Ховд аймгийн Дөргөн сумын Усан цахилгаан станц энэ сарын 7-ны өдөр ажилд орсноор Чоно харайхын голд цутгадаг Хар нуурын мөсжилтийн горимд огцом өөрчлөлт гарч, тус нуурын ай савд амьдардаг Дөргөн сумын Аргалант, Сээр багийн 57 өрх, Чандмань сумын таван өрх, нийт 62 өрхийн 17847 толгой малын бэлчээр 60-120см усанд автаж мал бэлчээрлэх боломжгүй болсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын дарга тэргүүн дэслэгч Ж.Батнасангаар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг гурван өдөр ажиллаж, усанд боогдсон 11 өрх айлыг, 1348 толгой малыг уснаас гаргаж, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ. Өнөөдрийн байдлаар нэг адуу, 139 ямаа осгож хорогдсон тооцоотой байна.
Энэ нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос 31 тн өвсийг олгож, Улаан загалмайн хорооноос 20 өрхөд хүмүүнлэгийн тусламж олгожээ. Аргалант багийн төвд 4000 тн өвсөөр нүүдлийн замын мал тэжээх цэг байгуулж, усанд нэрвэгдсэн айл өрхүүдэд 4434.0 мянган төгрөгний үнэ бүхий 1550 ширхэг боодол өвс тус тус олгосон байна.
Б.Дулам