Америкийн ерөнхийлөгч Авраам Линкольн, Грант нарын хөрөг бүхий "ногоон" "од" болчихжээ. Учир нь өнгөрсөн лхагва гаригийн орой "Найман шарга" валют арилжааны төвийнхөн "ажил хаялт" зарлаж, зах зээл дэх ам.долларын "амьсгал" тасалдаж эхлэх нь тэр.
Үүнийг харсан үйлчлүүлэгч иргэд "Үнэхээр манай улсын валютын гол гүйлгээ банк гэхээс илүүтэй "Найман шарга"-аар дамждаг юм байна" гэж ярих нь сонсогдов.
Уг нь валютын зах зээл дэх тэг зууны хэдхэн хувийг "Найман шарга"-ыхан эзэлж, мөнгөний урсгал, голдиролыг зөвхөн Төв банк зохицуулдаг.
Гэтэл валютын зах зээлийн 0.0... хувийг гүйцэтгэх чадвартай "Сүүдрийн банк"-ныхан яагаад эдийн засгийг савчуулаад байна вэ. Үүний хариултыг олох зорилгоор манай сурвалжлах хэсэг өчигдөр 10.00 цагийн орчимд "Найман шарга" валют арилжааны төвийг зорилоо.
"Бишрэлт" их дэлгүүр, "С1" буюу бидний нэрлэж заншсанаар Хүнсний их дэлгүүр (ХИД) хоёрын дундах автомашины зам дагуух газрыг "Найман шарга"-ынхан эзэгнэн, эгнэн зогссон байлаа. Бараг явган хүн гишгэх зайгүй ченжүүд тал талаас нь "Ногоон, юань байгаа юу", "Авна, авна шүү" хэмээн хашгирна. Харин тэд "Зарна" гэсэн үг огт унагасангүй.
Үүнийг ченжүүдээс тодруулахад "Байхгүй "ногоон"-ыг яах юм. Ямар хоёр чихээ тасдаж өгөөд заралтай биш. Хаа сайгүй ам.доллар ховордож байна. Та харин ханш нь гайгүй байгаа дээр хэдэн ам.доллар аваад далд хийчих" хэмээн зөвлөгөө өгнө.
Нэг хэсэг ченжүүд ийм зүйл хэлж байхад нөгөө нь "ногоон"-ы үнэ цаашид ч өснө. Харин юанийн эрэлт их байна. Гэвч бид заръя гэсэн ч юань алга. Өндөр үнэ хэлээд ч юань өгөх үйлчлүүлэгч алга" хэмээв.
Дах, дэгтий, буриад, эсгий гутлаар "гангарсан" гадаа зогсох ченжүүд ам.доллар, юанийн ханшийн хэлбэлзлийг ингэж тайлбарлаж байлаа.
Бидний гарт нэг
ч юань алга
Харин "оффис"-т суух ченжүүд ингэж ярив
-Ямар учраас
өнгөрсөн лхагва гаригийн орой валют арилжихгүй хаалгаа барьсан юм бэ?
-Тодорхой шүү дээ. Бидэнд валют арилжих сонирхол байсан ч
банкууд үнэ хөөрөгдөж байна.
-Энэ юу гэсэн
үг вэ?
-Лхагва гаригийн үдээс өмнө хэд хэдэн банк ямар ч
үндэслэлгүйгээр ам.долларын ханшийг нэмж авсан. Гэтэл ам.долларын ханшийг
нэмсэн буруутнаар "Найман шарга"-ынхан хэмээн зарлаж, дундаас нь ашиг
олсон. Уг нь ямар ч валютын ченж банкнаас дээш гарсан үнийг тухайн
үйлчлүүлэгчид хэлж зүрхэлдэггүй. Өөрөөр хэлбэл, тухайн үйлчлүүлэгчээс аль болох
өндөр үнээр валют авч түүн дээр нь 10-20 төгрөг нэмж эргэлдүүлдэг.
-Ам.доллар
арилжихгүй байгаатай зэрэгцэн юань зарахгүй байгаа юм бэ?
-Юанийн эрэлт их байна. Гэвч бидний гар дээр нэг ч юань алга.
-Ямар учраас
өмнөд хөршийн мөнгө ховордох болов?
-Ам.доллартай зэрэгцэн юанийн урсгал хүртэл тасарч байна.
Цаад учрыг нь сайн мэдэхгүй.
-Юань
сурагласан үйлчлүүлэгч хэр байна вэ?
-Зарах гэхээсээ илүү авах сонирхолтой хүн олон байна.
-Яагаад юань
авах сонирхолтой байгаа юм бол. Асууж үзсэн үү?
-Хэд хоногийн дараа цагаан сар болох гэж байна. Юанийн
ханш арай гайгүй үнэтэй дээр нь хэдийг цааш хийж, ашиг харах гэж байгаа байлгүй
дээ.
Түүнтэй хэсэг ярилцаж байгаад ажлын байрнаас нь гартал үүдэнд “бослого” болж байх нь тэр. Хэсэг ченж араатан аятай нэг рүүгээ дайрч "Чи яах гэж "ногоон" зарсан юм. Байлгаж бай гэж хэлсэн биз дээ. Тэгээд мянга шүү хэмээн уцаарлана. Харин нөгөөдөх нь "Удахгүй мянга битгий хэл орж ирнэ" гэж тайлбарлана. Хэсэг бүлэг болсон залуус уур, омгоо барьж ядан хоолоо булаацалдсан ноход аятай дэвж эхлэв.
Үнэндээ "ногоон"-оор тоглож суудаг ченжүүдийн хийх ажил хумигдаж банкуудын араас орж байна. Үүнээс үзэхэд хэн нэг нь "ногоон" зарахгүй л гэсэн бол тэр хавтгай дээр түүнийг зөрчих ёсгүй хэмээх хууль үйлчилж байгаа харагдав. Эндээс "Найман шарга"-ыхны иргэдэд ээлжит сюрпризээ барьж эхэлж байна уу гэсэн хардлага төрөв.
Манай сурвалжлах хэсгийг "Сүүдрийн банк"-нд очих үед нэг ам.долларыг 1395 төгрөгөөр авч байсан ч зарахгүй байсан юм. Бид хэсэг эргэлдэж байгаад "Алтан зоос" валют арилжааны төв рүү орж "2000 "ногоон" зарах уу гэж асуутал 1420 төгрөг" хэмээн гараа тосон наашаа ир хэмээн угтан авав. Уг нь ханшийн самбар дээрх ам.долларын ар талын зарна гэсний гэрэл унтарсан ч 14... хэмээн арын хоёр тоог нь тавиагүй" байсан юм. Танайх "ногоон" зарахгүй гэж байсан. Яагаад зарж эхлэв гэж асуулаа. Гэтэл ченж "Их хэмжээний "ногоон"-ыг зарж байгаа" хэмээв. Үүний цаад учир нь ам.доллар 1800-2000 төгрөгт хүрнэ гэсэн хий хардлага биеллээ олох ойртож байгааг гэрчлэх мэт.
Ингээд дараагийн валют солих цэгийн үүдийг татвал "Задгай "ногоон авна" гэж ченж дуу алдан угтав. Уг нь задгай ам.доллар гэхээр ханшийг нь унагаж авах сонирхолтой байдаг ченжүүд энэ өдөр тэгсэнгүй. Ченжүүдийн хувьд нэг, хоёр, тавтын дэвсгэртүүд үнэд оржээ. Өмнө нь задгай "ногоон"-ы ханшийг мянган төгрөгөөс давуулдаггүй байсан ченжүүд энэ өдөр 50,100-тын дэвсгэртүүдтэй ижил үнээр авч байлаа. Задгай "ногоон" хурааж "хөеө" бэлдэх нь ченжүүдийн өдрийн ажил болжээ.
М.Ариунтуул