж Улаанбаатарт пүрэв, ням гаригийн 13:20 цагт ирдэг.
Москва-Улаанбаатар-Бээжингийн 24-р аялалын тасалбарыг зөвхөн өмнөх өдөр нь борлуулна. Москвагаас Бээжин хүрэх зорчигч цөөн бол Улаанбаатараас олон суудал бичигдэх жишээтэй.
Замын-Үүдээр дамжиж хил гарах бол хувийн машинууд болон микроавтобусанд сууж бопно. Хилийн шалган нэвтрүүлэх газар дээр бууж суух нь төвөгтэй. Олон хүн суулгах, хурдан давхих гэх мэт жаахан тохь муутай. Үнэ нь улирлаас хамаарч 30-100 юаньд хэлбэлздэг.
Эрээнээр дамжиж Бээжин явах хүмүүс Хятадын орон нутгийн вагон, орон нутгийн унтлагын автобус, хувийн таксинд сууж болдог.
Орон нутгийн унтлагын автобус нь Эрээн хотын автобус вокзалаас өдөр бүр 14:00-15:00 цагт хөдөлж дараа өдрийн өглөө 03:00-06:00 цагт Бээжинд хүрнэ. Автобусны билет улирлаас хамаарч 120-200 юань хүртэл өөрчлөгддөг. Замдаа 20:00-22:00 цагийн үед нэг удаа зогсож хооллодог. Бээжинд буудаллах газартаа аль болох ойр очих автобусанд суух хэрэгтэй. Автобусны Бэйжиао зогсоолын буудал нь Бээжин хотын хойд 4-р тойргийн дунд хавьд эцсийн зогсоол байдаг.
Автобусны Ли Зө зогсоол нь Бээжин хотын баруун урд 3-р тойрогт бий. Автобусны Му Ши Юань зогсоол нь Бээжин хотын өмнөд 4-р тойргийн гадна хүрдэг. Замдаа зүүн 2-р тойргийн дунд хавьд Яа Бао Лу дээр зогсоно. Мөн Бээжингээр дайраад Тянь Жин хот ордог чиглэл ч бий.
Галт тэргээр дамжиж Бээжинд хүрэх боломж бий. Эрээн-Бээжин чиглэлд зөвхөн Улаанбаатар Бээжингийн вагонд 1-2 вагон залгаж унтлагын тасалбар бичдэг. Даваа, баасан гаригт аялдаг. Үнэ нь 200 юань. Орой 23:00 цагт хөдөлдөг.
Манайхан ихэвчлэн Эрээн-Хөх хотын чиглэлийн орон нутгийн вагонд Жи Нин хот хүртэл билет бичүүлж, Жи Нин хотоос орои нутгийн вагон эсвэл орон нутгийн автобусаар Бээжин хүрдэг. Эрээн-Хөх хотын вагон Хятадын цагаар 13:20 цагт хөдөлдөг. Жи Нин хүртэл хатуу суудал 25 юань, хатуу унтлага 60-64 юань байдаг. Жи Нин хотод тухайн өдөртөө 18:40 цагт, Хөх хотод 20:40 цагт хүрдэг. Жи Нин хотоос харьцангуй олон вагон явдаг боловч билетний олдоц муутай.
Нислэг
Монголчуудын хувьд Улаанбаатар Бээжингийн нислэг их
эрэлттэй байдаг. Учир нь Бээжингээс бусад гадаад орнууд руу дамжин явах зардал
нь хямд байдаг. Улаанбаатараас Бээжин хүртэл МИАТ болон Аir china компаниудын
нислэг байдаг. Улирлаас хамааран хуваарь нь өөрчлөгдөж байдаг учраас байнгын
бус хуваарь, тийзийн үнийг бичээгүй болно.
МИАТ Чингис Хаан Онгоцны буудлын лавлах утас-198
МИАТ Олон Улсын Тийз худалдах төвийн утас- 1881,322686
МИАТ
Дотоодын Тийз худалдах төвийн утас- 322144,
65079297 (Бээжин хотод)
Аеро Монголиа компани утас- 330373
65073127{Бээжин хотод)
Аir china Тийз худалдах төвийн утас:
379770, 328838
66017755 (Бээжин хотод)
Онгоцны тийзийг 30, 60 хоногийн өмнө урьдчилж авах тохиолдолд гэх мэт хөнгөлөлт олгодог. Урьдаас товлож захиалах нь харьцангуй хямд байдаг. Зундаа таван сараас /жуулчлалын үе эхлэхээр/ хөнгөлөлтгүй болдог. Хоёр талдаа тийз авах нь хямд тусах ба өвлийн улирал, баяр ёслолын үеэр МИАТ компани тодорхой хөнгөлөлттэй нислэгүүд хийх нь бий. 2007 онд хангалттай олон нислэг үйлдэж, зуны ачаалалтай үед ч хямдралтай тийз борлуулж байна. Өвлийн улиралд МИАТ компани хямдрал зарладаг боловч тийзний нөхцөл нь хатуу. Буцааж болохгүй, хоцорсон тохиолдолд 50% шимтгэлтэй гэх мэт. Иймээс тийзээ авахдаа нөхцөлүүдээ сайн асууж байж өөрийн аялалдаа тохируулж аваарай.
Чингис Хаан Олон улсын буудал дээр ч анхаарах зүйл ихтэй. Хоёр давхарт нислэгийн танхим байрладаг. Нэг давхарт угтан авах танхим байрладаг. Цагаа сайн барьж очих нь хамгийн чухал. Бүртгэл нисэх цагаас хоёр цагийн өмнө эхэлж 40 минутийн өмнө хаадаг. Тийзээ шалгуулж ормогц хамгийн түрүүнд гаалийн мэдүүлэг бөглөх ёстой. Манайхан ихэвчлэн гаалийн мэдүүлэг мэдүүлэхгүй орчихдог. Энэ нь буцаад автомашин, төмөр замаар эргэн ирэхэд нэхэгддэг. Дараа нь тээшинд өгөх ачаагаа хиллүүлж, суудлаа авдаг. Тээш 20 кг-с ихгүй байх ёстой. Ингээд гарах хуудсаа бөглөж «Шалган Нэвтрүүлэх» хэсэг рүү орно. Хутга мэс, шингэн зүйлс гэх мэт хориотой ачааг гар тээшинд авч явахыг хориглодог. Хэрэв хориотой зүйлстэй ороод хураалгавал хураалгасан бичиг аваад гурван сарын дотор буцаан авдаг.
«Монгол Зуух» ХХК-д ажилладаг байсан юм. Тэдний компанийнхан амралтаараа Бээжинд амарч ирсэн юм. Аав маань Бээжинд явсан аялалынхаа талаар надад ярихдаа:
-Бээжин хот бол захгүй далай шиг том тал дээр байрласан, үргэлжилсэн том хот юм гэж билээ. Энэ нь надад үнэхээр сонин санагдсан.
Хожим ээжийгээ даган наймаа хийн явахдаа хэдхэн захаар яаруухан ороод буццаг байсан. Энэ үед Бээжин хот нэг их наймаачдын хот шиг л санагддаг байлаа. Харин 2003 оноос тэнд суралцах болсноор миний төсөөлж байснаас асар том хот болохыг мэдэрсэн юм. Бээжин хот нь өөрийн нутаг дэвсгэртэй бөгөөд 16800 км квадрат нутаг дэвсгэр эзэлж, 16 дүүрэг 2 хошуу багтаасан том хот байлаа. Захын дүүргүүдэд эдийн засаг, аялал жуулчлалын гэх мэт бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөө гарган тэр дүүрэгтээ үйлдвэр бусад чиглэлээр түлхүү хөгжүүлэх болжээ.
Бээжин хот нь тойрог замуудтай бөгөөд 2-с эхлээд Е хүртэл
тойрог замуудтай. Эдгээр замууд нь хурдны замын шинжтэй. Явган хүн зам хөндлөн
гарах боломжгүй, зөвхөн зориулалтын газар доогуурх буюу авто замын дээгүүр
тусгай гарцтай. Эдгээр замууд нь Бээжин хотын авто тээврийн гол замууд төдийгүй
Бээжин хотын газрын баримжаа гаргах гол хэрэгсэл болдог.
Тэнд сурч байхдаа би автобусаар их тэнэдэг байлаа. Аавын минь хэлсэнчлэн явах тусам л Бээжин хот томроод байх шиг санагддаг байлаа. Яваандаа аль автобус нь хүн олонтой, аль нь хурдан, аль нь хямд гээд мэдээд авлаа. Надад автобусанд суух л маш сонирхолтой санагддаг байлаа. Хоттой танилцаад аажуухан явна, мөн хямд. Метро нь газар доогуур явчихдаг болохоор сонирхолгүй. Такси үнэтэй. Ингээд л анх Бээжин хотын тээвэртэй танилцаж эхэлсэн юм. Автобусны маш олон чиглэлтэй. Манай багш авто тээврийн талаар ингэж ярьж билээ. Бээжин хотын автобус гэж дүүрэн хүн, түгжрэл ихтэй. Суухад тун хэцүү унаа байсныг өөрчлөхөөр шинэ чиглэлүүд гаргаж, экспресс маягийн, хурдны замаар явдаг буудлууд нь хол, урьдахаасаа арай үнэтэй үйлчилгээ бий болгосон аж. Энэ үйлчилгээ нь хотын тээвэрт том үүрэг гүйцэтгэдэг гэж хэлсэн.
Саяхан Бээжин хотын нийт тээврийн хэрэгсэл 3 сая боллоо гэж сонссон. Одоо ч нэмэгдсээр байгаа. Ер нь зам тээвэр бол аль ч хотын хэцүүхэн асуудлуудын нэг л дээ. Бээжинд сүүлийн үед замын түгжрэл ёстой л толгойны өвчин болж байх шиг байна. Өглөө 7:30-10:00 цагт, орой 17:00-20:00 цаг хүртэл түгжрэл ихтэй. Одоо энэ цаг улам л ихсэх хандлагатай. Өглөөд хотын төв рүүгээ чиглэсэн замууд, оройд эсрэгээрээ хотын зах руугаа чиглэсэн замууд их түгжрэлтэй. Энэ асуудлыг шийдэх гэж их хичээдэг. FМ радиогоор хаана түгжрэлтэй байгааг мэдээлнэ. Телевизээр сурталчилгаа явуулна. Түгжрэлтэй байгаа замуудыг электрон самбарт график зургаар узүүлдэг. Мөн жолооч нарт түгжрэл үүсэхэд нөлөөлөх олон шалтгаануудыг танилцуулна. Бээжин хотын замын цагдаа их сайхан арга хэрэгжүүлсэн. Нийт зам сүлжээнд хяналтын систем нэвтрүүлсэн, өөрөөр хэлбэл бүх замуудад бичлэг хийдэг камер суурилуулж хянах болсон. Манайд бас саяхнаас энэ аргыг хэрэглэж эхэлсэн байгаа. Хэрэв ингэж хэрэгжүүлбэл замын цагдаа нарын ажил их хөнгөрөх юм. Тэнд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж ийм номертой, тийм маркийн машин энэ зам дээр зөрчил гаргасан гээд зургийг нь аваад хадгалчихна. Нэг машин жилд 12 болон түүнээс дээш удаа зөрчил гаргавал жолоочийнх нь эрхийг хасчихна. Дахин шалгалт өгөхөөс өөр аргагүй. Зөрчил бүр дээр 200 юанийн торгууль оногдуулдаг. Энэ нь жолооч нарт маш их нөлөөлсөн. Мөн ачааны бөмбөгөр жижиг машинийг ажлын өдрүүдэд хурдны замд орохыг хориглодог. Ийм байдлаар зам тээврийн асуудлыг зохицуулах арга хэмжээ авч байна. Бүр олширвол машинуудад замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлах сураг сонссон. Жишээ нь: 1, 3, 5, 6, 7 өдрүүдэд хөдөлгөөнд оролцох эрхтэй, зогсоолуудад 24 цаг тавьбал үнэгүй бөгөөд урамшуулж ч болох гэх мэт.
Такси
Таксинуудын талаар манайхан сайн мэдэх хэрэгтэй. Урд нь
жижиг бөмбөгөр, шар өнгөтэй такси явдаг байхад их хямд байж л дээ. 10 юаниар
эхлэх боловч 10 км явж байж мөнгө нь нэмэгддэг байж. Одоо ийм такси явахгүй
болсон. Дараа нь Шиали хэмээх улаан
өнгөтэй, хятадын өөрийн үйлдвэрийн жижиг машинийг такси
болгож 1км-т 1юань 2 мао гүйдэг такси гаргажээ. Энэ нь 4 км яваад мөнгө нь
нэмэгдээд явдаг такси. Дараа нь мөн л сайжруулан Citroen, Volkswagen Santana,
Volkswagen Jetta, Хятадын өөрийн үйлдвэрийн Хун Чи хэмээх машинуудыг гаргаж
такси үйлчилгээнд оруулжээ. Эдгээр таксинууд бүгд 10 юаниас эхлэх боловч 1 км-т
гүйх мөнгөний хэмжээ ихэссэн. 1 юань 6 мао, 2юаниар гүйдэг. Саяхан 2005 оноос
эхлэн Шиалиг такси гаргахгүй болсон.
Одоо Шиали буюу 1,2 юанийн такси үйлчилгээнд явахгүй болсон. Харин 2005 оноос шинээр Hуundai Sonata, Elantra, Volkswagen Jetta, Santana маркийн машинуудыг гаргаж гадаад үзэмж, өнгөний хувьд ч өөрчилсөн юм. Эдгээр таксинууд нь бүгд 10 юаниар эхлэх бөгөөд 3 км явсны дараа 1,6 юаниар гүйж эхэлдэг. 15 км яваад түүнээс цааш 0.8 юаниар нэмэгдэн тоологдож эхэлдэг. Мөн шөнөдөө 23:00-05:00 хүртэл тариф нь 0,6 юаниар нэмэгдэж бодогддог. Түгжрэлд ороод зогсоход бас тоолуур нь гүйж мөнгө нэмэгддэг. 2006 оны 6 сард Бээжин хотын нийт таксиний үнэ нэмэгдэж 1 км-т 2.0 юаниар тооцдог боллоо. Мөн дээрхийн адил шөнө болон 15 км-с хол явсан тохиолдолд 0.6-0.8 юаниар нэмэгдэж тооцогдоно. Энэ талаар Бээжин хотын иргэд эсэргүүцэж томоохон асуудал үүссэн боловч дэлхий нийтэд шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон байна. Шатахууны үнэ өмнөх 3-4 жилийнхээс өнөөг хүртэл бараг 2 дахин өссөн ажээ.
Бүх таксиний тоолуур касстай бөгөөд буухад талон өгдөг. Таксиний талон олон мэдээлэл агуулдаг. Бээжинд маш олон такси компаниуд байдаг бөгөөд тухайн компанийн мэдээлэл, утас байдаг. Тухайн таксиний номер, суусан, буусан он сар өдөр цаг минут, хэдэн км явсан, хэдэн юань төлсөн гэх мэт бүх мэдээлэл агуулдаг. Тухайн компанийн тамга бүхий баримт юм. Манайхан тэрхүү талонийг ойлгох биш гээд бараг авдаггүй. Гэтэл эд зүйлсээ орхиод буух, санамсаргүй эд зүйлсээ гээх, унагах тохиолдолд таны гарт үлдэх ганц чухал баримт шүү дээ. Би өөрөө ч гар утсаа хаяад бууж л байсан. Талоноо аваагүйгээс яах ч аргагүй болдог. Хэрвээ та эд зүйлсээ орхиод буувал тухайн компани руу маш хурдан холбогдож асуух хэрэгтэй. Яагаад гэвэл таны дараа суусан хүн аваад буучих тохиолдол бас гардаг.
Бээжингийн таксиний үнэ манайхтай харьцуулахад харьцангуй үнэтэй болсон. Бусад хотуудад таксиний эхлэх болон гүйх тариф харилцан адилгүй байдаг. Мөн ердийн үйлчилгээний таксинаас гадна хувиараа тохиролцоод явдаг таксинууд байдаг. Тэднийг хар машин (хэй чөө) гэж нэрлэх бөгөөд хувь хүмүүс татвараас далд, хуулиас гадуур ашиг ологчид юм. Сууж байгаагүй, танихгүй бол суух хэрэггүй. Таньдаг болоод сайн машинтай хүн бол бас ч ашигтай тал бий. Тэд хаагуур явбал түргэн очихоо сайн мэднэ. Яарсан үед хэрэг болдог. Бас түгжрэлд орвол тоолуур байхгүй болохоор хүлээлгийн мөнгө гэж байхгүй. Өөрөөр ч нэг их давуу талгүй.
Хүн
тэрэг
Бээжин хотын анхны таксинд тооцогдох унаа. Нэг л хүн суучих боломжтой гурван дугуйт
тэрэгнүүд байдаг. Жижиг мотортой, эсвэл жийж явдаг. Манай наймаачид Яа Бао Лу
хавьд их харсан байх. Такситайгаа адил 10 юань гэх боловч ойрхон газар бас
хямдарна. Эрээн хотод ч зөндөө л байдаг. Тэнд 1-2 юаниар явах жишээтэй. Бээжин
хотод түгжрэл ихтэй үед сүлжээд хурдхан явдаг сайн талтай боловч осол аюултай.
Амархан онхолддог, замын хөдөлгөөний дүрмийг төдийлөн баримталдаггүй. Гурван
дугуйтууд Бээжин хотын захын дүүргүүдэд их явдаг.
Автобус
Автобусны буудлууд дээр чиглэл тус бүрээр гаргасан
хүснэгтүүд байдаг. Мөн автобусны цонхон дээр, дотроо ч чиглэлийн хүснэгт бий. Тасалбарын үнийг ч бичсэн байдаг. Гэхдээ
ханзаар байна. Зогсоолоо мэдэхгүй, ханз танихгүй хүн автобусаар явахад
бэрхшээлтэй. Кондукторууд нь заавал буух газрыг асууж байж тасалбар өгдөг.
Бээжин хотын автобусны билет нь 1-6 хүртэл юанийн үнэтэй. Зарим кондиншнтэй
автобусны тасалбар 2 юаниас дээш байдаг. Овор ихтэй ачаанд бас билет тасалдаг.
Хол явдаг чиглэлүүд үунээс ч үнэтэй байдаг. Хэр хол явахаас шалтгаалж
билетээтасалдаг. 2004 оноос эхэлж автобуснуудад автомат мөнгө хураагч суурилуулж эхэлсэн. 2006 оноос
нийтийн хэрэглээ болсон. Энэ нь зөвхөн тээврийн зориулалттай карт бөгөөд үүнийг
автомат мөнгө хураагчид уншуулмагц билетийн үнэ хасагддаг. Энэ картын
үйлчилгээг томоохон автобус буудлууд, метроны зогсоолууд дээр хийдэг. Манайхан
байнга хэрэглэхгүй тохиолдолд авах хэрэггүй. Шууд мөнгөө төлөөд явах боломжтой.
Автобуснуудад ихэвчлэн урд хаалгаар нь орж хойд хаалгаар нь буудаг. Зарим 3
хаалгатай том автобуснууд 2 кондуктортой явдаг бөгөөд аль ч хаалгаар бууж сууж болно.
Мөн тусгай чиглэлийн автобусууд байдаг. Жишээ нь онгоцны буудлаас хотын төв рүү
ордог 5 чиглэлийн экспресс автобус нэг хүн 16 юаниар сууна. Маш тохилог.
Хөтлөгчөөс нь хаана очихоо англиар тодруулчихаж болно. Хотын төвөөс Цагаан
хэрэм рүү явдаг чиглэлүүд бий. Тусгай хуваариар, танилцуулах хөтөчтэй явдаг.
Билет нь 50 юань. Мөн дүүрэг дотроо богино маршруттай 1 юаниар явдаг чиглэлүүд
ч бий. Автобус нь их яараагүй хүнд боломжийн унаа юм. Таксинаас хамаагүй хямд. Бээжин хотын газрын зурагт
автобусны чиглэл, буудлууд байдаг. Мөн автобусны буудлуудын чиглэлийг харж
ашиглах боломжтой. Бээжин хотын бүх чиглэлүүдийг энэ товхимолд багтаах арга
байхгүй болсонд хүлцэл өчье
Метро
Бээжин хотын метро “Бэй Жин Ди Тие”-ны сүлжээ энгийн, 1-р
шугам нь хотын төвөөр баруун зүүн тийш чиглэсэн харин 2-р шугам нь төвийн 2-р
тойргоо дагасан тойрог хэлбэрийн чиглэлтэй. 1,2-р шугам нь хоорондоо огтлолцох
бөгөөд дамжиж суухад нэмэлт мөнгө төлөхгүй тасалбарын үнэ З юань. 2004 онд
Бээжингийн хойгуур нэлээд алсуур тойрдог 13-р шугам шугам нээгдсэн бөгөөд билет
нь З юань. Хэрэв төвийн шугамд шилжиж суухаар бол 5 юанийн билет авдаг. 13-р
шугамын эцсийн зогсоолууд нь 2-р шугамын баруун хойд (Ши Жи Мэн), зүүн хойд
буудал (Дүн Жи Мэн) д маш ойрхон очдог. Мөн 2005 онд 8-р шугам нээгдсэн нь 1-р
шугамын зүүн үзүүр (Си Хуй Жан)-ээс зүүн зүгт Тун Жоу дүүрэгт хүрдэг. Энэ шугамын тасалбар нь 2 юань,
дамжих билет нь 4 юань байдаг. Метроны зогсоолууд нь ихэвчлэн замын
уулзварын 4 талд орж гарах гарцтай бөгөөд хотын төвүүдийн болоод шинэ нээгдсэн
зогсоолууд нь маш цэвэрхэн, тохижилт сайтай. Зарим зогсоолууд нийтийн бие засах
газартай. Бүх зогсоолуудад Бээжингийн газрын зураг, метроны шугамын бүдүүвч
зураг байх бөгөөд тухайн зогсоолын схем зураг ч бий. Зүгээ сайн мэдэж байвал өөрийн очих газар руу шууд
гарчихна. Бээжинд томхон хэмжээний замуудад ихэвчлэн явган зорчигчийг зам
хөндлөн гарахыг хориглосон байдаг. Газар доогуур юм уу гүүрэн гарцаар гарна. Тиймээс метроноос
гарах чиглэлээ мэдэх нь таны цагийг хэмнэнэ. Зорьсон болон буцаж ирэх зогсоолуудаа бичуулж аваад явах
нь найдвартай. Метро нь түгжрэлтэй үед хурдан, найдвартай унаа. Бээжин хотын
метро одоогоор маш энгийн байгаа боловч
ирээдүйд хамгийн өндөр ач холбогдол өгч байгаа тээвэр юм. Одоогоор
нэмэгдэж 4,5,10 дугаар шугамууд, Олимпийн шугам, Онгоцны буудлын шугам тавигдаж
байна.
Д.Мөнхжаргалын “Бид явж байна, Бээжин сууж байна” номноос зохиогчийн эрхийн дагуу нийтлэв.