Завхан аймаг 80 гаруй мянган хүн амтай, гурван сая гаруй толгой малтай, баруун хязгаарын хөгжлийн томоохон төв хэмээгддэг. Баруун бүсийн тулгуур төв нь Улиастай хот. Тус аймагт өнгөрөгч оны сүүлчээр ойр ойрхон цас их хэмжээгээр орсноос өвөлжилт хүндэрчээ. Тал, хээр газартаа 30-40, гуу, жалга, нам дор газраа нэг метр зузаантай цасан бүрхүүл тогтохын зэрэгцээ сүүлийн үед хүйтний эрч чангарч байгаа нь өвөлжилт хүндрэх гол нөхцөл болсон байна.
Аймаг, орон нутгийн байдал, цаг үеийн асуудлаар Завхан аймгийн Засаг даргын орлог ч X.Баярлхагваас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай аймагт өвөлжилт хүндэрч
байгаа талаар ярьж, бичиж байна. Цасны зузаан хэдий хэмжээтэй байна вэ. Аймаг
орон нутгийн зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Өнгөрсөн оны
арваннэгдүгээр сараас хойш дөрвөөс таван удаа их хэмжээний цас орж, хунгарласан.
Тал, хээр газраа цасны зузаан 30-40, уулын энгэр бэл, нам дор гуу судагтай
газраа нэг метр гаруй цастай боллоо. Манай аймгийн 15 сум өнөөдрийн байдлаар их
хэмжээний цастай байгаагаас өвөлжилт хүндэрч эхэлсэн. Мөн говийн чиглэлийн
Завхан-мандал, Дөрвөлжин, Ургамал сумын нутагт өнгөрсөн зун бороо хур тааруу,
гантай байлаа.
Одоо дээрх гурван суманд цас ороогүй ч харын зуд нүүрлэж, мал бэлчээргүй, идэх өвсгүй, ёстой нөгөө хамар хатгах юмгүй гэгч л болоод байна. Аймаг, орон нутгийн зүгээс өөрийнхөө дотоод нөөц бололцоогоо ашиглан улсын нөөцөөс 100 тонн өвс, тэжээл авч, малчдад тараасан. Мөн малчдын өвлийн отор, нүүдлийн асуудлыг хөрш зэргэлдээх аймаг, сумын удирдлагатай ярилцаж тохирлоо.
Хил хамгаалах ерөнхий газрынхантай зөвшилцсөний үндсэн дээр хилийн зурвас газарт мал, малчдаа оруулахаар болсон. Энэ мэтээр чадлынхаа хэрээр арга хэмжээ авч байгаа ч Засгийн газрын гар харахаас өөр аргагүй болоод байна. Аймгийн Засаг дарга Я.Санжмятав цас, зудтай байгаа сумдад ажиллаж байна.
-Сум, багтай холбоо харилцаатай байгаа
юу. Холбоо харилцаа тасарсан сум, баг бий юү?
-Завхан аймаг
24 сум хэмжээнд 85 багтай. Аймгийн Засаг даргын шийдвэрээр оноос өмнө багийн
холбоог ашиглалтад орууллаа. Багийн холбоогоор дамжуулан малчдынхаа санал
хүсэлтийг авч, холбогдох арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар холбоо
харилцаа тасарсан баг байхгүй, өдөрт гурван удаа байнгын холбоо барьж байгаа.
-Та бүхэн Засгийн газарт гурав,
дөрвөн хүсэлт гаргасан. Энэ талаараа тодруулна уу?
-Тийм ээ. Манай
аймагт Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Улсын нөөцийн өвс, тэжээлийн дөрвөн цэг Тосонцэнгэл, Улиастай,
Завханмандал, Тэс суманд бий. Тэнд нийтдээ 875 тонн өвс, 700 гаруй тонн тэжээл
байдаг. Тиймээс эхний ээлжинд дээрх дөрвөн цэгийн нөөцийг нэмэгдүүлэх нь чухал байна.
Хоёрдугаарт, өвс, тэжээлийн зарах үнээ эргэн харахыг санал болгосон. Өнөөдрийн
байдлаар дээрх улсын нөөцийн нэг боодол өвс 3200-5200, тэжээл нэг килограмм нь
450-485 төгрөгийн үнэтэй. Өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед дээрх үнэ малчдад арай
л чангадаад байна.
Гуравдугаарт, малчид малаа нядалж эхэллээ. Өвс, тэжээл авах гэхээр бэлэн мөнгөгүй болсон малчид малаа нядалж зах зээлд нийлүүлэх гэтэл боломжгүй болсон. Малчдын бэлтгэсэн махыг улсын нөцөөд авч өгөөч гэсэн хүсэлт гаргаад байгаа. Улаанбаатар болон томоохон хотуудын нөөцийн мах бэлтгэлд малчдын бэлтгэсэн махыг авч тэднийг мөнгөжүүлэх, үүний зэрэгцээ ОХУ-ын Тува руу малын мах гаргах зөвшөөрлийг холбогдох газруудаар гаргуулж өгөхийг хүссэн. ОХУ-ын Тувагийн зүгээс ч асуудлыг нааштайгаар хүлээн авч ариун цэврийн зөвшөөрлийн бичигтэй тохиолдолд мах авахаа мэдэгдсэн. Ингэж малчдыг бэлэн мөнгөтэй болгох, өвс тэжээл худалдан авахад нь Засгийн газрын зүгээс туслах зайлшгүй шаардлага байна. Дөрөвдүгээрт, Завхан төвийн нэгдсэн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй хоёрхон аймгийн нэг. Засгийн газраас 2009 оныг "Үйлдвэржилтийг дэмжих жил" болгон зарласан.
Гэтэл манай аймгийн 19 сум ард иргэд эрчим хүчгүй, харанхуй, лааны гэрэлд л амьдардаг. Одоо чинь XXI зуун гарчихаад байхад сумын төвийн айл, өрх гэрэлгүй, лаа бариад сууна гэдэг тун эмгэнэлтэй шүүдээ. Бидний хийсэн судалгаагаар дээрх сумдад тодорхой хугацаанд өдөрт 4-5 цаг дизель хөдөлгүүр ажиллуулан эрчим хүч нийлүүлэхэд 500 гаруй сая төгрөг байхад бололцоотой. Ядаж энэхүү 4-5 цагийн хугацаанд сургуулийн хүүхдүүд компьютерийн хичээлээ үзэх, өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд бага ч гэсэн тус болно. Эрчим хүчгүйгээр үйлдвэржилт хөгжинө гэсэн ойлголт байхгүй.
Болж өгвөл хаврыг давтал өдөрт тодорхой хугацаанд эрчим хүч нийлүүлэхэд зориулж Засгийн газраас 500 сая төгрөгийг шийдэж өгвөл үйлдвэржилтийн "амьсгал" Завхан нутагт орох боломжтой. Иймээс бид Засгийн газраас цаг үеийн байдал, өвөлжилт, цаг агаарын нөхцлөөс шалтгаалан дээрх хүсэлт гаргаад байна.
Н.Төр